Дөрөвдүгээр хэсэг

2.9K 327 8
                                    

Yung Jisoo as Choi yoonyeong (YG K+ model)

--------------------------------

- Убба та хэзээ ирэх юм?

Би уруулаа хазласаар толгой дотор минь маш олон асуудлууд эргэлдэж байв.

- Мэдэхгүй байнаа .. Жисү. Энд болоод байгаа зүйлсээс болоод дахиад жаахан удах юм шиг байна.

- За .. за .. гэхдээ .. би ..

- Яасан юм?

- Юу ч бишдээ.

- Ёнуг сайн хараарай. Хэлэх зүйл байхгүй бол тасаллаа шүү.

- Хайртай шүү убба

- Би ч бас  ...

Утасны тасрах дуу сонсогдсоор дахиад хэдэн сарын хугацаа байгаа гэдгийг мэдээд санаа амарч байлаа.

Ямартай ч дахиад жаахан хугацаа байгаа л юм байна.

Ёну одоо ч зурагт үзсээр байх бөгөөд би түүн рүү санаа зовнингуй ширтэв. Учир нь аав нь ирэхгүй байна шүү дээ.

"Аав чинь удахгүй ирнээ Ёну"

***

Минсок орж ирсэн цагаасаа хойш намайг дагуулан хараад байх нь тэр.

"Тухгүй байна" намайг амандаа бувтнасанд тэрээр хөмсөг зангидан харснаа Ёнуд анхаарлаа хандуулж эхэллээ.

- Би найзуудтайгаа уулзах хэрэгтэй байгаа учир өнөө орой гэртээ хонохгүй.

Минсокд хандан ийнхүү хэлтэл тэрээр хөмсөг зангидсан чигээр миний зүг харах аж.

- Битгий ингэж хараад бай .. чамаас зөвшөөрөл авах гэсэндээ асуусан юм биш зүгээр л хэлж сануулсан юм.

Тэр надад юу ч хэлсэнгүй. Урдаа суух Ёнутай ойр зуурын зүйлс ярилцсаар инээлдэж байв.

За яахав ... чи намайг нохой хуцсан чинээ тоохгүй байх шив ..

Хэдэн сар янзлаагүй үсээ хэлбэрт оруулан индүүдээд, гэрийн сул хувцсаа тайлан өөрт байх хамгийн загварлаг гэсэн хувцсаа өмссөн юм.

Өнөөдөр жоохон наргиж, толгойгоо сэргээх хэрэгтэй байна ... бас цаашдаа яах талаар төлөвлөгөө ..

Ёнуг асрах хэрэгтэй болсноосоо хойш хаяад байсан тамхиа жижиг цүнхэндээ хийн гэрээс гарахад бэлэн боллоо.

Trying to be fatherWhere stories live. Discover now