9

128 9 0
                                    

Жүхёг ах "Дахиад хэлдээ? Би сайн сонсож чадсангүй" гэхэд нь би ёжтой инээн:

-"胜利. Та нарыг ойлгоно гэж найдъя" гэхэд манай ширээнийхэн инээлдлээ.

Жүхёг аа бид нар луу муухай харан:

-"Хөөе! Энэ Хятад хэл мэдэх ч хүн байгаа, мэдэхгүй ч хүн байгаа. Та нар битгий дахиж ингээрэй. Ер нь би яагаад та нарыг нэг баг болгочихсон юм бол? Баян айлын их зантай хамраа сөхсөн бацаануудыг нэг ширээнд суулгадаг би ч тэнэг болж дээ" гэхэд Каи ах:

-"Та угаасаа л тэнэг байсан шдээ" гээд зэвүүн инээхэд нь Жүхёг шүд зуусаар:

-"Ким Каи!!! Би чамд олон хэлэхгүй шүү!!! Аятайхан шиг л байгаарай!!!" гэхэд нь Каи ах элгээ тэврээд нүдээ анилаа.

Тэгэхээр Каи ах олон сануулга авчээ. Сайн л биз. Надаас бишээ бид гурваас өөр ийм хүн байна гэдэг.

Жүхёг ах дахин чимээгүй байхыг анхааруулаад:

-"За та нар бие биенийхээ авъяас чадварыг мэдэхгүй. Тийм болохоор баг бүрийн гишүүд нэг нэгээрээ гарч ирж авъяасаа үзүүлнэ. Аан тийм сүүлийн багийн нэр нь 'Ялалт' шүү. Одоо  Ялалт багаас эхэлье" гээд бид нар луу харахад эхлээд би босон бүжиглэлээ.

Намайг бүжиглэж дуусахад зөрөөд Тэхён гарч дууллаа. (Taehyung-Stigma)

...

Бүх оюутнууд авьяасаа үзүүлж дуусахад Жүхёг ах:

-"Одоо бие биенийхээ авьяасыг мэдсэн биздээ? Дараа нь тэмцээн зохиоход ямар авьяастайг нь төвөггүйхэн мэдэж байх ёстой шүү. Би түрүүн тэмцээн зохионо гэсэн. Тэрийгээ болъё. Одоо зүгээр л та нар жоохон нарги" гээд наашаа ирлээ. Тэгснээ:

-"Та нар аятайхан шиг байгаарай! Үгүй бол би та нарыг сургаад өгнө шүү! Ойлгосон уу?" гэхэд нь Бугом ах Тэюун хоёр бас охидууд толгой дохилоо.

Каи ах луу муухай харсаар Ина эгч рүү харан:

-"Нам Ина. Чи энд нарыг хариуцна шүү! Ямар нэгэн асуудал таривал энд нартай биш чамтай хариуцлага тооцно шүү!" гэхэд Ина эгч үсийг нь илээд:

-"За. Ойлголоо. Одоо жоохон тайвшир. Битгий уурла" гээд хацар дээр нь үнслээ. Бугом ах гайхсаар:

-"Нам Ина? И Ина шдээ" гэхэл нь Жүхёг ах инээгээд:

-" Та нах мэдэхгүй байх лдаа. Ина миний төрсөн дүү. Нам Ина. Тэр ээжийнхээ овгоор овоглодог юм" гээд Ина эгчийн мөрөөр нь тэврэхэд Жимин:

-"Ээжээрээ? Таны ээж биш юмуу?" тэр хоёр инээсээр Ина эгч:

-"Эцэг нэгтэй" гэхэд тэд нар толгой дохилоо.

Хмн. Сонирхолтой л юм. Жүхёг ах Бэкхён ахтай төстэй юм байна. Царайгаараа биш л дээ. Ааш зан эдр нь төстэй юм байна. Заза энэ надад ч хамаагүй дээ.

....

Хараал идсэн танилцуулах үдэшлэг дуусч гэрийн зүг гэлдэрлээ.

Аххх би гэртээ очмооргүй байна. Тэр гэр бүлд би хэрэггүй шдээ. Бэр эгч жирэмсэн гэсжн болохоор ааштай өвгөн эмгэн шулам хоёр хөл нь газар хүрэхгүй байгаа. Тэр хүүхдийг гарч ирвэл би бүр хүний тооноос хасагдах биз.

..

Гэрт орж ирээд гутлаа тайлаад зогсож байтал зочны өрөөнд тэдний инээлдэх сонсогдлоо. Намайг орж ирснийг хэн ч мэдээгүй бололтой.

Өрөө рүүгээ явж байтал бэр эгч:

-"Сэүнаа. Миний дүү хувцасаа сольчихоод гарч ирээд хоолоо ид. Эгч нь халаагаад өгье. Түрүүн хийсэн болохоор хөрчихсөн байх" гэхэд нь 'үгүй' гэж хэлэх гэсэн ч амнаас минь 'за' гэдэг үг гарчихлаа.

Яагаад?? Би үгүйсгээд өрөөндөө орох байсан шдээ. Би яагаад үгүйсгэж чадахгүй байгаа юм бол? Аав ээж ах нартай үг нээх дуугардаггүй байж яагаад Наён эгчтэй үг дуугарч байгаа юм бол? Би эгчийг өөдөөс нэг ч удаа уурлаж байгаагүй. Харин ч эгчийн дэргэд л тайван байдаг. Гэхдээ яагаад? Би ойлгохгүй нь.

-Ёнсү-

[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now