ДОЛОО: ХҮН БҮРТ ЯРИХ ТҮҮХ ӨӨР ӨӨР БАЙДАГ.

7.5K 848 21
                                    

Би гэртээ энгийнээсээ арай эрт ирлээ. Эмнэлэг явна гээд чөлөө авсан болохоор тэр. Гадаа гэгээ тасраагүй байх бөгөөд би хаалгаар оруутаа гутлаа тайлан, дотогш орж цүнхээ газарт орхиод буйдангынхаа өмнө газарт суув. Тэгээд жижиг ширээн дээр байх нөүтбүүкээ асах зуурт өөртөө ус аягалаад эргэн ирэх бөгөөд интернет бровсероо онгойлгон naver лүү орно. Тэгээд хайх хэсэгт бичлээ.

"Үр хөндөлтийн үр дагавар"

Би бүхий л нийтлэлүүдийг уншиж, сайн, муу гэх зүйлсийг жагсаах гэж оролдсон ч бүтсэнгүй. Мэдээж үүнд сайн зүйл огтоос байхгүй шүү дээ. Дээрээс нь мэс ажилбар үнэхээр аймшигтай болохыг харуулсан зурган тайбарууд ч үзэгдлээ.

Гэтэл надаас өөр хэн ч амьдардаггүй гэрийн минь хаалга нээгдэх дуулдав. Удалгүй гар дүүрэн элдэв хүнсний зүйлс тэвэрсэн дүрэмт хувцастай Сэүн хөлсөө урсган орж ирэх бөгөөд намайг хараад ердөө л инээмсэглэв.

Тэр үнэхээр хатан зоригтон юм. Айлд ингээд орж ирж л байдаг. Би уурсан ухас хийн босоод түүний орсон гал тогооруу даган орвол үг хэлж амжихаас минь өмнө тэрээр цоглог дуугаар ярьж гарав.

- Эрт иржээ. Ашгүй дээ. Би одоохон хоол хийх болохоор түр хүлээж бай.

- Хөөе, чи яаж манайд орж ирээд байгаа юм?

- Би нууц үгийг чинь мэднэ. Тэгээд л.

- Солих болохоор дахиж битгий орж ир. Одоо гар!

Миний тушаан хэлсэн үгийг тэрээр үл тоон дэргэдүүр минь зөрөн зочны өрөөрүү явах бөгөөд ширээн дээр байсан гүцтэй усыг авахаар тонгойхдоо миний нөүтбүүкний дэлгэцрүү харчих нь тэр.

Би түүнийг болиулахаар ухас хийн "ХӨӨЕ" гэсэн ч нэгэнт оройтжээ. Намайг очоод нөүтбүүкээ хаах үед Сэүн надруу итгэж ядсан харцаар харж байлаа.

- Эгчээ, та арай... үгүй биз дээ?

Түүний хоолой салаглан дуугарч, нүд нь нулимсаар дүүрэхийг хараад би хэлэх үггүй хөшиж орхилоо. Тэр яагаад ингээд байгаа юм бэ? Түүнд ч хэцүү биш гэж үү? 16хан насандаа аав болно гэдэг хэн хүний хүсэх зүйл биш байтал.

- Энэ... энэ бол

Би ээрч муурах бол Сэүн намайг угз татаад тэвэрч орхив. Түүний гар хүчирхэг, тэврэлт нь дулаахан, дэндүү гэмээр нөмөртэй санагдах нь гайхмаар.

- Эгчээ гуйя. Битгий л дээ. Би хичээх болно оо. Дахин дахин амлаж байна. Би хичээнэ. Битгий! Та тэгээгүй гэж хэл л дээ!

Түүний хоолой улам бүр салаглаж, юу юугүй уйлах гэж буйг нь илтгэх ажээ. Би түүний тэврээс мултрах гэсэн ч тэр явуулсангүй. Удалгүй би түүний чичирхийг мэдэрч эхлэв. Түүний зүрхний цохилт хүртэл надад мэдрэгдэхээр тийм ойр тэврэлдсэн бид. Тиймээс би түүнийг аргадан дуугарлаа.

- Би хийлгээгүй ээ.

Намайг ийн хэлмэгц тэр тайвширсан аятай намайг гэх тэврэлтээ суллан миний хоёр хацраас өргөн нүүр өөд минь хараад итгэж ядсан аятай лавлан асуув.

- Нээрээ юу? бидний хүүхэд зүгээр биз дээ?

- Тийм ээ. Зүгээр... үнэндээ би өнөөдөр эмнэлэг явсан. Тэгээд ... эмчээс асууж үзсэн л төдий. Одоогоор шийдээгүй байна.

Сэүн инээмсэглээд намайг ахин нэг тэврэн тэгэхдээ агаар дээр хоёронтой эрүүлээд газарт буулгав.

Энэ үйлдэл надад таатай байгаагүй ч айсан жаалд муухай аашилсангүй.

Хэсэг хугацааны дараа бид хоолны ширээний ард өөд өөдөөсөө харан суух бөгөөд Сэүн нэг л дүнсгэр байртай байлаа. Тэр намайг хийлгэчихвий хэмээн айсаар байгаа нь энэ.

Ийм төрхтэй хүн өөдөөс хараад суух нь надад таатай бус тул би цүнхээ ухан түүнд хүүхдийн дуран авайн зургийг сарвайв. Эхэндээ тэр гайхсан аятай байсан ч дараагаар нь юу гэдгийг нь ухаараад гараас минь шүүрэн авч, яг л бэлэг авсан хүүхэд шиг жаргалтай инээмсэглэл тодруулан зураглуу ширтэн, зөөлнөөр илбэнэ.

Түүний ийм байдал үнэхээр гайхширлыг минь барж гүйцсэн тул би түүнээс асуулаа.

- Сэүн аа, чи яагаад ингэж их баярлаад байгаа юм? Үнэндээ энэ хүүхэд нэг шөнийн л алдаа шүү дээ?

Намайг ийн хэлмэгц тэрээр яг л хүүхдээ өмөөрөх аятай өнөөх зургийг цээжиндээ наад надруу зэмлэнгүй хараад хариулахдаа хошуугаа цорволзуулах ажээ.

- Хүүхэд ямар гэмтэй гэж элдвээр хэлээд байгаа юм?

Тэгсэнээ тэрээр хүндээр санаа алдан зургийг ширээн дээр тавьсанаа надруу харав.

- Хүн бүрт л ярих өөр өөрийн өөр түүх байдаг шүү дээ. Минийх бол би ч бас хүсээгүй хүүхэд байсан болохоор л. Гэхдээ хүсээгүй хүүхэд байлаа гээд алж болох амь гэсэн үг биш шүү дээ. Ээж маань намайг төрүүлчихээд ядаж ганц ч удаа харалгүй, тэврэлгүйгээр аавд өгсөн юм гэсэн. Тэглээ гээд би ээждээ хайргүй гэсэн үг биш л дээ. Зүгээр л, би түүний хувьд тэгтлээ үзэн ядах шалтгаан болсон гэмээ л ойлгодоггүй юм. Тиймээс ч, би энэ хүүхдийг над шиг зүйл мэдрээсэй гэж хүсэхгүй байгаа хэрэг.

Тэр ярьж дуусаад гунигтай гэмээр инээмсэглэл тодруулсаар хоолоо үргэлжлүүлэн идэж эхлэхэд би түүнээс харц салгаж төвдсөнгүй. Тэгэхээр энэ түүний түүх байх нь.

Тэгээд хэвлийдээ гараа хүргээд зөөлхөн шивнэв. "Ийм аавтай чи ч азтай золиг юм даа

SIXTEEN YEARS OLD DADDY (ДУУССАН)Where stories live. Discover now