4

212 11 0
                                    

Сэүн! Чи миний тэвчээрийг барж байна шүү надад хэлээч дээ!!

Миний уур хүрэн:
-"Бюн Сэүн! Яг одоо хэл!! Хэн чамайг ийм болгосон юм?" гэхэд Сэүн надруу харалгүйгээр:

-"Танд хэлж чадахгүй нь дээ!" гээд ёжлов. Миний хамаг цус нүүр дүү минь юүлэгдэх шиг болж:

-"Ямар шалтгаан байгаа юм?" гээд гүнзгий амьсгаа авахад:

-"Таньд хэлж болохгүй шалтгаан. Одоо гар" гэв. Би уураа дарахын тулд гарлаа.

Хараал ид!! Тэр юу ч хэлэхгүй байна!

*Миний талаас*

Тас хар ертөнцөд байхад минь нэгэн гэрэл царцарлаа. Яг л хэдэн километр үргэлжилсэн урт хонгилоор явж байхад гэрэл цацардаг шиг. Энэ гэрэл сайн зүйл үү? Муу зүйл үү?

Эсвэл бодит ертөнц.

Тэр гэрэл томорсоор томорсоор тас хар ертөнцөөс гэрэл гэгээт ертөнц болон өөрчлөгдлөө.

Энэ бодит ертөнц байна.

Юу вэ? Би үхээгүй юм уу? Яршигтай юмаа! Бюн гэр бүлийг үзэн ядаж байна. Надад дургүй мөртлөө яах гэж авардаг байна аа!

Арай гэж нүдээ нээхэд хэн нэгэн гарнаас барьсан нь мэдрэгдлээ. Хнн зөрүүд илжиг энд юугаа хийж байгаан бол? Ядарсан юм байх даа. Заза энэ тэнгийн ядарна уу байна уу хэнд хамаатайн гэж бодоод:

-"Хөөе ахаа! Бэкхён ах! Сэрээрэй! Зөрүүд илжигээ! Бюн Бэкхён!!" ашш тэнэг юм чинь сэрэхгүй нь ээ гээд толгой руу нь цохилоо.

Тэгээд сэрээд намайг харснаа ийш тийш хараад байлаа. Тэгснээ:
-"Эмч нар хайчсан юм? " гэв.

Тэнэг юм чинь одоо зүүдэлсэн юм байхдаа гэж бодоод:

-"Үхсэний чинь эмч нар! Өөрөө эмч! Хөөе!! Маанаг аа! Өнөөдөр эмч болон ирээгүй! Бас яасан их унтдаг юм! Эвээр дуудаад сэрэхгүй болохоор чинь цохиж нэг юм сэрээлээ" гэхэд ах баахан амандаа бувтнаад байв. Миний толгой өвдөн:

-"Яасан их бувтнадаг юм бэ? Толгой өвдөж ядаж байхад чинь! Гарч үз!!" гээд хэвтэхэд ах яг гарах гэж байснаа гэнэт эргэж харахад нь 'бас яваа?' гэсэн харцаар ширтэхэд ах:

-" Чамайг хэн ийм болгосон юм?" гэв. Би хэлж чадахгүй ахаас харц буурууллаа. Ахын уур нь хүрсэн бололтой:

-" Бюн Сэүн! Яг одоо хэл!! Хэн чамайг ийм болгосон юм бэ?"

Намайг ийм болгосон хүн бол И Жүнсог. Гэхдээ танд хэлж болохгүй гэж бодоод ахруу харалгүйгээр:

-"Танд хэлж чадахгүй нь дээ! " гээд ёжлох гэж хичээв. Ах нүд нь улайгаад:

-"Ямар нэгэн шалтгаан байгаа юм уу?" гээд гүнзгий амьсгаа авав. Би:
-" Танд хэлж болохгүй шалтгаан. Одоо гар" гэхэд ах гараад явчихав.

Шалтгаан нь бол И Жүнсог.

Тэр намайг алахгүйгээр таныг ална гэсэн. Тун удахгүй.

Би танд дургүй л дээ. Гэхдээ танаас илүү И Жүнсогт дургүй болохоор таныг хамгаалахыг хичээнэ. Гэхдээ бүтэхгүй л болуу даа.

Харин ч та үхчихвэл надад л асар биз?

Тэрийг хэзээ ах руу дайрахыг И Жүнсог бурхан хоёр л мэднэ! И Жүнсог өөрөө хэлэхгүйгээс хойш бурхан л мэднэ дээ.

[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now