Арванхоёрдугаар хэсэг

2.4K 391 3
                                    

"Өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унасан тэнэг ..." 

Би галаар наадаж эхлэхээсээ өмнө энэ галдаа түлэгдэхгүй гэж бодсон ч аймшигтайгаар түлэгдэж орхисон нэгэн нь байна. 

Дурлал гэдийг зүйлийг басаж болохгүй гэдгийг яс махандаа тултал ойлгож авлаа. 

Ёнуг Минсокын гэрийн үйлчлэгч цэцэрлэгт нь хүргэж өгч, аван надаас илүү халамжилж байгаа учир би согтуу ирсэн өдрийнхөө маргааш шууд л тэр гэрээс түр хугацаанд яван Минсокын надад авч өгсөн байранд ирэв. 

Энэ байранд ирээд яг гурав хонож байна. Чимээгүйхэн бүх асуудлаас хол байгаа нь амар ч юм шиг ...

Живон ахын аялал дуусаж байгаа бөгөөд өнөөдөр түүний онгоц газардаж ирэх ёстой юм. 

Ахх сандарч байх чинь ... ахад юу гэж хэлнээ. Бүтэлгүй дүү нь 30 хүрэх гэж байж нэг алдартанд дуралчихлаа гэх үү ...

Минсокын өгсөн машиныг унаад ахыг тосохоор онгоцны буудал руу очин түүнийг хүлээн олон дунд орон зогслоо. 

Хаалгаар олон ч хүмүүс гарч ирж тэрэн дундаас хамгийн гял цал болсон хоёр хүн бусдаас дэндүү онцгойрох нь тэр. 

Мэдээж манай баян бэр эгч, миний хөгшин ах хоёр ...

Тэр хоёр намайг харчихаад хар шилээ аван хоёулаа хоёр талаас ирж шахан тэврэх ажээ. 

Ингэхэд би тосож байгаа юм уу энэ хоёр тосож байгаа юм уу? 

- За алив хорон үгээрээ чихийг минь мялаагаач. Бүр саначихсан байна 

гэсээр бэр эгч нүдээ анин чихээ ойртуулах бол ах харин инээмсэглэн зогсоно. 

- За бас аль улсын ямар хагалгаанд ороод ирэв? За байз харъя ... хөх чинь томорчихоо юу даа. Хаана хийлгэсэн юм? 

Бэр эгч уруулаа мушилзуулан инээгээд ах тэр хоёр бие бие рүүгээ харан учиртай харц солилцов. 

- Нүдтэй гэдэг нь ... ах чинь хийж өгсөн юм ... 

Бэр эгч айлгүй гэгч нь инээх бол би би ойлголгүй түүн рүү сонин харлаа.

- Бид хоёр удахгүй хүүхэдтэй болно. Жирэмсний хяналтандаа орох гэж Солонгост ирсэн юм. Жирэмсэн болохоор хөх ч томроод 

гэснээ инээд алдлаа. 

Ах эцэст нь хайртай хүнтэйгээ хүүхэдтэй болоод жаргалтай амьдрах нь ээ. 

Миний царай сонин болсонд тэр хоёр анзаарчихаад дагаад сонин болов. 

- Яасан бэ? ... чи зөвшөөрөхгүй ..

- Яалаа гэж дээ ... зүгээр л надад хүүхдэд юм авч өгөх мөнгө байхгүй шдээ 

Тэр хоёрын санаа нь амран инээд алдсаар намайг дагуулан онгоцны буудлаас гарлаа. 

Биднийг гарахад бэр эгчийн жолооч аль хэдийн ирчихсэн байх нь тэр. 

- Эгчээ ахыг би түр зээлж болох уу? оройтолгүй гэр лүү нь явуулнаа. 

- Надаас асуух юу байна .. тэгдээ 

гэсээр машиндаа суун хөдлөв. 

****

Ах бид хоёр миний шинэ байранд орж иртэл тэр над руу нүдээ томруулан харснаа хоёр мөрнөөс минь бариад сэгсчиж гарлаа. 

- Жисү чи юу хийчихсэн юм бэ? Мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлээ юу? Энэ байр гадаа байгаа машиныг харахад нэлээн их мөнгө зээлж дээ. Яаж байгаа юм бэ? Одоо яанаа ... миний дансанд хэд байгаа билээ ... Хэдийг зээлсэн юм? Алив мөнгө хүүлэгчдэд эрхтнээ алдахаас өмнө хурдан мөнгийг нь аваачиж ... 

- АХАА! 

Би орилон байж түүний үглэхийг зогсоов. 

- Энэ байр, машинд санаа зовох хэрэггүй. Би ямар ч мөнгө зээлээгүй. 

- Үнэн биз?

- Ахаа би таньд худлаа хэлж чадна гэж үү? 

Ах санаа алдсанаа толгой дохин буйдан дээр очиж суув. Би алгуурхан хөдөлсөөр ахын хажууд очиж суулаа. 

- Ахаа миний таньтай ярилцах гэсэн зүйл бол ... 

Би ичин доошоо хараад хуруугаараа оролдсоор түгдэрч орхив. 

- Ахтайгаа удаан уулзаагүй гээд бишүүрхээд байгаа юм уу? 

Ах шоолон инээгээд миний толгойг илэх ажээ. 

- Би хүнд дурлачихсан. Тэгээд тэрэнтэйгээ нэг оронд ...

- Бурхан минь! ... Юн Жисү бурхныг будаж наад хэсгээ алгасаад дараагийн үйл явдалаа ярь

Би ахын царайг харж хөнгөхөн инээчихээд үргэлжлүүлэн ярив. 

- Би түүнд дурлахгүй гэд бодсон ч, хичнээн хичээсэн ч чадаагүй. Гэвч тэр намайг  эргүүлж хайрлаагүй. Тэр намайг зүгээр л нэг завхай хүүхэн төдийхнөөр хардаг ... Таныг байхгүйд товчхондоо ийм л юм болсон ... 

Би хүчлэн инээхийг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй. Ах руу хартал  тэр над руу юу ч хэлэлгүй ширтэж байгаад гараа дэлгэх нь тэр. 

Жисү үүнийг л хүлээж байсан мэт ахынхаа тэвэрт хурдхан гэгч нь шигдлээ. 

Түүний нулимс Живоны цамцанд шингэх агаад Жисү нялхран чангаар уйлах аж. 

"Ахаа би ингэж өвдөнө гэж мэдээгүй ... би таныг байхгүйд уйлахгүйг маш их хичээсэн ч чадсангүй" Жисү ахынхаа энгэрт шигдсээр цурхиран уйлах бол Живоны нүдэнд мөн адил нулимс хуран түүний нурууг зөөлөн илж өгч байв. 

-----------------

Та нарын войт багасаад л байвал миний оруулах хугацаа холдоод л, үгийн тоо багасаад байна шүү ккккк.

Trying to be fatherKde žijí příběhy. Začni objevovat