7

145 14 0
                                    

Бид гурвын очих дуртай газар бол интернет тоглоомын газар. Хаха.

Тэнд хоёр гурван цаг тоглосны эцэст тэндээс гаран гэр гэр лүүгээ гэлдэрлээ.

Гэртээ ирээд шууд өрөөндөө орон хувцасаа солилоо. Тэгээд гараа угаачихаад хичээлээ хийлээ. Одоо хэдхэн сарын дараа төгсөнө. Хурданхан шиг л их сургуульд орох юмсан.

Хичээлээ хийж дуусаад цаг харахад долоо өнгөрч байна. Нөгөө хэд ирсэн болов уу? Заза хэнд хамаатайн! Ирэхгүй бол сайн л биз.

Гал тогоонд ороод хөргөгчөө онгойлоод харахад дүүрэн хоол хүнсний материал. Би хоол хийхээс дургүй хүрч байна. Бишээ залхуу. Дэлгүүр гарч гоймон авчихаад чанаж идлээ.

..

Шөнийн арван хоёр өнгөрч байхад тэд нар орж ирлээ. Аав намайг зурагт үзэж байхад минь зурагт унтраагаад:

-"Чи хичээл номоо хийсэн юмуу?? Удахгүй төгсөх гэж байж хичээл номоо хийгээч!!" гэхэд уур хүрэн:

-"Хийчихсэн!!! Та нарыг ирэхээс өмнө хийчихсэн!! Өөрсдөө хэдэн цагт ирсэн гээд хүн лүү уурлаад байгаа юм!!! Ядаргаатай юм!!!" гэж хэлээд өрөө рүүгээ орлоо.

Хнн. Арай ч дээ. Дандаа хүн загнаж байх юм! Би ямар гэм хийчихсэн юм бэ??

Уурандаа шууд унтаад өгөв.

Өглөө сэрээд тэдний нүдэнд өртөхгүйн тулд цайгаа уухгүй гэрээс гарлаа. Жаргалтай гэр бүлд атаархаж байна шүү.

...

Хичээл нэг л хэвийн өнгөрлөө. Угаасаа хэвийн байдаг дөө.

Гэрт ирэхэд хэн ч алга. Тэд бас л зугаалж байгаа биз.

..

Хичээлээ хийж дуусаад гал тогоонд орж ус уугаад зогсож байтал тэд нах орж ирлээ. Хүлээгээрэй. Нэг хүн илүү байна.

Ээж тэр хүнд хандан:

-"Алив миний охин наашаа ороод ир" гэснээ намайг хараад:

-"Өө Сэүн бэр эгчтэйгээ танилц" гэхэд нэг эмэгтэй ахыг сугадсаар орж ирээд:

-"Чи Бэкхёны дүү байх нь ээ. Намайг Жү Наён гэдэг. Намайг бэр эгчээ гэж дуудаарай" гэхэд нь нүдээ эргэлдүүлсээр хажуугаар нь зөрөн явлаа.

Уг нь гайгүй л хүн шиг байх юм. Аавын аашийг тэвчих болов уудаа? Хахаха сонирхолтой санагдаж байна шүү.

*Time skip*

Энд тэнд цэцэг барьсан сурагчид. Эцэг эхиэйгээ жаргалтай байх сурагчид. Манай хоёр ч бас инээхгүй байгаа ч эцэг эхтэйгээ байна. Гэтэл би... ганцаараа төмс царайлан зогсож байна.

Ардаас хэн нэгэн дуудахад нь эргэж хартал Наён эгч Бэкхён ах хоёр байлаа. Эгч барьж байсан цэцгээ өгөөд:

-"Баяр хүргэе. Миний дүү ингээд ахлах сургуулиа төгслөө шдээ" гээд инээхэд нь би балмагдан зогсоно.

Өмнө нь хэн ч надад ийм сайхан сэтгэл гаргаж байгаагүй. Аан ах байгаа юм байна. Гэхдээ над руу хэзээ ч ингэж инээж байгаагүй.

Би эгч рүү хараад:

-"Баярлалаа. Гэхдээ та хоёр-" гэхэд ах:

-" Хөөе. Дүү минь ахлах сургуулиа төгсөж ах эгч хоёр байхад ирэлгүй яадаг юм" гээд бас инээлээ.

Тийм дээ. Ээж аав хоёр ирэхгүй. Би юу хүлээсэн юм бол? Тэнэг мал!

Төгсөлтийн баяр сайхан боллоо. чихшиг. Үнэхээр муухай боллоо. Их сургуульд ормоор байна. Тэгвэл гэрт очоод байх шаардлагагүй.

Бид гурвыг гэрт ирэхэд аав сонин уншиж, ээж хоол хийж зогсоно. Бид гурвыг хараад аав:

-"Өө миний бэр. Ядраагүй биз? Хамаагүй алхаж болохгүй шүү. Бэкхёнаа эхнэрийгээ өрөөнд нь оруул"
гээд үргэлжлүүлэн сонингоо уншлаа.

Гайхалтай. Би хамаагүй. Бэр эгчийн хүүхэд л хамаатай.

Цэцгээ үүдний тавиур луу шидчихээд өрөө рүүгээ орон хаалгаа түгжин орон дээрээ хэвлээ.

Би ер нь яах гэж амьдраад байгаа юм бол? Надад амьд явах шалтгаан байгаа юм болов уу? Үхэх гэж хичээсэн ч үхэхгүй амьд үлдсэн. Юунд хорогдоод байгаа юм бэ? Би ойлгохгүй нь.

-Youngsoo-

Та нар өгүүллэгийг минь уншихгүй юмаа. 😥 Уг нь их сонирхолтой өгүүллэг юмсан. Одоо энэ хэсгээс цааш маш сонирхолтой болох болохоор идэвхтэй уншаарай. Тэгвэл би ч бас идэвхтэй оруулна шүү. 😘😘

Vote & com

[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now