ДӨРӨВ. ЮҮН ХЭ ЁОН

8.4K 858 48
                                    

Өглөө ажилдаа гарах үед Жинсү хурхиран унтсаар л байлаа. Түүнийг сэрээхгүй гэсэндээ аль болох л аярхан хаалгаа хаагаад эргэтэл ард минь Сэүн зогсож байх нь тэр. Би түүнээс болж зүрхээр явах байх.

Тэрээр өнөөдөр сурагчийн дүрэмт хувцасаа өмссөн байх бөгөөд би түүний дэргэд ердөө цээж хавиар нь л татах өндөртэй ажээ.

- Өглөөний мэнд, Юүн-Хэ-Ёон.

Сэүн миний бүтэн нэрийг үе үеэр нь таслан хэлэхдээ үнэхээр гэмээр бахадсан төрх тодруулан инээмсэглэх бөгөөд түүний хэрхэн миний нэрийг мэдсэн нь нэг их сонирхол татаагүй тул ширэв татан, үл тоон шатруу алхлаа.

Гэсэн ч тэр бууж өгөлгүй дэргэд минь даган алхах бөгөөд халааснаасаа жижигхэн дэвтэр гаргаж ирээд алхах зууртаа уншиж эхлэв.

Түүний хоолой үнэхээр баргил, бүдүүн гэдгийг хэлэх нь зөв болов уу?

- Юүн Хэ Ёон, 25 настай. 158 см өндөр, жин магадгүй 45 кг байх. Ханён банканд теллер хийдэг. Угуул Жэжү арлынх. Чонбүкийн их сургуулийг санхүүч мэргэжилээр төгсөөд, энэ ажилд орж, одоо 3 дахь жилтэйгээ золгож байгаа. Аав, ээж, бас нэг цагаан нохойны хамт амьдардаг. Одоо бол мэдээж ганцаараа. Дуртай амттан гүзээлзгэнэтэй смүүти, дургүй зүйл хар кофе. Мах идэх дуртай, гэхдээ ихэнхидээ гар тайлах шөл уудаг. Яагаад гэвэл шөнө бүр архи уудаг болохоор.

Тэр ийнхүү миний хамаг хувийн мэдээллийг унших нь мэдээж гайхшийг минь баран, би гишгэсэн газраа зогсон түүнрүү муухай харав. Энэ үед бид хэдийнээ байрны үүдэнд ирсэн байх бөгөөд миний дургүйлхсэн төрхийг харахдаа Сэүн их л бахдалтай байгаа нь илт ажээ.

- Чи яах гээд байгаа юм?

Би түүнрүү ийнхүү исгэрээд ойр хавийн хүн амьтанд харагдчихвы гэсэндээ санаа зовох зуур Сэүн ялалтын инээмсэглэл тодруулан ийн өгүүллээ.

- Яах ч биш. Өчигдөр би их бодсон. Нэгэнт тодорхой зүйл гэвэл та надтай гэрлэхгүй бололтой. Тиймээс би таныг болох хүүхдээ дэмжих үүрэгтэй. Үүний тулд надад мэдээлэл хэрэгтэй. Бас л өчигдөрийн байдлаас харахад та надад ямар ч мэдээлэл өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс жаахан хайлт хийсэн юм. Юутай ч SNS-г чинь олоход л бүх зүйл чинь тодорхой байсныг хэлчихье.

Тэрээр ийнхүү яриад намайг үг дуугарч ч амжихаас өмнө дахиад л өнөөх жижигхэн дэвтэрээ гаргаж ирээд уншиж эхлэв.

- Тэгэхээр ийм байна. Юүн Хэ Ёон гуай, өнөөдрөөс эхлээд архи уух хэрэггүй. Ихэнхидээ хоол захиалж иддэгийг чинь хөршийн хувьд анзаарсан учир, өнөөдрөөс эхлээд би таньд хоол бэлдэж өгнө. Захиалгын хоолноос л дээр байх. Би эмнэлэгрүү дагаж явах болно. Мэдээж эцэг нь гэж хэлэхийг хууль зөвшөөрөхгүй учраас эрэгтэй дүү чинь гэж хэлнэ. Болж байгаа биз? Хүүхдийн тухай мэдээлэл, боожилтын явцыг заавал надад мэдэгдэнэ. Юүн Хэ Ёон та өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тамхиа өчигдөр миний хэлсэнчлэн хая. Өдөрт 5 удаа хоол заавал ид. Их ажиллахгүй, стресстэхгүй. Намайг хүүхэд гэж бодохоо боль. Би хүүхдийн чинь эцэг учраас. Ийм л байна. Үгүй бол би юу ч хийж мэднэ.

Сэүн ийнхүү дуржигнаж дуусаад надруу харан мөрөө хавчих бөгөөд хамаг юмыг минь заах санаатай жаал хүүрүү би ахиад л муухай харсаар

- Чи юу хийнэ гэж? Гэхэд тэр төсөөлөөч үгүй, ер нь төсөөлөхийг ч хүсэхгүй байсан зүйлийг минь инээмсэглэж байгаад хэлэх нь тэр.

- Магадгүй, насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруу татсан гээд аль нэг сайт дээр таны зураг нийтлэгдэж мэдэх л юм.

- Чи- чи ёстой

- Яасан? Дургүй байна уу? юутай ч ийм л байна гэсээр тэр үүргэвчээ тайлан уудлаад гарт минь цаасан ууттай зүйл атгуулан инээмсэглэхдээ миний гарнаас зөөлхөн атгаад үргэлжлүүлэн – энэ таны өглөөний цай. Ажил дээрээ очоод идээрэй. Тэгээд орой уулзацгаая гэснээ цаашаа гүйгээд явчихав.

Тэнгэр минь... би дотроо хараасаар гартаа байсан цаастай зүйлийг нэг газар шидэх гэснээ болив.

- Хоол ямар буруутай гэж?

Өөртөө ийн хэлээд ажлын зүг алхахдаа Сэүний хэлсэн зүйлсэд үнэндээ буруу зүйл байхгүй гэдгийг ойлгож байлаа. Тэр эцэг нь мөний хувьд мөн, түүнд хүүхэддээ санаа тавих эрх байгаа.

Гэхдээ би үнэхээр энэ хүүхдийг төрүүлэх юм гэж үү? 

SIXTEEN YEARS OLD DADDY (ДУУССАН)Where stories live. Discover now