10

132 13 2
                                    

Өрөөндөө орж хувцасаа солиод гарахад бэр эгч гал тогооноос:

-"Сэүнаа. Наашаа хүрээд ир. Хурдлаарай" хэмээн ориллоо.

Гал тогоо руу дуртай дургүй ороход бэр эгч намайг суулгаад урд хоол тавин:

-"Эгч нь чиний дуртай хоолыг тусд нь хийсэн юм. Хурдан идээрэй. Хөрчихнө шүү" гээд өөдөөс харан суулаа.

Миний дуртай хоолыг бэр эгч яаж мэдсэн юм бол? Ингэхэд ах аав ээж гурав мэддэг болов уу?

Би хоолоо идээд сууж байхад аав ирээд:

-"Миний охион. Наад Сэүн чинь жоохон хүүхэд биш шдээ. Тийшээ суу. Хордлого өгөөд хэцүү байгаа биз дээ?" гэхэд бэр эгч инээгээд:

-"Үгүй дээ. Ааваа. Би зүгээр. Тэглээ ч Сэүнд ингэж муухай хандаж болохгүй шдээ. Тэр ч бас таны хүүхэд шүү дээ. Та жоохон хайрлаж байгаа ч" гээд аав руу харахад аав:

-"Үгүй ээ... Заза ойлголоо" гээд цаашаа явах гэхэд нь ээж ах хоёр ирээд ээж миний идэж байгаа хоолыг харан:

-"Үгүй ээ. Энэ хоолыг хэзээ хийсэн юм? Би уул нь хоол хийсэн юмсан. Сэүн хий гээ юу?" гэхэд нь бэр эгч:

-"Таныг хоол хийж дууссаны хийсэн юмаа. Сэүний дургүй хоолыг нь идүүлж байхаар дуртай хоолыг нь идүүлж байсан нь дээр гэж бодоод" гэхэд ах том нүдлэн:

-"Сэүн далайн байцаатай шөлөнд дуртай юмуу? Чи яаж мэдсэн юм. Би мэдэхгүй байхад" гэв.

Тийм дээ. Угаасаа миний юунд дуртайг мэдэх шаардлагагүй шдээ. Гэхдээ бэр эгч яаж мэдсэн юм бол?

Бэр эгч:

-"Зургийн цомог үзэж байхад нэг цаасан дээр Сэүний тухай биччихсэн байсан. Тэрийг уншаад л мэдсэн" гэлээ.

Аав ямар цаас байдаг билээ гээд зургийн цомог үзэхээр явлаа. Араас нь тэр хоёр.

Хэн миний тухай бичдэг билээ?

Би хоолоо идэж дуусахад эгч аяга тавгийг минь хураагаад угаалаа. Би өрөө рүүгээ явах гэж байснаа болин эгчийн хажууд очоод:

-"Бэр эгчээ дуртай хоолыг минь хийж өгсөнд б-баяр-лалаа" гэхэд эгч бас л инээн:

-"Зүгээр дээ. Эгч нь өдөр бүр хийж өгнө за?" гэв. Эгчтэй байх сайхан юмаа. Би эгчийн угааж байсан тавгийг нь аваад:

-"Эгчээ би угаачихъя. Та өрөөндөө очиж амар даа. Хоол хийгээд ядарсан байлгүй" гэхэд эгч над руу харж гайхсанаа 'а-аан з-заза' гээд өрөө рүүгээ явлаа.

Би ер нь яачихаад байгаа юм болоо? Хэзээ ч аяга угааж байгаагүй би ингээд зогсож байна гэжүү? Гэхдээ би өөрөө угаая гэсэн шдээ. Гэхдээ яагаад?... Ашш заза март март.

Намайг аяга угаад зогсож байхад ард хэн нэгэн уулга алдлаа. Эргээд хартал ах байв. Тэгснээ цааш гүйн гэрээр нэг:

-"ААВ ЭЭЖ!! СЭҮН БАЙНА УГААЖ БАЙНА!!" гэж ориллоо. Харин тэр хоёр цаанаас гүйж ирлээ.

Би ч угааж дуусаад эргэж хараад:

-"За болчихлоо" гэхэд аав:

-"Чи аяга угааж байна гэжүү? Сэүнаа?" гэхэд нь:

-"Яасан болдоггүй юмуу? Намайг тайван орхи. Миний юу хийх та нарт хамаагүй" гээд хажуугаар нь зөрөн өрөө рүүгээ орлоо.

Гайхаж эдр. Хараал ид! Миний юунд дуртайг ч мэдэхгүй. Арай ч дээ. Би яг төрсөн хүүхэд нь мөн юм болов уу? Миний юуг ч мэдэхгүй юм.

Хичээлээ хийж дуусаад гитар тоглолоо. Би ч хөгжим тоглох их дуртай л даа. Арай намайг хөгжим тоглодгийг ч мэдэхгүй юм биш биз дээ.

-Youngsoo-

Та нар хаачиваа? Яагаад бүгд таг чиг болчихов? Аххх гомдож байна шүү.

Vote & comoo хайрлаарай

我爱你😘💛💚💜💙

[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now