АРВАН ДОЛОО: АЙДАС

6.7K 787 47
                                    

"Сэүнээс хол бай!

Биеэ үнэлэгч, садар эм."

Цаасыг базаад хаячихаж болох байсан ч би тэгсэнгүй. Дугтуйнд нь буцааж хийгээд ширээнийхээ шургуулганд шидэв.

Хэн ч байсан гэлээ сайн юм болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч би иймэрхүү зүйлсээс айгаад байх насаа ардаа хийчихсэн хүний хувьд эзнийг нь олох хэрэгтэй хэмээн бодов. Тэр хүн хэр ихийг мэдэж байгааг бас сонирхож байлаа. Хүүхдийн талаар мэдэх болов уу?

Гэхдээ юутай ч одоогоор энэ тухай Сэүнд болон түүний аав үг цухуйлгаагүй нь дээр байх. Дэмий дуулиан тарьж драма үүсгэхийг хүсэхгүй байна.

Эхэндээ айсан ч би одоо уурлаж байлаа. Хэнд ч хэнийг ч мэдэхгүй хэрнээ мэддэж юм шиг доромжилж, сүрдүүлж, хүссэнээ хийлгэхээр хүчлэх эрх байхгүй, хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа шүү дээ.

____

Ажлаасаа хагас өдрийн чөлөө авахаар ахлахынхаа өрөөнд очвол бүр анхнаасаа л намайг үздэггүй байсан тэрээр хөмсөгөө атиралдуулан угтав.

- Ахлахаа, би өнөөдөр үдээш хойш чөлөө авах гэсэн юм.

- Ахиад л уу?

Түүний дууны өнгө сонсоход л намайг үл тоон, доромжилж байгаа мэт.

Намайг юу гэж тайлбар тоочихоо бодон толгой гудайлгатал ахлах надруу толгой өргөн хараад гэнэт л хэлээ залгичихсан хүн шиг дуугүй болчихов. Тэгсэнээ огцом ширээнээсээ босч ирээд миний хэвлийд гараа хүргэж, түүнд нь би цочсондоо аргаш ухрав.

- Та яаж байна аа?

Би бараг л хоолойгоо салгалуулан асуухад тэр харин надруу нэг л жигтэй харцаар харсаар байв. Тэгсэнээ огт зохихгүй намуухан хоолойгоор асуулаа.

- Хэ-хэдэн сартай юм? Чи жирэмсэн биз дээ? Хэдэн сартай юм?

Үнэндээ би бараг айсандаа гараад зугатаачихмаар л байлаа. Манай банк ажилчидаа жирэмсэн болох л юм бол 6 сар хүргээд л амралтанд нь гаргачихдаг. Муу зүйл биш ч гэсэн, миний хувьд ажлаа хийх нь илүү чухал учраас би аль болох удаан нуухыг оролдож байсан юм. Тэгээд ч олон эмэгтэй хүн ажилдаг газарт хэл ам ихтэй шүү дээ.

Тиймээс би бардам зангаа хаяад хөгийн ааштай ахлахаасаа гуйхаар шийдлээ.

- Ахлахаа, би таниас аминчлан гуйя. Хүнд битгий хэлээрэй. Би өөрөө цаг нь болохоор хэлчихнээ. Зүгээр л мэдээгүй юм шиг өнгөрөөж болохгүй юу?

SIXTEEN YEARS OLD DADDY (ДУУССАН)Where stories live. Discover now