АРВАН ХОЁР: ХӨЛС

7K 851 33
                                    

           

Зураг харж инээд алдсаар хажууд минь хичээлээ хийхээр суусан Сэүнийг нудран

-          Энэ ёстой хөгжилтэй байгаа биз? гэж асуусан ч надад хариу ирсэнгүй.

Үргэлж л надтай яриа өдөж, боломж бүрээр хамт байх гэдэг Сэүн хариу өгөөгүйд гайхан харвал тэр ширээгээ дэрлээд унтаж орхижээ. Хийсэн ч хичээл байхгүй, амаа хагас ангайн, нүдий шилээ далийлган байх нь түүний тухгүй байгааг илтгэх мэт.

Гэхдээ ийм төрх нь түүнд зохиод ч байгаа юм шиг. Эгдүүтэй, хайр татам жаал хүү.

Би түүний шилийг нь аятайхан тайлаад гараас нь атгаатай чигээрээ байх үзгийг нь сугаллаа. Тэгэх үедээ түүний гар энд тэндээ эвэршиж, арьс нь хууларсан байхыг хараад яагаад ч юм гүн гунигт автах шиг болов.

Тэр хар ажил хийгээд байгаа юм байх даа?

Би өдийг хүртэл Сэүнийг ямар мөнгөөрөө надад амттан, жимс зөөгөөд байдгийг огт сонирхож байгаагүй бололтой. Гэхдээ яг энэ мөчид би хариулт нэхэх мэт түүнрүү удтал ширтэн, эвэршсэн гараас нь зөөлхөн атгалаа.

Үүнийг мэдэрсэн Сэүн нүдээ удаанаар нээн, гараас минь зөрүүлэн атгаж, уртаар, гэхдээ зовсон зүйлгүй, тайван буйгаа илэрхийлэх аятай санаа алдана.

-          Сэүн аа?

-          Ммм? Яасан эгчээ?

Түүнийг нойрмоглон дуугарах үед би түүний адилаар ширээ дэрлэн, бид гараасаа атгалцсан хэвээрээ нэг нэгэнрүүгээ ширтэнэ.

-          Чи яаж мөнгө олж байгаа юм?

-          Яасан?

-          Аав чинь өгдөг үү? чи хэцүү ажил ч юм уу хийгээгүй биз дээ?

-          М-мм тийм ээ. Би яаж ажил хийхэв дээ? Намайг авах газар хаана л байв гэж. Аав. Манай аав жаахан баян л даа

Сэүн ийн хэлээд инээмсэглэсэн ч тэр нь дэндүү гэмээр хуурамч байсан билээ.

Маргааш өглөө гэрээс гарах үедээ Сэүнийг гадаа хэсэг хүлээж байгаад гарч ирэх үед нь түүнрүү инээмсэглэх хэдий ч би дотроо өөрийгөө хараамаар санагдах нь тэр.

Түүний нүдний доогуур гүн хар зураас татаж, арьс нь цонхийгоод, уруул нь хуурайшиж. Өөгүй, төгс байсан тэр одоо гундах мэт.

-          Сэүн аа, энийг чамд!

Би түүнд үгийг зөрүүгүй мөнгө атгуулж, тэгээд араас нь инээмсэглэн ярив.

SIXTEEN YEARS OLD DADDY (ДУУССАН)Where stories live. Discover now