Наймдугаар хэсэг

2.5K 317 8
                                    

- Гуйж байна ингэхээ боль ...

Тэрнийг уурлаж загнах чанга хоолойны оронд шивнэх шахам хэлсэн түүний энэ хэдхэн үгс яагаад ч юм Минсокыг гунигт автуулж орхив.

Жисү Минсокыг өөрөөсөө зөөлөн түлхэж холдуулаад удаанаар өрөө лүүгээ алхсаар явлаа.

"Уучлаарай ..."

Хэн хэн нь яагаад гуниглаад байгаагаа ойлгосонгүй. Ямар ч гунигтай зүйлс тохиолдоогүй шүү дээ. Зүгээр л залхсан байх ...


****

- Өглөөний мэнд

- Чамд ч бас ...

Тэр хоёрын богинохон харилцан яриа ийнхүү дуусав. Ёну хэдий жаахан хүүхэд ч гэсэн томчуудын дундах хүйтэн уур амьсгалыг мэдэрч байлаа.

Том ширээний ард бүгдээрээ л дор бүрнээ чимээгүйхэн өглөөний цайгаа уух ажээ.

- Ёну чиний анхны өдөр. Догдолж байна уу?

Минсок түрүүнээс хойш хоолоороо тоглож суусаар байгаад эцэст нь чимээгүй байдлыг эвдэн яриа өдөж эхэллээ.

- Мэдэхгүй ээ ...

Ёну-ийн байнга хэлдэг хариулт ... Уйтгартай, нэгэн хэвийн, гунигтай хариулт ..

- Эсвэл чи цэцэрлэгт явах дургүй байгаа юм уу?

- Үгүй ээ ..

Минсок чимээгүй гэгч нь урдах сериалаа идэх жаал руу ширтэв. Тэр түүний нүднээс ямар нэгэн зүйл олохыг хичээсэн ч юу ч олж харсангүй. Тэрний насны хүүхдүүдийн нүүрэнд нь баяр баясал гийж, зогсоо зайгүй чалчдаг биздээ.

Минсок Ёну-тай анх уулзсан өдрөө дурсан санав. Жаахан хүүхэд гэхэд нүүрэнд нь залхсан, ядарсан инээмсэглэл тодорсон жаал ...

Хэдийгээр Ёну тэднийд ирээд удаж байгаа ч , жаргалтай байгаа мэт харагддаг ч цаанаа л түүний нүднээс уйтгар гуниг олж хардаг билээ.

Дараа нь Минсок бас л ямар нэгэн зүйл бодон эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй байгаа эмэгтэй рүү харав.

Ширүүн зан чанартай муу охин ... ээж болоход тохирохооргүй харагддаг ч Ёнутай байхдаа гаргадаг түүний зан ааш түүний бас нэгэн өөр тал .. Гэхдээ түүний Ёну руу харах харц ... бусдаас маш өөр байдаг ...

Өрөвдсөн ....

Жисү гэнэтхэн ширээнээс босоод

- Би болчихлоо

- Аан .. за .. би Ёнуг шинэ цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүй байх.

- Зүгээр дээ. Мэдэж байгаа би хүргээд өгчихье.

Ёну ч бас хооллоод дуусчихсан бололтой Жисү-ийн гарнаас хөтлөөд өрөө лүүгээ явав. Харин Минсок ам хүрээгүй өглөөний хоол руугаа бодлогошронгуй харчихаад ажил руугаа явахаар ширээнээс бослоо.


****

Жисү Ёнуд үнэтэй цэцэрлэгийнх нь дүрэмт хувцасыг өмсгөж байтал

- Ээжээ аав та хоёр муудалцсан юм уу?

- Үгүй ээ ..

"ямар муудалцах харилцаатай ч хүмүүс бишдээ утгагүй юм ..."

Жисү амандаа үглэн толгой сэгсрэх бол Ёну түүн рүү гайхан харчихаад өөр зүйл хэлсэнгүй.

Жисү Ёну-ийн гарнаас хөтөлсөөр шинэ цэцэрлэг рүү нь яван орлоо. Харин Ёну бусад хүүхдүүд түүнийг яаж хүлээж авах бол гэдгээс бишүүрхэн Жисү-ийн гарнаас маш чангаар атгах ажээ.

Түүний энэ байдлыг анзаарсан Жисү доош суун Ёну хоёр мөрөн дээр гараа тавиад түүн рүү дулаахнаар инээмсэглэв.

- Битгий ай .. одоо эгч бишээ ээж нь байгаа болохоор хэнээс ч битгий ай.

гэж хэлээд түүнийг тэвэрлээ.

"Удахгүй хоёулаа илүү гоё амьдрах болохоор битгий санаа зов. Жаахан л хүлээчих"

Жисү цэцэрлэг рүүгээ багш даа хөтлүүлэн орох Ёну-ийн араас харсаар өөртөө ийнхүү шивнэсэн юм.

Түүнийг гэртээ орж ирэхэд Минсок гэртээ байж байх нь тэр.

- Ажил руугаа яваагүй хэрэг үү

- Өнөөдрийн хуваарь бүгд цуцлагдчихаж ..

- Аан ..

Түүнийг өрөө лүүгээ өгсөх гэж байхад нь Минсок дуудан ярилцахыг хүслээ. Жисү түүний өөдөөс харж суугаад юу ярих гэснийг нь тааж ядан түүн рүү харна.

- Өрөөний чинь шүүгээн дээр хадгаламжийн дэвтэр тамгатай цуг тавьчихсан байгаа. Бас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, машины түлхүүр ... Бүгд чиний хүссэнээр.

- Ашгүй дээ ..

- Ёнуг нэгдүгээр ангид хүртэл нь хүлээх хэрэггүй дээ. Би бодлоо өөрчиллөө. Бас Ёнуг би өсгөх болохоор дахиж чиний талаар нэг ч үг сонсогдохооргүй болтол алга болоод өг ..

Жисү доош харан нүүрэндээ гашуун инээмсэглэл тодруулах ажээ. Түүний хүссэн бүхэн дорхноо бүтчихлээ шүү дээ.

"Алга болоод өг .." гэнээ

Trying to be fatherDonde viven las historias. Descúbrelo ahora