|07|

3K 316 24
                                    

Ruri-

Төгсгөл бүр эхлэл шигээ үзэсгэлэнтэй байдаг бол сайхан сан...

Жимин өглөө сэрмэгцээ орны нөгөө тал руу тэмтчин Рүриг хайвал түүний хэвтэж байсан хэсэгт хүйтэн даавуунаас өөр зүйл мэдрэгдсэнгүй. Жимин нүдээ нухалсаар босохдоо Рүригийн нэрийг амандаа ахин дахин давтсаар байх боловч түүний сүүдэр байтугай түүнийг энэ гэрт байгаа гэх зүйл жоохон ч болтугай мэдрэгдсэнгүй.

Жимин хөмсгөө зангидан шатаар доош буухдаа угаалгын өрөөний зүг хараад Рүриг тэнд байж магадгүй гэх бяцхан итгэл тээсээр очиж үзвэл угаалгын өрөөний унтраалга яг л тэр хивэндээ унтраалттай байх аж. Жимин бага зэрэг сандарч тэвдсэн харцаа гал зуухны өрөө рүү гүйлгэхэд тэндээс бэлдэж тавьсан өглөөний цайны үнэр ханхлах нь саяхан бэлдсэн гэдгийг хэлээд өгөх шиг болно.

Жимин хоолны ширээнд дөхөж ирээд харвал эвлэгхэн өрж тавьсан хачрууд хоолны хамт байх ба үүнийг Рүри бэлдэж тавьсан нь гарцаагүй. Жимин хоолоо идэхээр суусан ч Рүри байхгүй байсан учир идэхээ болин босохдоо Рүри рүү залгаж хэд хэдэн амжилтгүй дуудлага хийснийхээ дараа амандаа хараал урсгаж эхлэв.

Тэр уурлахгүй байхыг хичээсэн ч чадсангүй. Жимин үсээ зулгаасаар доош сөхрөн унаад "Сун Рүри" гэж байдаг чадлаараа хашхирах нь дөнгөж сая хаалга нээн орж ирсэн Рүриг айлгаж орхилоо. Рүри хурдхан шиг Жимин дээр очин түүний өмнө өвдөглөн суугаад "Жимин бие чинь өвдөө юу" гэж айснаас нь болоод гарч өгөхгүй байсан хоолойгоо шахсаар асуухад Жимин Рүригийн өөдөөс эгцлэн хараад "Чи хааччихаад ирж байгаа юм" гэхэд Рүри түүнд хариулт хэлсэнгүй.

Хариулт хэлэхээс айсандаа биш харин ямар ч хариулт хэлсэн Жимин түүнд итгэхгүйг мэдэж байсан болохоор Рүри түүнд хариулт хэлэхээс зайлсхийн түүнийг тэврэн авсан юм. Рүри Жиминий үсийг илэн "Уучлаарай хэлэх хэрэгтэй байж" гэхэд нь Жимин түүний тэврэлтээс салан инээмсэглээд "Би чамаас уучлаарай гэдэг үг сонсох гэж асуугаагүй" гэв. Жимин тайван харагдаж байна. Гэвч түүний хийж буй үйлдлүүд түүнийг тайван биш байгааг хангалттай илтгэж байлаа.

Тэр тамхи аван амандаа зуугаад "Рүри зүгээр л чи Юнгитэй хамт байсан гээд надад үнэнээ хэлчхэж яагаад болохгүй гэж" гээд амандаа зуусан тамхиа асаах нь хэтэрхий тайван харагдах ч энэ бүх үйлдэл нь Рүригийн нүдэнд нулимс цийлгэнүүлээд амжив. Рүри Жиминийг тамхиа татаж дуусах хүртэл ширтэж байснаа "Би ийм байдалтай байгаа Жиминтэй ярилцахыг хүсэхгүй байна" гэж хэлээд түүнийг орхиод өрөөндөө орчхов.

CocainaWhere stories live. Discover now