|12|

2.5K 274 20
                                    

"Жимин хараач бороо орж байна" гэж Рүри инээмсэглэсээр цонхны дэргэд очин хэлбэл Жимин түүний хойноос залхуутай гэгч нь алхаж очоод "Бороонд гарахыг хүсээ юу?" хэмээн Рүригийн хойноос тэвэрсээр хэлэхэд Рүри инээмсэглэлээ улам тодруулан толгойгоо дохиж байв.

Жимин Рүрид зузаан цамц өмсүүлэхдээ "Чи гараа дааруулж болохгүй гэдгээ мэдэж байгаа биз дээ? Би чамайг өвдөөсэй гэж хүсэхгүй л байна шүү" гэж санаа алдсаар хэлэх бол Рүри Жимин рүү ширтсэн чигтээ "Чи яагаад дандаа ийм олон юм ярьдаг юм бэ? би хангалттай сайн мэдэж байхад хүртэл ярьсаар л байх юм" гэхэд нь Жимин инээд алдан Рүриг тэврээд "Зүгээр л чамд хэтэрхий их хайртай болохоороо" гэв.

"Атаархаж байна шүү Рүри" Жимин Рүри хоёрыг гарахтай зэрэгцэн Бокхигийн хоолой тэдний ард хадахад Жимин Рүриг хөтөлсөн чигтээ эргэж хараад "Чи ч бас гарч болно. Гэхдээ бидэнтэй хамт биш" гэхэд нь Рүри Жимин рүү гайхсан харцаараа ширтвэл Жимин өөр үг хэлэлгүй түүнийг дагуулсаар гарахад Бокхи гэртээ ганцаараа үлдлээ.

Рүри борооны усаар тоглон байхдаа "Чи яагаад түүнд ингэж муухай ханддаг юм бэ?" гэж Жиминээс асуухад Жимин нүдээ эргэлдүүлсээр Рүригийн хажууд зогсоод "Сайн хандаад байвал чамд эвгүй байх болно надад ч эвгүй байх болно" хэмээн түүний асуултад хариулахдаа уртаар санаа алдахад Рүри түүн рүү эргэж хараад "Гэхдээ чамайг муухай хандах тоолонд надад илүү эвгүй байна" гэж мөрөө хавчсаар хэлэхэд нь Жимин түүнийг үсэн дээр буусан борооны дуслыг унагахдаа "Ойлголоо би сайн хандаж байя чамаас илүү сайн хандах болно" гэхэд нь Рүри инээмсэглэн Жиминий уруулыг үнсэж байв.

Рүригийн гадуураа өмссөн цамц бороонд норохтой зэрэгцэн Жимин түүнийг дагуулан дотогш ороход Бокхи буйдан дээр зурагт үзэж байсан чигтээ зүүрмэглэсэн байх харагдлаа. Рүри гадуурх цамцаа тайлж байхдаа буйдан дээр унтах Бокхи руу харан "Түүнийг өрөөнд нь оруулаад өг" гэж Жиминд хандаж хэлбэл Жимин итгэл муутайхан Рүри рүү ширтэж байснаа эцэст нь буйдан дээр тухгүйхэн хэвтэх Бокхиг өргөн дээш гарахад Рүригийн санаа амарсан аятай үргэлжлүүлэн норсон хувцсаа тайлж байх нь тэр.

Жимин Бокхиг өрөөнд нь оруулан орон дээр нь хэвтүүлээд хөнжлөөр нь хучиж байхад Бокхи түүний гараас атган "Баярлалаа" гэж зөөлхнөөр шивнэн хэлбэл Жимин яг л Рүри шиг гүн бор нүдээрээ өөр лүү нь ширтэх түүнээс харцаа үл салгаж чадан байхдаа зүгээр гэх шиг инээмсэглэв.

- : -

Жиминийг өрөөнд орж ирэхэд Рүри шарх дээрээ эв хавгүйхэн тос түрхэж байх ба Жимин түүний гартаа барьсан тосыг нь аваад "Намайг хүлээхгүй яасан юм" гэхэд Рүри Жимин рүү ширтсэн чигтээ "Үргэлж чамаас тусламж авахаас илүүтэй би бие дааж сурах хэрэгтэй шүү дээ. Үргэлж бид хамтдаа байхгүй ч байж магадгүй" гэж зөвхөн Жиминд сонсогдох хэмжээний чангаар хэллээ.

CocainaWhere stories live. Discover now