|09|

3.1K 300 23
                                    

Jimin-

Хайр гэж юу юм бэ?
Амлалт эсвэл сонголт.
Би одоо ч мэдэхгүй хайрлахын тулд алийг нь хийх ёстой байдгийг.

2003он

Өвлийн манантай жихүүн өдөр нэгэн айлын цонхоор бяцхан хүү гаднах орчныг харан сууна. Нүүрэнд нь багагүй инээмсэглэл тодорсон байх бөгөөд үе үе цантсан цонхон дээр үл мэдэгдэх зүйлсийг зурж байх ажээ. Гадаа хөөцөлдөн цасаар тоглох хүүхдүүд түүнд хөгжилтэй санагдсан бололтой тэрээр тоглож буй хүүхдүүдээс харцаа үл салгана.

"Жимин хэн ирснийг хараач" гэж зочны өрөөнөөс нэгэн эмэгтэйн цээлхэн хоолой сонстоход өнөөх хүү яаран зочны өрөө рүү гүйж байх нь тэр. Зул сарын баяр болж байгаатай холбогдуулан гэрийн энд тэнд чимэглэл өлгөгдсөн байх бөгөөд гэрт дөнгөж орж ирсэн зочдыг харсан хүү ичингүйрэн зогсох бол гэрийн эзэгтэй хүүгээ хүмүүст танилцуулж байв.

Зочид дундаас нэгэн бүсгүй "Бяцхан Жиминийг хараач ээ" гэсээр булцгар хацраас нь чимхээд авахад хүү хойш ухран ичсэндээ тэр чигтээ хаа нэг тийшээ гүйгээд явчих нь тэр. "Жимин чи энд байна уу?" гэж хүүгийнхээ өрөөнд орж ирсэн тэрээр асуувал Жимин өрөөг дүүргэх том төгөлдөр хуурын ардаас үл ялиг цухуйн гарч ирэхэд ээж нь хоолойгоо засаад "Жимин чи ээждээ туслахгүй юм уу? ядаж чи ээжийнхээ хажууд суун хооллох хэрэгтэй шүү дээ" гэхэд Жимин нүдээ эргэлдүүлсээр "Ээж ээ би өлсөхгүй байна. Би зүгээр л тэр хачин хүмүүсээс айгаад байна" гэж үгээ зөөж ядан хэлэв.

Өнөө эмэгтэй Жиминийг хэсэг харж байснаа толгойг нь зөөлхөн илээд зочны өрөөнд авч ирэхэд зочны өрөөнд ахин нэг хүн нэмэгдэн ирсэн байхыг Жимин олж харан тэр даруйдаа "Аав аа" гэсээр гүйж очин өөртэй нь тун чиг төстэй эрийг тэврэн авахад залуу эр Жиминийг хоёр гар дээрээ өргөн "Хөөх манай Жимин үнэхээр том болчихжээ сүүлд харснаас хойш үнэхээр том болчихсон байна" гэж инээд алдсаар хэллээ.

Оройн зоог бэлэн болохтой зэрэгцэн аавынхаа өвөр дээр гүн нойронд автаж байсан Жимин нүдээ хурц гэрэлд дасган бага багаар нээсээр эргэн тойрноо ажиглан харав. Яг энэ мөчид Жиминий гэдэс өлссөн бололтой дугарахад ширээ тойрон суусан хүмүүс түүнийг өхөөрдөн инээлдэж, харин Жимин ичингүйрэн аавынхаа тэвэрт байдгаараа шигдэх аж.

Жимин хангалттай их хоол идсэнийхээ дараа өрөөндөө орон нэгэн нот өрөн бичсэн номыг гаргаж ирэн тавиад төгөлдөр хуураа нээн бяцхан гараараа гайхалтай аяыг өөртөө зориулан тоглож эхэллээ. Хэдэн минутын дараа нот дуусав уу гэлтэй ая зогсоход хүү төгөлдөр хуурын цагаан даралт дээрээс хуруугаа салгаж байв. "Үзэсгэлэнтэй юм" хаалганы наанаас нэгэн эмэгтэйн хоолой гарах ба түүний ээжийн намуухан хоолой биш байсан юм. Жимин эргэж харвал түүний хацрыг чимхэж байсан эмэгтэй байх ба хаалга налан түүнийг харан зогсож байв. Жимин ичсэндээ ч тэр юм уу хормын дотор суудлаасаа босон бүсгүйн хажуугаар гүйн гарлаа.

CocainaWhere stories live. Discover now