4

1.8K 184 12
                                    

Тэгснээ Жиюү гараа  далласнаа "Сайн уу Бэкхён ноёнтоон" гэж хэлэхэд Бэкхён цочиж бас балмагдсандаа сандран ээрч мууран арай гэж "С--с--са-ййн" гэж хэлэхэд Жиюү түүнийг шоолж буй мэт инээгээд "Та дахиад энд ирээ юу?" гэж асуулаа....

Бэкхён ч толгой дохиод "Чи харин энд яах гэж ирээв?" гэж асуухад Жиюү бас л инээгээд "Би энд байнга ирдэг. Энэ газрыг таниас илүү мэддэг юм шүү." гэж хэлэхэд Бэкхён толгой дохиод "Хөл өвдөөд байна. Энд суучихаар зүйл юу байна?" гэж асуувал Жиюү нэг том чулуу руу заагаад "Тэнд сууж болох байх аа" гэж хэлэв

Бэкхён өнөөх чулуун дээр очиж суухад Жиюү түүнийг харан зогссоор байлаа. Бэкхёны санаа зовон "Чи ч бас энд суу." гэж захирангуй хэлээд чулуун дээрээ дахин нэг хүний суухаар зайг гаргав.

Тэд хамтдаа од ширтэн хэн нь ч юу ч ярилгүй суусаар л...

Жиюү түрүүлж ам нээн "Би одоо явалгүй бол болохгүй нь. Та ч бас эрт харих хэрэгтэй байх." гэж хэлэн босоод явахад Бэкхён хойноос нь дуудаад "Би мориороо хүргээд өгье"

Жиюү Бэкхёны морин дээр суун Бэкхён харин түүний хажууд алхан тосгоноор явлаа.




Гэнэт тосгоны нэг булангаас архи уусан тав зургаа хүн гарж ирээд "Өө Жиюү ах нар нь чамайг хүлээж байлаа. Алив нааш ир" гээд тэдэн рүү дөхөж иртэл Жиюүгийх царай барайсхийгээд Бэкхёнруу хартал Бэкхён ч тэрийг нь ажигласан бололтой Жиюүгийн урд зогсоод газраас урт мод олж аван бариад "Алив хүрээд ирцгээ" гэж дотроо шивнэв.

Өнөөх залуус дөхөн ирээд "Хөөш чи хэн болоод Жиюүтэй цуг ирж байгаа юм?" гэж нэг нь асуухад өнөөх нь хачирлан "Жиюү бол зөвхөн бидний дүү. Би түүнийг багаас нь харж ирсэн." гэв.

Бэкхёны ч уур маналзан шууд л өнөөх залуус руу үгийн зөрөөгүй дайрлаа.


Ганцаараа гэхэд үнэхээр муугүй зодолдов.

Багаасаа тулааны урлаг төгс эзэмшсэн нь харваас илт байлаа.

Харин шөнөөр эргүүл хийж байсан цэргүүд тэднийг олж ирэв.

Тэдний ахлах нь Бэкхёны хар багын үнэхээр сайн найз Чанёол байсан юм.

Чанёол Бэкхёныг хараад "Чи ой руу явлаа гэсэн энд юу хийж байгаа юм? Бас энэ *Жүюү рүү заах* хэн юм? Аав чинь чамайг энд ингэсэн гэдгийг мэдвэл чиний амьдрал дуусна гэдгийг мэдэж байгаа биз дээ?..." гээд л олон зүйл ярьж гарлаа. Харин Чанёолыг "Ирээдүйн хаа..." үгээ гүйцээгээгүй байхад нь Бэкхён түүний амыг таглаад "Одоо боль" гэж хэлэв




"Хэнд ч хэлэхгүй гэж найдаж байна. Одоо ордон руу буцацгаая" гэж хэлээд Чанёолын нэр цэрэгт "Энэ охиныг гэрт нь аюулгүй хүргэж өгөөрэй" гэж хэлчихээд өөрөө мориндоо мордон тэдний урд замчлан явлаа.





Бэкхён ордонд маш сэмээрхэн орж ирээд өөрийнхөө өргөөнд орон амрахаар хэвтэв.

Гэнэт түүнд Жиюүгийн царай бодогдон өөрийн эрхгүй нүүрэндээ тодоос тод инээмсэглэл тодруулан сая болсон явдлыг бүгдэнг нь эхнээс нь бодож эхлэв.



Гадаа их орой болсон байсан тул Бэкхёны нүд нь анилдан гүн нойрондоо автжээ.





Тэр Жиюүг зүүдлэсэн бөгөөд Жиюү түүний хацрыг илэн инээмсэглэж байна гэж зүүдллээ.

Гэвч Бэкхёныг сэрэхэд тийм орчин угтаж аваагүй юм...

Түүний өөдөөс Жэхи харан сууж байлаа.

Бэкхён гэнэт босон "Чи энд яаж орж ирсэн юм?" гэж асуувал Жэхи "Зүгээр л.." гэж хэлэхэд Бэкхён "Яааа гадаа хүн байвал Мёнгил улсын гүнжийг миний өрөөнөөс гаргана уу!" гэж орилтол Жэхи инээгээд "Бүгд явчихсаан. Удахгүй хуримлах юм байж сүртэй гэдэг нь..." гэхэд Бэкхёны уур хүрэн "Одоо тэгвэл бид эхнэр нөхөр биш. Өргөөнөөс минь гарна уу!!" гэж бараг орилох шахам хэлэв.

Жэхигийн инээмсэглэл алга болон "Уучлаарай" гэж хэлэн Бэкхёныг орхин гарлаа.










Зиа тар нараасаа асуух зүйл гараад ирлээ? 😂😂 Энэ өгүүллэгээ гунигтай төгсөгчихвөл яах вэ? Би яг гунигтай төгсгөчих гээд байгаа байхгүй юу. Тэгээд ойрд гунигтай төгсгөл хийгээгүй юм чинь энэ өгүүллэгээ гунигтайгаар төгсгөчих үү?

Миний ханхүү♥ [ДУУССАН]Where stories live. Discover now