2

289 14 0
                                    

Ээж доороос орилон:
-"Бэкхёнаа хоолоо ид" гэв. Сэүнийг ирсэн байх гэж бодоод хурдхан доошоо буухад байсангүй. Дуу султайгаар:

-"Сэүн ирээгүй юмуу?" гэхэд аав:
-"Хнн тэр муу их зант ирэхгүй хаядаг юм! Ирэхээр нь сайн хашраагаад өгье л дөө!! Яаж тэгж хэлж чадаж байна аа!!" ээж үргэлж Сэүнийг өмөөрдөг зангаараа:

-"Хөгшөөн тайвшир! Хүү минь ухаантай юм чинь ойлгоно оо" аав ээж үгийг сонсоод бага зэрэг цухалдангуй:
-"Ойлгохоо? Тэр их зант яаж ойлгох юм? Аан! Чи хэл дээ! Ахаасаа тэс өөр" тэр 2 хэрэлдэх гээд байсан болохоор нь:

-"Болиоч дээ! Ядаргаатай юм! Ирэхээр нь л ярилцаж загна! Битгий миний дэргэд хэрүүл үүсгээд бай!!" гэхэд чимээгүй орчин үүсэж хоолоо идлээ

            *Долоо хоногийн дараа *
Новш гэж! Сэүн ирэхгүй долоо хонолоо. Хаашаа явчихсан юм болоо? Тэюунаас асуухаас *Ty-лүү залгах* Тэюун:
-" Байна? Хэн бэ?" юу гээчийн нойрмог хоолой вэ? гэж бодоод:
-" Хөөе! Тэюун! Танайд Сэүн байна уу?" гэхэд тэр хэсэг чимээгүй байснаа:

-"Мм тэр тэмцээн болсон өдрийн орой нь манайд ирж юу ч ярихгүй хориод минут зогсож байснаа 'баяртай' гэж хэлээд гараад явчихсан" гэв.

Тэгэхээр арай тэр...

Үгүй ээ үгүй битгий муухай юм бод! Тэр тэгэх ёсгүй гэж бодоод:
-" Хэрвээ Сэүн ирвэл хамгийн түрүүнд надад хэлээрэй ойлгосон уу? гээд хариултыг нь ч сонсолгүй тасаллаа. Бюн Сэүн! Чи хаана байна аа!!!

             *Оройн хоолны үеэр*
Би:" Ээжээ битгий уйлилдаа! Надад ч бас хэцүү байна таныг ингээд уйлаад байхаар чинь би өөрийгөө алчихмаар санагдаад байна шдээ" гэхэд аав:

-"Тэр муу хүүхдийг ирэхээр нь нэг сайн зодохгүй бол болохгүйнээ. Бүхэл бүтэн долоон хоног үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга боллоо" гээд нүүрээ нэг гараараа даран чимээгүй мэгшив.

Миний уур хүрэн ширээгээ цохиод:
-"Ер нь та хоёрын л буруу! Нэг нь загнаж зодно! Нөгөө нь хий дэмий эрхлүүлнэ! Сэүнийг та хоёр үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан юм уу? Намайг тэгж их хайрлачихаад Сэүнийг гарч ирэхэд хэдий түүнийг харж хандаж байгаа ч нэг л хөндий байсан.

Би хэдий тавхан настай байсан ч үүнийг мэдэрсэн. Дандаа л Сэүнийг загнана! Миний буруу байхад ч Сэүнийг загнана! Уурлахаараа л Сэүнийг загнана! Сэүн ямар бу-" хонх дуугарлаа. Хоёр удаа хонх дарлаа. Намайг яг босох гэж байтал хаалганы код хийх сонсогдож удаалгүй Сэүн ирлээ.

Тэр ирэчихлээ

Гэхдээ тэр яачихаа вэ? Цамц нь нил цус болж урагдсан, нүүр нь шалбарсан бас толгойноос нь цус урсаж байна. Түүнд юу тохиолдоо вэ? Ямар новш нь миний дүүг ийм болгодог байна аа!? Тэр орж ирээд бидэн лүү харах ч үгүй өрөө лүүгээ  зүглэлээ. Түүний бие нь сайнгүй харагдаж байна! Бюн Сэүн хаагуур юу хийж яваад ирж байгаа юм бэ!!!???
                *Миний талаас*
И Жүнсог!!! Чамайг хараал идэг!!! Яаж намайг бүхэл бүтэн долоон хоног тамладаг байна аа!! Уг нь би Тэюунд 'баяртай' гэж хэлээд өөрийгөө тайвшруулах тэр газар очих гэж байсан.

Тэр газар бол хотоос нэлээн зайтай далайн эрэг дээрх байшин буюу эмээгийн минь байшин. Тэнд миний гурван нас хүртэлх амьдрал өрнөсөн! Үнэхээр аз жаргалтай мөчүүд минь өрнөсөн тэр газар очих дуртай!

Гэтэл...

Гэтэл И Жүнсог гэдэг новш намайг барьж аваад тамласан!! Гар хөлийг
гинжилж байгаад цээжийг минь түлсэн! Бас өдөр бүр зодсон!

Сүүлийн хоёр дахь өдөр би ухаан алдсан. Намайг хүчээр сэрээсэн! Ус цацаж! Маргааш нь зодохдоо толгой руу минь хатуу зүйлээр цохисон. Тэгээд дараа нь гудамжинд хаясан!

Гэртээ ирэхэд ах аав ээж хоёрыг загнаж, ээж уйлж, аав мэгшиж байсан.

Хнн! Надад ийм их санаа зовсон юм бол хайхгүй яасын! Надад хайргүй болоод л хайгаагүй биз! Та нарыг харахаас ч дургүй хүрч байна! гэж бодоод шууд л өрөө лүүгээ зүглэлээ.

Хараал ид гэж! Энэ нэг новшийн толгой нь яагаад өвдөөд байнаа! Толгой эргэж байна. Нүд бүрэлзэж байна. Би үхэж байх шиг байгаа!

Ашгүй дээ! Ингэж нэг юм энэ хараал идсэн дэлхийгээс зайлах минь! Эмээ хүү нь тань дээрээ очлоо. Хоёулаа аз жаргалтай амьдарна аа!

Нүд минь аажмаар анигдаж, биеэ даахгүй газар уналаа.

Тас хар ЕРТӨНЦ...

[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now