Аравдугаар хэсэг

2.5K 291 15
                                    

- Ээжээ ..

- Ммм ..

- Ээжээ 

- Яасан бэ?

- ээж

- Яавдаа

Би утсаа оролдохоо болиод Ёну руу харвал тэрээр миний урдаас инээмсэглэн 

- Гоё байна .. 

- Ямар нэгэн сайхан зүйл тохиолдоо юу? 

- Тиймээ .. би өнөөдөр цэцэрлэг дээрээ найзуудтай болсон, багш намайг бас магтсан. Би тоогоо маш хурдан бодсон болохоор. 

"Цэцэрлэгт тоо заадгийг мэдээгүй юм байна" би амандаа гайхан бувтнаад Ёну руу харвал тэр хүнд цүнхэндээ түүртэн алхаж байв. 

Би тэрний цүнхийг авч үүрээд 

- Шинэ цэцэрлэг чинь таалагдсан уу? 

- Бүр маш их ... өдрийн хоол нь үнэхээр гоё амттай 

Ёну над руу харан эрхий хуруугаа гозойлгох бол түүний толгой руу няслаад 

- Айгүү битгий ийм өлсгөлөн хүүхэд шиг юм ярьж бай 

Тэрээр хошуугаа унжуулан хэлээ урдаас минь гаргав. "Өөрөө бас байнга хоол ярьдаг юм байж" 

*****

Ёну үүдээр оронгуутаа гутлаа тайлж шидээд буйдан дээр суух Минсокын зүг гүйх нь тэр. Харин би ард нь түүний шидэж тавьсан гутлыг янзалсаар толгойгоо сэгсэрч байв. 

- Ааваа наашаа хардаа 

Ёну Минсокын хоёр хацарнаас шахан бариад өөр лүүгээ харуулах ажээ. Тэгтэл Минсок зөөлөн хөхрөөд гаран дахь утсаа хойш тавилаа. 

Минсок аль хэдийн "аав" гэдэг үгэнд дассан бололтой. 

- Аав би хэзээ зургаан нас хүрэх юм? Багш намайг өнөөдөр магтаад сургуульд орж болохоор юм байна гэсэн. Яагаад гэвэл ангид ганц ч хүүхэд чадахгүй байсан бодлогыг би түрүүлээд бодчихсон бас би би би .. минутанд 130 үг уншсан, тэгээд .. тэгээд 

- Амьсгаа аваад ярь Ёну ... 

Минсокыг ингэж хэлэхтэй зэрэгцэн уртаар амьсгаа авсанаа Минсокын өвөр дээр гараад суучих нь тэр. 

- Ааваа би хэзээ зургаан нас хүрэх юм бэ? 

- амммм ... тэр ... 

Минсок над руу тусламж эрсэн харцаар харан үл ялиг хацар нь ягаарав. 

Би түүнд гараараа 3 сарын 25 гэдгийг дохио зангаагаар үзүүлтэл тэр ойлгосон бололтой 

Trying to be fatherWhere stories live. Discover now