ХОРИН ХОЁР: БӨГЖ

6.8K 849 35
                                    

Согжин ах, өвөө хоёр хоёулаа намайг бас ээж аав хоёрыг маань гаргаж өгөхөөр онгоцны буудал дээр иржээ. Манай ээж аав хоёр хичнээн уурлаж, дургүйцэж байсан ч би тэднийг аргадсаар Согжин ах, өвөө хоёртой уулзахаар очив.

- Хэсэгхэн зуур гэж бодоод тэсэж байгаарай.

Өвөө ийн хэлэхэд би түүнрүү хамаг чадлаараа инээмсэглэх гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Яагаад ч юм надад яг одоо Сэүн хаанаас ч хамаагүй гүйж гарч ирээд намайг тэврэх юм шиг санагдаад, би хүмүүс холхих тэнхимийг нүдээрээ гшйлгэн харсаар байв.

- Сэүн ирээгүй ээ...

Согжин ах ийн хэлээд бодлыг минь таасан аятай мөрийг нь зөөлхөн илэв. Мэдээж шүү дээ, ирэхгүй байх нь аргагүй. Би тэгтлээ гомдоочихсон юм чинь. Гэхдээ тэгэхгүй л бол Сэүн намайг явуулахгүй, би ч өөрөө хорогдоод явахгүй гэдгээ мэдэж байсан... энэ бүхнээс холдож, хүүхдээ эрүүл, саруул төрүүлэх л миний хувьд чухал шүү дээ.

- Бид асуудлыг аль болох хурдан шийдэж, чиний нэр төрийг цэвэрлэх болно оо. Ийм юм болсонд үнэхээр уучлаарай. Чи бидэнд уурлаж, гомдож байгаа байх. Гэхдээ тэглээ гээд өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй. Сайн идэж, биеэ тордоод, хүүхдээ эрүүл төрүүлэх хэрэгтэй шүү.

Би толгой дохив. Тэгээд Жэжүд очсон хойноо шуудангаар явуулна гэж бодож бичсэн захидлаа халааснаасаа гарган Согжинд атгууллаа.

- Энийг Сэүнд өгчихвөл болох уу? би түүнийг надад гомдсон хэвээрээ удаан байгаасай гэж хүсэхгүй байна. Би ер нь өөрөө яагаад ч тийм үгс хэлснээ ойлгохгүй юм. Зүгээр л тайлбарлаж ярилцаж болох байхад би зүгээр л гомдоож өөрөөсөө түлхчихсэн.

Согжинд ийн талбайрлах зууртаа би өөрийн эрхгүй уйлж эхлэв. Хүн ер нь үргэлж л алдаа гаргачихаад араас нь харамсдаг тэнэг амьтад юм. Зүгээр л зүрх сэтгэлээсээ ярилцаж болох байтал, хамгаалж байна, хамгаалуулж байна гэх мэтийн тэнэг бодолд автаад хажуудах хүнээ шархлуулж орхидог.

Уйлж зогсох намайг тайвшируулах санаатай Согжин ах өвөө хоёр хоёулаа надруу ойртож, мөрөн дээр минь зөөлхөн товших зуур уйлж зогсох намайг харсан ээж аав хоёр маань бараг гүйсээр ирцгээв.

- Миний охин, одоо явцгаая

Аав ийн хэлээд миний гараас хөтлөн цааш эргэж, ээж минь намайг зөөлөн тэврэн алхана. Тэднийгээ буруутгаж чадсангүй. Үхтэл үр харам гэдэг шиг, тэд намайг л хамгаалах гэж хичээж байгаа шүү дээ. Тэдний нүдэнд надаас бусад бүх хүн гэмтэн болж харагдах нь ч энгийн л зүйл.

SIXTEEN YEARS OLD DADDY (ДУУССАН)Where stories live. Discover now