|01|

14.4K 643 13
                                    

- : -

-Нэгэнт нуран унах гэрлэлтийн төлөө би юунд ингэж их хичээнэ вэ? Би чиний хоосон орон зайг дүүргэж чадахгүй нэгэн гэдгээ мэдэх хэдий ч би яг энд худал хуурмагаар бүрхэгдсэн хуримын танхимд хэн нэгний аз жаргалыг булаахаар зогсож байна. Гараас минь хөтөлсөн тэр мөс шиг хүйтэн гар. Яг л чиний намайг гэх сэтгэл шиг.

- : -

"Чи надад итгэж байна уу?" гэж хуримын даашинз өмссөн бүсгүй өмнөө зогсох залуу руу гунигтайхан ширтсээр асуухад залуу хүйтэн гараа бүсгүйн хацарт хүргээд "Би үргэлж итгэдэг байсан" хэмээн энэ бүхнийг хүсэхгүй байгаагаа нуух гэж инээмсэглэсээр хариулав.

Гэрэл унтарч тас харанхуй танхимыг дүүргэх мөчид танхим чимээ аниргүйд автлаа. Хуримын ёслол эхэлжээ. Хэн хэн рүүгээ харж инээмсэглэх ч хэнийх нь ч харцнаас эрээд эрээд хайр гэгчийн сөөмхөнийг ч олохгүй хосууд энэ мөчид хуримын индэр дээр амьдралаа холбохоор зогсох авай. Гэхдээ бүсгүйн гунигтайгаар ширтэх харцных нь цаана хэн ч харсан ойлгохоор өрөвдөлтэй хайрын оч бадарч чадалгүй нуугдах ажаам. Танхимд байгаа бүх хүн түүний энэ хайрыг олж харсан байхад гагцхүү сүйт залуу л олж харж чадсангүй. Олоод хараасай, зөвхөн энэ хүн л миний энэ хайрыг мэдээсэй гэж бүсгүй нууцхан шивнэх ч залуугийн нүд зүрх хоёр бүсгүйн өмнө сохорсон байлаа. Энэ хорвоогийн хамгийн жаргалтай байх өдрөө тэд уй гашууд автсан мэт дэндүү гунигтай харагдана. Гэвч үлдээх ёстой. Гуниг харуусал бүхнээ тэд энд үлдээх учиртай. Гэрлэлт бол тэвчээр, тэвчээрийн цаадах хязгаар.

"Энэ гараараа би уйтгар гунигийг чинь хуваалцахад бэлэн байна. Чиний аяга ахин хэзээ ч хоосон байхгүй, хүсвэл чинийхээ төлөө оргилуун дарс чинь болох болно. Энэ лаагаар би, түнэр харанхуйд замчлах гэрэл чинь болох болно. Энэ бөгжөөр би чамайгаа, минийх болооч гэж хүсэж байна" хэдэн өдрийн турш бэлдсэн үгсээ залуу бүсгүйн нүд рүү огтхон ч ширтэлгүй хэлээд энэ л бөгжийг зүүх гэж өдийг хүртэл хоосон байлгасан бүсгүйн ядам хуруунд сүйн бөгжөө зүүж өгөн, түүнийг өөрийнхөө хажууд энэ бөгжөөрөө дөнгөлөх аж.

Бүсгүй залуугаас нэг алхам ухран зогсоод нүд рүү нь ширтэж эхэллээ. Эрээд эрээд хайгаад олохгүй хайраа бүсгүй түүний харцнаас одоо ч хайсан хэвээр л. Сүйт бүсгүйн өдийг хүртэл тэсэж ирсэн тэвчээр нь энэ мөчид алдарч орхив. Инээмсэглэх ёстой өдрөө тэр энэ хорвоогийн хамгийн гунигтай харцыг өөртөө тодруулан алаг нүднийхээ гүнээс гомдол тээсэн нулимсаа багтааж ядсаар урсгах авай.

CocainaWhere stories live. Discover now