|18|

1.8K 236 26
                                    

"Хараал ид.....чамд би харагдахгүй байна уу?.....яагаад үргэлж намайг хоёрт тавьдаг юм бэ?......миний зовлон чамд мэдрэгдэхгүй байна уу?" Жимин Рүригийн мөрнөөс чанга атган хамаг чангаараа түүн рүү хашхирч байхад Рүри нулимсаа залгин Жиминий өөдөөс эгцлэн хараад "Гуйя Юнгид хэцүү байгаа түүнд туслаад өг" гэж гуйхдаа бараг л Юнгигийн төлөө Жиминий хэлсэн бүхнийг биелүүлэхэд бэлэн мэт байв. Жимин Рүригийн мөрийг тавин эргэж харан ардаа байх ханыг хүчтэй гэгч нь цохиход Рүри түүнээс цочин хойш нэг алхам ухрах нь тэр.
"Хараал идсэн хар тамхичин........чи түүнээс айгаагүй байж надаас айж байгаа хэрэг үү?......тэгвэл яв.......зайл......зайл гэж байна" Жимин хэт их уурласнаасаа болон хүнд хүнд амьсгал авч байх ажээ.

"Чи явсан биз дээ. Яагаад би буруутай гэж?. Надад хэлдээ. Би чиний дэргэд байгаагүй гэж үү?.Би чамайг хайрлаагүй хэрэг үү?. Чи надаар өрөвдүүлэхийг тэгтлээ их хүсдэг байхад Юнги надад муу талаа харуулахыг хүсдэггүй байсан юм. Тэр халамжлуулахаас илүү халамжилдаг байсан юм. Чамд надад уурлах эрх байгаа юм уу?. Чи зүгээр л өөрийнхөө хүүхдийн ээжийг хайрлаж дэргэд нь байх ёстой хүн биз дээ." Рүри Жиминий өөдөөс хамаг чангаараа хашхирсаар хэлэхэд Жимин түүнийг газарт унатал нь алгадаж орхив. Рүригийн тэсэж ядсан нулимс нь яг одоо гомдол тээн урсаж эхэллээ.

Ruri-

Худал үгс хэзээ ч үнэн болж чадахгүйтэй адил. Хүн сэтгэлгүй хүнийхээ хажууд хэзээ ч жаргалтай байж чадахгүй. Зөвхөн дүр эсгэгч л болж чадна...

Өмнөх өдөр нь...

Рүри Тэхёнтой утсаар ярьж дуусмагцаа Жиминий гэр лүү хамаг хурдаараа явсан юм. Жиминээс Юнгиг авраад өгөөч гэж гуйхын тулд. Цаг хугацаа өнгөрч тэд их сургуулийн оюутнууд байхаа больсон байсанд Жимин чадварлаг өмгөөлөгч болсон байлаа. Дөнгөж хорь гарч яваа тэрээр Солонгос гэлтгүй олон улсад алдартай өмгөөлөгч болжээ. Рүригээс хол байсан хором мөч бүхэндээ түүнийг хичээж амьдарсан гэдгийг алдар нэр нь хэлээд өгөх шиг.

Рүригийн нүдэнд нулимс цийлгэнэж байсан ч тэр уйлахгүйг хичээн нүдээ ахин дахин цавчин зам руугаа анхаарлаа төвлөрүүлэх аж. Эцэст нь тэр ахиж ирэхийг хүсээгүй тэр нэгэн газартаа ирчихжээ. Жимин болон Бокхигийн гэрийн гадна...

Шөнийн 2цаг болж байхад Жиминий гэрийн хаалга гэнэт дуугарсанд гэртээ ганцаар байсан Жиминийг цочоож орхив. Жиминийг хаалгаа тайлахад хагас нүцгэн Рүри түүнийг угтаж авах нь тэр. Рүри юу ч хэлэлгүй Жиминийг тэврэн авахад Жимин гайхсан ч түүнийг зөрүүлж тэврээд "Рүри чамд юу тохиолдоо вэ?" гэхдээ Рүригийн даарсан биеийг өөрийнхөө том халаадаар хучиж байв.

CocainaWhere stories live. Discover now