13

1.4K 149 12
                                    


Хаан уурлан Бэкхёны өргөөг чиглэн ирэхэд түүний замд Шилла улсын хатан мөн Бэкхёны шивэгчиг хоёр тэврэлдэн зогсож байсанд хаан гайхсан авч төв царайгаа алдахгүйг хичээн "Муу боол!!! Чи яаж ичгүүргүйгээр..." түүнийг үгээ үргэлжлүүлэх гэж байсан ч Бэкхёны чанга хоолой түүний яриаг тасалдууллаа. "ХААНТААН!!!" Бэкхён бага зэрэг уурласан бололтой ширүүн харцтай болсон байлаа.




"Энд юу болоод байгааг надад тайлбарла даа ханхүү?" Гэж хаан арай зөөлөн дуугаар асуухад Бэкхён "Хоёул таны өргөөнд очиж ярилцъя. Энэ тохиромжтой газар биш бололтой." Гээд бөхийгөөд түүнийг урд гаран явахыг хүлээлээ.

Жиюү том нүдлэн юу болж байгааг сайн мэдэхгүй байвч саяны Бэкхён болон хааны төрхөөс айсандаа болоод нүд нь дальдчин бүлтгэнэж байлаа.

Шилла улсын хатан яах учраа олохгүй юу хийхээ мэдэхгүй хэсэг зогссноо Жиюүг дагуулан өргөө рүүгээ авч явлаа.




Шилла улсын хаан өргөөндөө элдвийг бодон сууж байтал гаднаас хатан нь өнөөх шивэгчинтэй хамт орж ирэхэд тэр хоёр үнэхээр усны дусал шиг адилхан байлаа.


Жиюү хаанд бөхийгөөд өөрөө юу хийхээ мэдэхгүй дэмий толгой гудайн зогсоно. Харин хатан инээмсэглээд "Жиюү гэсэн байх аа. Алив охин минь суугаач." Гээд түүнд суудал тавьж өгөөд өөрөө хааны дэргэд очин суулаа.


Тэр хоёр Жиюүг хэсэг ажиглан сууна. Гэвч тэд түүнийг багад нь алдсан учраас түүний юунд дуртай, ямар үйлдэл хөдөлгөөн хийдэг гэдгийг нь мэдэхгүй болохоор бага зэрэг гунигтай байлаа.




Жиюү бодож бодож "Юу л даа хаан хатантаан. Би та нарын бодож байгаа хүн биш ээ. Яаж над шиг боол та хоёрын охин байх билээ. Би эцэг эхгүй тэд нарыг өөд болсон үгүйг мэдэхгүй ч надад тэднээс үлдсэн зүйл ганц ч байхгүй. Бас намайг та хоёрын охин гэж нотлох зүйл нэгээхэн ч үгүй билээ. Өршөөн соёрхоно уу. Би ингээд явалгүй бол болохгүй нь." Гээд бостол хойноос нь хатан "Хүлээ ганц л зүйл шалгаад үзье. Болох уу?" Гэтэл Жиюү толгой дохин юу шалгах гэж байгааг нь бодон зогсож байлаа.






Хатан босж ирээд түүний үсийг хойшлуулаад түүний хүзүүний сорвийг хараад "Хэлээ биз дээ? Чи бол миний охин гэж. Энэ сорви. Чиний ихэр ч мөн адил ийм сорвитой. Би чамайг таньж байна аа үр минь." Гэхэд хаан босч ирээд нүдэндээ нулимс дуслуулан Жиюүг тэврээд саяжингаа хэлж чадаагүй үгсээ хэлсэн юм. "Охин минь. Аавыгаа уучил. Муу аавыгаа уучил. Чамайгах ийм олон жил зовоосонд уучил. Миний буруу. Би үхэх ялтай. Үр минь..." гэж цөхөрсөн гунигласан хоолойгоор хэлнэ. Түүний охиноо хайгаад олоогүй шаналал нь түүнийг дотроос нь урдаг байсан бололтой.




Жиюү ихэр татан "Ааваа... аав" гэж хэлэхэд хааны зүрх золтой л зогссонгүй. Тэр энэ үгсийг л хүлээж байсан бололтой.



Харин энэ үед Тэжү хааны өргөөнд дайн болж байсан юм. Тэжү хаан Бэкхёнд уурлаж байсан ч Бэкхён ч мөн түүнд уурлаж чанга орилж байлаа.


"БИ ТЭР ГҮНЖТЭЙ ЧИНЬ ГЭРЛЭХГҮЙ!!! НАДАД ХАЙРТАЙ БҮСГҮЙ БАЙГАА ОЙЛГОЖ БАЙНА УУ?" гэхэд хаан Бэкхёныг дийлж чадахгүйдээ болоод юм уу эсвэл уурласан уурандаа болоод ч юм уу түүнийг алгадаад авлаа.








Бэкхён ч шарандаа уруулаа хүчтэй хазлаад "Надад миний амьдралыг заах хэрэггүй! Би тэртээ тэргүй энэ хорвоо дээр чинь амьдраад явчихаж чадна! Та хатантай хүчээр гэрлэсэн юм уу? Үгүй биз дээ? Яагаад надад хайртай хүн байгаа гээд байхад ингээд байгаа юм? Би тэр гүнжид чинь хайргүй ойлгож байна уу??? Надад дахиж тэрэнтэй гэрлэ гэж тулгах юм бол би зүгээр ингээд тэвчихгүй л байх шүү!" Гэхэд Тэжү хаан "Чи муу зулбасга! Чи тэр боолтой гэрлэнэ гэж бодоо юу? ТЭГЖ БОДОО ЮУУУ???" Гэхэд Бэкхён инээд алдаад "Боол байна уу? Хатан байна уу? Надад хамаагүй. Би түүнд хайртай." Гэж хэлэн түүний өргөөнөөс гарахад Тэжү хаан ширээгээ хүчтэй цохин уурлаж байлаа.







Харин Жиюү баярын нулимстай Бэкхёнтой хурдхан уулзах юмсан гэж бодсоор Бэкхёны өргөөг зүглэн алхаж байлаа.




Тэр амандаа дуу аялан өөрийгөө Бэкхёнтой ирээдүйд гэрлэнэ гэсэн мөрөөдөл дүүрэн алхална.













××








×××









××××










×××××










××××××






Жиюү хамаг биеэр нь хөндүүр оргиж байгаа өвдөлтөө тэсэн нүдээ нээх гэж хичээж байгаа боловч түүний санаснаар болж өгөхгүй байгаа нь түүнийг улам их өвтгөж байлаа......














×Аюултай зүйлд бэлэн үү?×

Миний ханхүү♥ [ДУУССАН]Where stories live. Discover now