14

1.5K 147 7
                                    

"Бид нар чамайг мэдэхгүй. Чи ч бас бид нарыг мэдэхгүй. Тиймээс эхлээд танилцвал ямрав дээ залуу хатагтай?" Гэсээр өндөр хуяг дуулга өмссөн цэргийн жанжин бололтой нэг хүн Жиюүгийн өөдөөс харан ярьж эхэллээ.




"Би бол Пэгжэ улсын цэргийн жанжин. Чамайг энд ямар зорилгоор авчирсныг чи мэдэхгүй байх тийм үү? Гэхдээ удахгүй мэднэ гэж найдаж байна. Эсвэл тэрнээс ч өмнө нас барах үгүйг хэн ч мэдэхгүй." Гээд чанга чанга ярьж дууссныхаа дараа "Би сая өөрийгөө танилцуулсан бол одоо чиний ээлж. Чи Гүрё улсын ханхүүтэй ямар холбоотой юм? Хүсвэл бүхнийг хэлж болно. Тэгж байж л чи эндээс амьд гарах болно." Гэв.





Жиюү өвдөлтөө шүд зуун тэвчээд арай гэж дээш өндийн босоод суугаад гүнзгий амьсгаа авах гэтэл цээж нь хөндүүр оргиж байлаа. Тэр өөрийнхөө биеийн бүх хэсэг нь өвдөж байгааг мэдэж байгаа бөгөөд өвдөлт нь аймар байгааг бодвол түүнийг маш олон удаа зоджээ.




Тэр цус болсон хувцсаа хараг өөрийгөө ямар байдалд байгааг ойлгожээ. Гэхдээ тэр өөрийнхөө болон Бэкхёны тухай тэр хүнд хэлэхийг хүсэхгүй байв.

Мэдээж Гүрё Пэгжэд маш олон удаа заналхийлсэн учраас Пэгжэ улсынхан тэвчсэнгүй бололтой. Тэдний дайралтын тов аль хэдийн гарсан мэт.



Өнөөх жанжин Жиюүгийн мөрөн дээр гараа тавиад "Алив ээ залуу хатагтай юу ч хэлэхгүй байх гээ юу? Чамайг ийм тэвчээртэй гэж мэдсэнгүй. Чи ханхүүгээс болоод үг дуугарахгүй байгаа биз дээ?" Гэж хэлэхэд Жиюүгийн цээжин дээр нэг зүйл хүндээр дарж байгаа юм шиг мэдрэгдэнэ.


"Чамайг бид ажигласан. Чи ч тэр ханхүү ч тэр та хоёр нэгэндээ сэтгэлтэй биз дээ. Хэрэв чамайг ханхүүгийн нүдэн дээр алчихвал тэр яах бол? Тэр сэтгэл хөдлөлдөө дийлдэн бидэнд бууж өгнө тийм үү? Би сайхан төлөвлөгөө боловсруулчихлаа." Гэж хэлээд тэндээс гараад явчихав.




Дахиад өвдөлт...



Тиймээ Жиюүг харуулууд нь зодож байна.  Тархин дундуур нь хүчтэй өвдөлт мэдрэгдэхэд түүний нүд харанхуйлан газар уналаа.


Жиюү өдөр хоногийг барижаагаа алдаж эхэллээ. Учир нь тэр үе үе ухаан алдан сэрж байгаагаас болоод хэдэн өдөр өнгөрснийг мэдэхгүй байлаа.






Харин энэ үед Гүрё улсын хааны ордонд хоёр захидал ирэв. Нэг нь хаанп нөгөөх нь ханхүүп хаяглагдсан байлаа.



Хаанд очсон захидлаас дурдвал "... Пэгжэ улс дахин Гүрё улсын өдөөн хатгалгыг тэвчиж чадахгүй учир дайнд мордох нь зөв хэмээн үзэв..." гэсэн байсан бол Бэкхёнд очсон захидалд "...Гүрё улсын ханхүүгийн шивэгчин бидний барьцааны хүн болон энд ирсэн билээ. Хэрэв түүнийг амьд харахыг хүсвэл товлосон газар ирж бидэнтэй дайтна уу. Эс бөгөөс түүнийг дахин харахгүй хэмээв..." гэсэн бөгөөд Бэкхён үүнийг уншсан даруйдаа хааны өргөө лүү очин "Би Жиюүг хаана байгааг мэдчихлээ. Хурдан дайнд мордъё. Бид оройтож болохгүй." Гэтэл хаан "Бид ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан авч Пэгжэг ийм бардам байна гэж бодсонгүй. Тэд маш бэлтгэлтэй байгаа бололтой. Болгоомж хэзээд илүүдэхгүй. Тэд чамайг ашиглах гэж байж ч мэднэ." Гэв.





Бэкхён ч бэлтгэлээ хангасныхаа дараа Шилла улсын хатны өргөө рүү очин түүнтэй уулзахыг хүслээ.




Хатны санаа зовсон байдалтай Бэкхёнаас охиныг нь олсон гэх сураг сонсохыг хүсэж байлаа.

"Хатантанд айлтгах нь. Бэкхён миний бие удалгүй Пэгжэ улсыг дайлаар мордох бөгөөд тэнд Шилла улсын гүнж байгаа гэдгийг олж мэдэв. Хэрэв бид ялахгүй бол Шилла улсын гүнжийг дахин харахгүй гэдэг хатуу үгсийг сонссон билээ." Гэвэл хатан "Бид та нартай найрамдсан учир чадах бүх зүйлээрээ туслая. Харин Шилла улсын гүнжийг эсэн мэнд авчрахыг хүсээ байна. Би хэлсэн бүхнийг чинь хаанд айлтгар бөгөөд тэр ч бас над шиг байр суурьтай байх биз." Гэв.











~"Жиюү миний бяцхан охин... Намайг очтол хүлээж байгаарай. Чамд минь ийм зүйл тохиолдохыг мэдсэн бол дэргэдээсээ алхам ч холдуулахгүй байсан юм. Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй сайхан төрсөн болохоор бурхнаас ийм хүнд шийтгэлүүд хүртэж байгаа хэрэг үү? Чамайгаа авраад хоёул хамтдаа жаргалтай амьдрах болно. Гагцхүү жоохон л цаг надад өгөөд хүлээгээрэй.~ хэмээн Бэкхён дотроо шивнэнэ.

Миний ханхүү♥ [ДУУССАН]Where stories live. Discover now