Арваннэгдүгээр хэсэг

2.5K 282 7
                                    

Бүхэл өдрийн турш Жисү бүх зүйл зүгээр мэт аашлахыг хичээж байв. 

Угаасаа бүх зүйл зүгээр байсан юм. Жисүд яагаад Минсокын хэлсэн хэдхэн үг тэгтлээ хүнд тусаад байгааг ойлгохыг хичээж байлаа. 

"Бүх юм зүгээр болохоор төвлөр Жисү" 

Би амандаа энэ үгийг өдөржин давтан учир нь ойлгогдохгүй өсвөр насны охин шиг аашлахаас зайлсхийж байв. 

- Хөөе .. ямар нэгэн зүйл болоогүй биз

Намайг хоол хийж байтал Минсок надаас ийнхүү асуух нь тэр. Хариуд нь би инээмсэглэсээр юу ч болоогүй мэт царайлан 

- Яасан .. би яагаа ч үгүй шдээ. 

- Яагаа ч үгүй гэнээ .. тоглож байгаа байлгүй дээ чи өглөөнөөс хойш хүрсэн болгоноо эвдлэх гээд байгаа юм шиг шидлээд, цохиод байна шүү дээ. Дээрээс нь сая гэхэд л чи хоол хийж байна гэх нэрийдлээр миний үнэтэй гантиган чулуун тавцанг маань хагалах нь. 

Хэрвээ энэ видёо тоглоом байсан бол нүүрний минь өмнө хоёр сонголт гарч ирэх байсан биз. 

Үнэнээ хэлэх

Худлаа хэлэх

Эцэст нь би зүгээр л дахин инээмсэглээд

- Уучлаарай .. анзаарсангүй. Хэтэрхий баяртай байгаа болохоор .. бүр үнэхээр догдлоод .. чи миний юу ярьж байгааг ойлгож байгаа биздээ? 

Минсок харин над руу хөмсөг зангидан харчихаад өөр зүйл хэлсэнгүй. 

Би энэ гажигтай залууд дурлачихсан юм уу? Тоглож байгаа байлгүй дээ Жисү. Арван залуутай тулж суугаад хамгийн сүүлд ганцаараа согтолгүй үлддэг Юн Жисү юу? Багаас минь намайг эрэгтэй хүн шиг л өсгөсөн ахтай хүн байж уу? Баргийн залууг биедээ хүргэлгүй ганц цохилтоор ухаан алдуулчих хэмжээний чадалтай охин байж ... эцсийн зогсоол нь Минсок гэх энэ нүүрээ буддаг айдол залуу дээр сэтгэл минь хайлж, хүчин мөхөсдөх байсан юм гэж үү. 

Дасаж дурлана гэдэг нь энэ бололтой. 

Анх энэ байшингийн хаалгаар орохынхоо өмнө би нэг л зүйлийг бодож байсан билээ. Надад энэ Минсок гэх залуу хамаа байгаагүй. 

Харин түүний мөнгө, хөрөнгө л өнөөдөр амьдралд амьсгалж яваагийн шалтгаан байсан мэт л санагдаж байсан. 

Би хичнээн дотроо түүнд дурлаагүй гэж үгүйсгэж байсан ч үгүй бололтой. 

Буйдан дээр зурагт үзэн инээмсэглэн суух түүнийг хараад дотор минь баяр баясал гийж, яг одоо босож ирээд намайг аргадаасай гэж хичнээн их хүснэм бэ. 

Trying to be fatherWhere stories live. Discover now