Есдүгээр хэсэг

2.5K 283 2
                                    

Буцаад л тамхи татах хүсэл минь оргилоод эхлэв. Уг нь гарчихъя гэж бодсон ч тийм амар зүйл биш бололтой ..

Минсокын харшын 2 давхарт байх сайхан гэгч нь зассан тагт дээр гараад өөрөөсөө хүртэл нуусан тамхиа гаргаж ирээд эргэлзэлгүйгээр асаан татав.

Дахиад л толгойгоо улам илүү ажиллуулах хэрэгтэй болчихлоо. Ах ч ирэх болоогүй байдаг ..

Новш гэж ... Жисү ямар гээч новштойгоо хутгалдчихсан юм бэ?

Ах бид хоёр адилхан сэтгэдэг учир түүний хамгийн түрүүнд намайг хараад хэлэх үг нь энэ байх .. би хүртэл өөрийгөө харааж байхад бусад хүмүүс намайг ойлгох уу ..

Толгой минь одоо эрүүл ухаан биш тамхины утаагаар л дүүрч байх шиг байна. Гурав дахь тамхиа асаан сорох гэтэл Минсок миний гарнаас асаалттай тамхи болон хайрцагтай тамхийг минь булааж аваад тагтан дээрээсээ холоо гэгч нь шидэж орхилоо.

Тамхи минь түүний хашаанд байх усан сан руу унан хэрхэн хөвж буйг харахдаа яаж энэ ойлгомжгүй байдлаас гарах талаар бодож байсан юм.

- Чи чинь яачихаад байгаа юм? Өөрийгөө боддоггүй юмаа гэхэд хүүхдээ бодооч энэ гэрт хүүхэд амьдардаг. Тамхины чинь утаа хаа сайгүй болчихлоо ...

Би түүний ээж шиг үглэхээс залхсаар нүдээ эргэлдүүлж байв.

- Миний ээж үхэхээсээ өмнө хамгийн сүүлд над руу ингэж орилж байсан юмсан ..

Миний хэлсэн үгэнд Минсок тэр дороо чимээгүй болон гараа халаас руугаа болгоомжтой гэгч нь явуулах нь тэр. Би хараагүй мэт царайлсаар түүнийг хэрхэн халааснаасаа утсаа болгоомжтой гэгч нь гаргаж ирж байхыг ажиглав.

- Тоглож байна даа ... битгий л цагдаа дуудчихаарай даа ..

- Х..хэн ц..цагдаа дуудах гэсэн юм ..

Минсок одоо ч айдсаасаа салаагүй байгаа бололтой нүдээ бүлтэгнүүлэн ийш тийш харсаар надаас холдчихож ч чадахгүй яахаа мэдэхгүй байгаа хүн шиг байх аж.

Тэрнээр тоглох ч амархан юм аа .... Бинго!

- Би явмааргүй байна ..

Миний амандаа бувтнасан үгийг Минсок одоо л нэг юм ойлгосон бололтой над руу нухацтай гэгч нь ширтлээ.

- Хэрэв би зөв ойлгосон бол ..

- Тэнэг минь би чамд хайртай .. Хайртай болохоороо .. галзууртлаа дурласан болохоороо л жирэмсэн болсноо мэдсэн ч чиний хүүхдийг төрүүлсэн юм. Би хүүхдээ ганцаараа өсгөчихөж чадах л байсан ... гэхдээ энэ бүхэн чамтай уулзахыг хүссэн нэг шалтаг. Чамтай арай гэж уулзаж, хүүхдээ чамаар хүлээн зөвшөөрүүлсэн байхад би яаж явж чадах юм. Одоо би чамаас алхам ч холдохгүй. Чамайг яв гэж хөөж туусан ч би чиний хөлнөөс, гарнаас, биенээс чинь дөнгөлөгдчихсөн юм шиг л зүүгдэх болохоор надаас салж чадна гэх бодлоо авч хаясан чинь дээр шүү ....

Би нэг амьсгаагаар түүнд уурлах, гомдох, тушаахын завсраар ийнхүү хэлчихээд түүний хоёр хацарнаас нь барин шахаад уруул дээр нь үнсэж орхив.

Яг үнэндээ хоёр тамхи дарааллаад татчихсан болохоор надад өөрт минь энэ үнсэлт тийм ч таатай санагдсангүй. Надад ингэж санагдаж байхад Минсокд ямар санагдаж байгаа болдоо ..

Би түүний хацарнаас барих гараа суллаад үнсэлтээ зогсоон холдох гэхэд тэрээр миний бэлхүүснээс тэврэн улам өөртөө ойртуулан шахаад үнсэлтээ улам лавшруулах ажээ.

Миний нүүрэнд ёжтой инээмсэглэл тодорсоор түүний хүзүүгээр хоёр гараа ороон тэвэрсэн юм ...

Ай даа Минсок минь ...

****

Тэр надаас уруулаа салгалгүйгээр намайг хойш түрсээр байх нь тэр. Эцэст нь тэр намайг түлхэж ханасан бололтой шууд л дээш өргөн тэвэрлээ.

Ингэхэд нь миний нүүрэн дэхь инээмсэглэл улам томорсоор бага зэрэг дуу алдаж орхив.

Эцэст нь хэнийх нь ч юм унтлагын өрөөнд орж ирээд тэрээр намайг орон дээр зөөлөн хэвтүүлэв. Минсок гадуурх өмссөн хүрмээ урах шахам тайлахыг хараад би инээхгүй байж чадсангүй.

- Хээе залуу минь тайвшир! ... Ёну-ийн тарах цаг болж байна

Би түүнийг өөр дээрээсээ түлхэн босговол тэрний царай хувхай цайн, муухай царайлах аж.

Түүний өрөөнөөс гарахдаа би амандаа шогширсоор толгойгоо сэгсэрч байв. Дараа нь Минсок руу эргэж хараад нүдээ ирмэн, агаарын үнсэлт илгээсэн юм.

- Хонгор минь, томоотой байвал орой би чамайг шагнана шүү ...

Миний хаанаас ийм дэггүй зан гараад байгааг мэдэх юм алга. Гэхдээ жаахан тоглочиход гэмгүй байхаа.

Trying to be fatherWhere stories live. Discover now