16.

1.4K 146 10
                                    

Жиюү энэ их дуу чимээгүй тэвчихгүй нь... Тэр хөөрхөн алаг нүднээсээ урсах нулимсаа арчилгүйгээр чихээ даран энэ бүх зүйл хурдан дуусаасай хэмээн хүснэ...

... Шилла улсын хатан Бэкхёны араас ирсэн байлаа. Тэр цэргүүдээ Бэкхёнд туслуулахаар явуулан өрөө охиноо хайж эхэллээ. Тэр морин дээр сууж байгаа хэдий ч Жиюүг олж харахгүй байлаа.

Тэгээд тэр Бэкхёныг хайж эхлэв. Бэкхён ч мөн адил харагдсангүй. Хатан сандарч эхэллээ. Тэр тал тал руу сандран харах авч тэрэнд ханхүү болон гүнж харагдсангүй.

Хэн нэгний морь хүчтэйгээр үхэдхийн унах үед хатаг харвал Бэкхёны морийг нэг хүн алчихсан Бэкхён мориноосоо унаж байлаа.

Хэдий Бэкхён унасан ч гэсэн маш хурдан босож ирэн буцаад тулалдав. Хатан Бэкхёнд туслахын тулд түүний зүг яаравчлан давхив.

Хатан Бэкхёнтой маш ойрхон ирэх үед Бэкхёны араас нэг цэрэг сэлмээ барин дайрч байлаа. Бэкхён түүнийг энэ их дуу чимээнд сонсоогүй бас урдаас нь дайрч байсан хүнтэй тулалдаад анзаарсангүй.

Тэр цэргийн чанга орилох дуу...

Тэр цэргийн сэлмээ хоёр гараараа атган улайран дайрах үе....

Нүүрэнд нь тодорсон баярын инээд...

Нүдэнд нь харагдах ханхүүгийн дүр...

Цусаар будагдсан улаан нүүр....

Орчлон гэнэт харанхуй болов...

Хэн нэгэн эмэгтэйн өвдөлтнөөсөө болоод ёолох дуу Бэкхёны чихэнд сонсогдов.

Бэкхён эргэж хартал түүний өөдөөс хатан унав...

Амьсгал нь маш хүнд сонсогдоно. Хатан юу ч болоогүй мэт Бэхкён руу ширтэж байлаа...

Хатан биеэ дааж ядан сул тавихад Бэкхён түүнийг газар суулган цээжнээс нь түшиж байлаа. Бэкхёны нүднээс том том нулимс тасралтгүй урсана. Хатан түүнийг арчихын тулд гараа зөөлөн Бэкхёны хацарт хүргэв...

Энэ үед Бэкхёны цэргүүд тэднийг хамгаалан тойрог үүсгэн зогсоод тулалдана.

Бэкхён хатанд "Ээжээ... та энд? Та яагаад..... Яагаад та ордонд... Өвдөж байна уу? Би яах вэ ээжээ? Би Жиюүд юу гэж хэлэх вэ? Та тэрэнтэй уулзахгүй байсан гэж үү??? Тэр энд байгаа... Тэр таныг харвал баярлана даа. Үгүй ээ... та тэрэнд ийм байдалтай харагдах ёсгүй. Хоёулаа эндээс хурдхан Жиюүгээ аваад явцгаая..."

Хатан инээмсэглээд "Бэккк..хённ би зүгээр ээ... Би өвдөхгүй байна... Би Жиюүтэй уулзаж чадахг...үй... ч тэр ми..нийй аль хэдийн хөрсөн биеийг... тэр ээжийнхээ царайг сүүлийн удаа харна... Охин минь өвдөх...ёсгүй... тэрнийг өвтгөсөн хүнийг.... чи... яах ёстойгоо с.ссайн мэднэ. Тийм учраас... би айхгүй байна... Түүний хөөрхөн царайг.... хэзээ ч битгий гунигт.. автаасай гэж би хүсэж байна ханхүү...." гээд цусандаа хахаж цацна.

Бэкхёны хацар дээр байх хатны гар хүчгүйдэж газар уналаа... Хатны сүүлийн үг ердөө л амандаа хэлсэн "Жиюү.." байсан юм... Хатны нүднээс нулимс урсаж хацар дээр нь буугаад хатлаа...

Бэкхён цочролд орон юу хийхээ мэдэхгүй дэмий л хатны царай руу харан сууна... Тэрний ам хөдөлж юм хэлж байсан ч хэн ч түүнийг сонсохгүй. Учир нь тэр өөртөө зөвхөн өөрийнхөө доторх хүнд хэлж байсан...

Тэр хатны биеийг газар тавиад сэлмээ түшин бослоо... Тэрний цочрол арилсангүй. Аль болох өөрийгөө тайвшруулахыг хичээсэн боловч доторх уур хилэн нь аль хэдийнээ өөрийг нь дотроос нь идэж байлаа...

Тэр яг л галзуурсан мэт тулалдаж эхэллээ. Хэнийг ч юуг ч бодохгүйгээр түүний нүдэнд зөвхөн хайртай бүсгүй болон түүний гэр бүл л харагдана.

Тэр хэнийг ч өршөөхгүй гэж өөртөө амлаж байлаа...



".....Хэрэв би хүн болж төрөөгүйсэн бол  эрвээхий болж төрөх байсан. Би хайртынхаа царайг холоос, ойроос хүссэн үедээ харж чадна. Магад үзэсгэлэнтэй төрөх юм бол би Бэкхёнд  таалагдах биз. Түүнийг тойрон эргэлдэн нисэхдээ би жаргалтай байх болно..."

Жиюү өөрийгөө амьсгал хураах мэт иймэрхүү зүйлс бодон сууна.







. Гүрё улсын хаанд хаяглагдсан захидал ирлээ.

Уг захидалд "Гүрё улс Пэгжэ улс хоёрын хоорондох дайнд Гүрё улс ялалт байгуулав. Ханхүү эсэн мэнд нутаг буцаж буй нь энэ." ийн бичсэн  байв.


Тийм ээ Бэкхён ялчихаж харин Жиюү яасан юм бол?

Миний ханхүү♥ [ДУУССАН]Место, где живут истории. Откройте их для себя