8

1.6K 158 12
                                    

Тэр хоёр ийнхүү явсаар хүрж ирлээ.

Бэкхён ч хаан хатан хоёрт бөхийн мэндлээд суудалдаа суулаа. Харин Жиюү түүнд хоолыг нь зөөж авчирж өгөөд өөрөө ард нь хүлээн зогсов.

Хаан хатан хоёр ч улс орныхоо тухай ярилцан Жиюү түүнийг нь ойлгохгүй яах аа ч мэдэхгүй эргэн тойрныг ажиглаж байтал тэр түүний өөдөөс харан сууж буй өөрийнх нь үеийн нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйг өөрлүү нь тийм гэхийн аргагүй харцаар ширтэн сууж байгааг нь хараад балмагдан шууд л доошоо харлаа.


Хаан хатан хоёр яриагаа дуусгасан бололтой Бэкхён руу хараад "Миний хүү сайхан амарсан уу?" гэж хатан асуув.

Жиюү ч гайхан хүү? Тэр ханхүү гэж үү? Үгүй дээ. Тэр түүний найз нь гэсэн? гээд л олон зүйл бодож эхлэв.

Бэкхён ч хатны өөдөөс "Сайхан амарсан. Та хоёр сайхан амарсан биз дээ?" гэж асуугаад мөн түрүүний Жиюүгийн өөдөөс харж байсан эмэгтэй рүү хараад "Мёнгил улсын гүнж ч бас сайхан амарсан биз дээ?" гэж асуулаа.



Тэгэхээр Жиюүгийн өөдөөс харж байсан эмэгтэй Мёнгил улсын гүнж байсан юм гэж үү? Тэр энд юу хийж яваа юм бол? гэж Жиюү бодон мөн Бэкхёныг яагаад хатан хүү гэсэн юм бол? гэж бодсоор тэдний хооллолт дууссан юм.

Жиюү Бэкхёныг өргөө рүү даган явсаар....



Бэкхён ч юу ч ярилгүй Жиюү ч юу ч асуухгүй явсаар хэсэг хугацаа өнгөрлөө.

Гэнэт тэд хоёул зэрэг ам нээн "Тэр нөгөө.." гэж хэлээд хоёул зэрэг чимээгүй болсноо дахиад зэрэг "Чи эхлээд хэл." гэж хэлэв.


Түүний дараагаар Бэкхён инээгээд "Намайг ханхүү гэж бодсон уу?" гэхэд Жиюү толгойгоо үл ялиг дохиход Бэкхён ч бас толгой дохиод "Тэгж бодох нь зөв. Тиймээ би ханхүү." гэхэд Жиюү бага зэрэг цочирдон Бэкхён руу харахад Бэкхён инээгээд "Яасан бэ? Болохгүй зүйл байгаа гэж үү?" гэж асуухад Жиюү толгой сэгсрээд "Гэхдээ яагаад өглөө хэлээгүй юм?" гэхэд Бэкхён "Чамайг гэнэт ордонд байхаар чинь балмагдаад юу гэж хэлэхээ мэдээгүй юм." гэв.

Жиюү ч ойлгон толгой дохисноо "Гэхдээ Мёнгил улсын гүнж энд юу хийж байгаа юм?" гэхэд Бэкхён хоолойгоо засаад "Тэр зүгээр л эндхийн зочин төдий хүн." гэж хэлэн булан эргэхэд өөдөөс даамал ирж байлаа.



Жиюү ч сандран сая Бэкхёны хажууд юм ярьж явсан бол одоо хойно нь доош бөхийн алхаж эхэллээ.

Даамал Бэкхёны өмнө ирэн бөхийн мэндлээд дараа нь Жиюү рүү тийм гэхийн аргагүй харцаар харчихаад зөрөөд яваад өгөв.


Жиюү сая л нэг урт амьсгаа аван Бэкхёныг даган алхсаар л...


Бэкхён ч зүгээ өөрчлөхөөр шийдсэн бололтой өргөөнөөсөө өөр тийшээ явж эхлэв.

Энэ бэлтгэлийг талбай байсан юм.

Бэкхён ч талбай дээр очин ширээн дээр байрлах нумыг авж бариад ширээн дээрээс нэг ширхэг сум аван бай руу онилон харавлаа.



Сум байн яг голд тусав.

Гэнэт чанга орилон үсрэх дуунаар Бэкхён хажуу тийшээ харвал Жиюү хамаг байдгаараа баярлачихсан алгаа ташиж байснаа болиод "Уучлаарай" гээд зүгээр болов.



Дараагийн сум өмнөх сумыг яг голоор нь нэвтлэн байнд тусав.

Бэкхён ч зэвсгийн эрдмийг гаргууд эзэмшжээ.

Тэр харвахаа болиод Жиюү рүү хараад "Оролдоод үзэх үү?" гэтэл Жиюү толгойгоо бага зэрэг дохилоо.



Бэкхён түүнд нумаа өгөөд нэг сум гарт нь атгуулаад өөрөө нэг гараараа баруун гарыг нь атгаад нөгөө гараараа зүүн гарыг нь тэгшхэн бариад "Одоо энийг ингэж хийгээд дараа нь байгаа онилоод тэгээд хойшоогоо тултал нь хамаг хүчээрээ татаад сумаа тавихад болно."

/Энэ инээмсэглэл хүн ална

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

/Энэ инээмсэглэл хүн ална./

гэж хэлэн инээмсэглээд түүний хажуунаас холдов.


Жиюү ч байгаа онилж онилж сумаа тавьлаа.

Сум байн голд унасангүй ч байнаас ход зөрсөнгүй. Бэкхён ч инээн алга ташаад "Сайн байна." гэж магтав.




Үдэш болж бүгд унтахаар хэвтсэн боловч зөвхөн хоёр л хүний ной хүрэлгүй орон дээрээ хөрвөөнө. Бэкхёнд Жиюүгийн өөрийг нь харваж байхад баярлаж байсан хөөрхөн царай нь бодогдон Жиюүд Бэкхёны зааж өгөхдөө түүн рүү харж байсан түүнд хүрсэн нь бодогдон унтаж чадсангүй үүр цайлгалаа...

Миний ханхүү♥ [ДУУССАН]Where stories live. Discover now