14

124 8 1
                                    

Эмчийн хэлэхийг сонсоод ааваас машиных нь түлхүүрийг аваад тэднийг даган явлаа. Хэсэг явж байгаад тэд зорьсон газраа ирсэн бололтой зогслоо. Гэвч тэр ахын машин биш байна. Тэгэхээр ах байхгүй ээ гэсэн үг.

Машинаа асаан буцаад явах гэж байснаа болин замаар уруудан явлаа. Гучаад минут явж байхад замын хажуу талын уруу газар машинд онхолдсон байв. Сайн харвал ахын машин байна.

Тэюун Тэхён хоёрт хэлээд машинаасаа буун хамаг хурдаараа очиход тэр гурав гурвуулаа ухаан алдсан байв. Арай гэж машинаас буулгаад ах дээр очин хажууд нь сөхөрч суугаад толгой нь өвөр дээрээ тавихад нүднээс минь шингэн зүйл урслаа. Энэ нулимс уу?

Ахыгаа тэврэн уйлаад:

-"Бэкхён ахаа. Сэр л дээ. Гуйя. Та үхэж болохгүй шдээ. Хэрвээ та үхчихвэл таны охин чинь яах юм бэ? Бас би яах юм бэ? Намайг хэн хамгаалах юм бэ? Та яагаад? ЯАГААД? ТА НАДТАЙ ЗҮВ ЗҮГЭЭР УТСААР ЯРЬСАН БИЗ ДЭЭ?... Ахаа уучлаарай. Тэнэг дүүгээ уучлаарай. Тийм болохоор та сэр л дээ. Би одооноос эхэлж сайн дүү байнаа. Би үргэлж таны үгэнд үргэлж орж байх болноо. Гуйя Бэкхён ахаа. Гуйя. Би танд маш их хайртай шдээ. Та яагаад намайг орхиж явах гээд байгаа юм бэ? Ахаа. Бэкхён ахаа" гэсээр уйлж байхад минь тэр хоёр ирээд хоёул ах нарыгаа тэврэн уйллаа.

Би одоо л гэмшиж байна. Ахыгаа үхүүлж байж л гэмших байсан юм гэжүү? Бас одоо л өөрөөсөө түм буман удаа асуугаад байдаг 'яагаад' гэдэг асуултыг ямар учиртайг нь ойлголоо.

Энэ өдөр ах минь төрж байсан. Гэтэл энэ өдөр ах минь үхэж байна. Бас ахын минь охин төрж, эхнэр нь үхэж байна. Энэ яг яачихсан өдөр вэ?

-Тэхёны талаас-

Тэюун бид хоёрыг тоглож байхад Сэүн залгалаа. Бид хоёр ум хумгүй гарч хэлсэн газар луу нь жолоочоор хүргүүллээ.

Тэнд очиход Сэүн Бэкхён ахыг тэврэн уйлж байв. Харин тэдний цаана Чанёол ах үхлүүт хэвтэж байна. Тэрийг хараад би өөрийн мэдэлгүй уйлчихлаа. Ах дээрээ гүйж очин тэврээд:

-"Ахаа та яагаад энд ингээд хэвтэж байгаа юм бэ? Та намайг үхэн үхтлээ хамгаална гээ биз дээ? Тэгээд энэ амлалтаа биелүүлээч! Яагаад амлалтаа зөрчөөд энэ хүйтэн газар дээр хэвтэж байгаа юм бэ? ПАК ЧАНЁОЛ!!!"

-Тэюуны талаас-

Ахыг тэврэн:

-"Худлаа биз дээ? Та түр зуур ухаан алдсан тиймүү? Та намайг орхих хүн биш шдээ. Та надаар тоглож байгаа тиймүү? Би танаас уучлалт ч гуйж чадаагүй шдээ. Таны нүдийг ийм болгож алдар нэрийг чинь сүйрүүлсэндээ уучлалт ч гуйж чадаагүй шдээ. Та надтай хамт хийж үзэхийг хүсдэг зүйлүүд байгаа гээ биз дээ? Одоо тэрийгээ хамт хийе л дээ. Ахаа. Сэр л дээ. Намайг битгий орхиоч дээ. Ахаа уучлаарай"

-Зохиолчийн талаас-

Тэднийг харан зогсоу байсан Тэхёны уолооч нь түргэн дуудлаа. Бас тэр маш их гайхан зогсоно. Их зантай, инээж хөгжилтэй байдаггүй, зүрх сэтгэлгүй мэт байдаг хөвгүүд ах нарыгаа тэврэн уйлж байхыг нь хэн ч харсан гайхна шүү дээ.

Төд удалгүй түргэний машинд ирж тэднийг аван эмнэлэг рүү явлаа.

Энэ өдөр тэдний хувьд маш аймшигтай өдөр байсан. Учир нь тэр гурав гцрвуулаа нэг өдөр ах нарыгаа алдсан. Гэхдээ энэ гурваас Сэүн хамгийн их зовж шанална. Тэр эгч, дүүтэй боллоо гэж баярлаж байхад нь эгч нь бас ах нь нас барчихлаа шүүдээ.

Хэдий ах нар нь эмнэлэгт хүргэгдсэн ч тэд аль хэдийнээ амьсгал хураасан.

Тэд одоо өөрсдөөсөө ичиж байгаа. Учир нь өөрсдийгөө ах нарыгаа алсан гэж бодож байгаа шүүдээ. Тэднээс л болж ах нар нь үхсэн гэж бодож байгаа.

Сэүн нэг зүйлийг ойлгосон. Түүний хатуу, хүйтэн хөндий зүрх сэтгэлийг нь ах нь л гэсгээх байсан юм баына гэдгийг ойлгосон...

-Ёнсү-


[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now