ХОРИН ЗУРГАА: ЭЭЖ, ЭМЭЭ , ААВ, ӨВӨӨ

10.7K 1.1K 264
                                    

Согжин ах намайг гар дээрээ тэвэрсээр төрөх эмнэлэгийн хаалгаар гүйн орохдоо чангаар орилно.

- ХҮН ТӨРЛӨӨ. ХҮН ТӨРЛӨӨ, ТУСЛААРАЙ, АВРААРАЙ. ХҮН ТӨРӨХ ГЭЭД БАЙНА.

Түүний ийн орилохтой зэрэгцэн эмч сувилагч нар гүйлдэн ирээд гэнэт ойр ойрхон өвдөлт өгөх болсон намайг түрдэг сандал дээр суулган хаашаа ч юм дагуулан явна.

Төрөхийн өмнөх тасагт хүргэгдсэн намайг тойрон гүйлдэх эмч сувилагч нарын дундуур миний толгой эргэх шахна. Согжин ах ядаж байхад хажууд бараг надаас долоон дор сандарчихсан амьтан нааш цааш гүйж, бүдэрч унаж, юм өргөж, хамаг цүнхтэй зүйлсээ шалаар нэг тараах бөгөөд энэ зуурт би бараг л үхэж байлаа.

Хажууд дусал залган зогсох сувилагч бүсгүйг цочтол нь гараас нь зуурч авахдаа би бараг л уурлах шахна.

- Хүүхэд 7 сард төрнө гэсэн биз дээ? Яагаад одоо гэнэт ингээд байгаа юм бэ?

- Аа, хүүхэд ер нь 8 сар гарантай үеэсээ 9 сар гарах хүртлээ, өөрөөр хэлбэл 46-50 долоо хоногтой үедээ төрдөг юм. Ихэвчлэн 49 долоо хоногтойдоо төрдөг учраас таны хүүхдийн боожилтоос хамаарч тийм хугацаа гардаг юм аа.

- Гэхдээ би гурван өдрийн дараа төрж болохгүй юу?

- Тийм юм гэж юу байхав дээ?

Намайг "Яадаг тэнэг вэ?" гэх шиг харах сувилагч бүсгүйгээс ичих шахав. Үнэндээ би ч өөрөө тэр бүхнийг мэдэж байсан хэрнээ Сэүнийг дэргэд байхгүй болохоор төрөх гэхээс үнэхээр айж байлаа.

Бараг юу ч бодож амжаагүй байтал өнөөх хэдэн сувилагч нар чинь намайг ортой нь түрсээр төрөх тасагруу явж, яаж яваад ч юм хүүхдийн аав гэж буруу ойлгогдсон Согжин ах төрөх үеэр хамтдаа орох болчихсон халат нөмрөөд гүйж байлаа.

Үүнээс цааш санаж байгаа зүйлс бараг байсангүй. Өвдөөд л байсан, уйлаад, орилоод л, хүмүүс гүйлдээд л, хажууд согжин ах муужирч унаад, хамаг бие шархираад л.

Харин нэг ухаан орох үед сувилагч бүсгүй инээд алдчихсан миний өмнө зогсохдоо гартаа жижигхэн баадантай юм тэвэрчихсэн байлаа. Ихэд хайрлаж болгоомжтойгоор тэвэрсэн тэр зүйлийг надад өгөх үед л би ойлгосон. Миний хүүхэд гэдгийг нь.

Яг л тийм мөчид хүн уйлчихдаг юм билээ. Баярлаад, итгэж ядаад, өөрөөсөө нэг амь тасалсандаа бахдаад тэр.

- Хүүтэй боллоо. Баяр хүргэе.

Сувилагч бүсгүй ийн хэлж, нялх үр тэвэрт минь тарвалзаж, Согжин ах өвөө болсондоо баярлаад уйлж суух тэрхэн хором миний хувьд хамгийн жаргалтай мөч байв.

SIXTEEN YEARS OLD DADDY (ДУУССАН)Where stories live. Discover now