|17|

1.9K 222 26
                                    

- : -

"Бокхи би салхилахаар гарах хэрэгтэй байна" гэх Жиминий хоолой эмнэлгийн өрөөний хаалганы ойролцоо дуулдахад Бокхи яаран угаалгын өрөөнөөс гарч ирэх харагдана. Бокхи тэндээс гарч ирэхдээ нэг гартаа чийгтэй алчуур болон нөгөө гартаа уруулын тос барьсан байхыг Жимин хараад "Яах гэсэн юм?. Бидэнд шаардлагагүй шүү дээ" гэхэд Бокхи Жиминд ойртон зогсоод "Надад биш чамд хэрэгтэй зүйл" гээд түүний уруулд тосыг түрхэж эхлэхэд Жиминий цээж хийгээд нүүр халуу шатан улайж, Жимин хэдэн сарын турш мэдрээгүй догдлолоо түүнээс мэдрэх ажээ. Жимин Рүри гэх хүнээр хангалттай их дутагдаж байсан ч тэр түүнээс өөр дээр нь ирэхийг гуйн шаардсангүй. Жимин Рүрид хамааралгүй нэгэн болсон гэдгээ хангалттай ойлгосон учраас өөрийнхөө асран хамгаалагч болж өгөхийг Рүригийн эгч Бокхигоос гуйсан юм.

Гэвч Жимин Рүриг өөрийнх нь төлөө ирнэ гэж бодсон ч Рүри түүний амьдралд хэзээ ч байгаагүй юм шиг түүнийг орхин гарсан тэр өдрөөс хойш нэг ч удаа түүн дээр ирсэнгүй. Магадгүй Рүриг өөр дээр нь ирж байсныг Жимин анзаараагүй биз.

Жимин Бокхи хоёр эмнэлгийн хажууд байрлах ногоон талбайд очиход хэсэг хүүхдүүд хөөцөлдөж байх харагдана. Тэд хүүхдүүдийг ажиглан зогсож байхад тэдэн дээр томдсон эмнэлгийн хувцастай бяцхан охин хувцсандаа түүртэн гүйж ирээд "Та бидэнтэй хамт усаар байлдмаар байна уу?" гэж асуухад Жимин татгалзан толгойгоо сэгсрэхэд Бокхи инээмсэглэн түүнд зөвшөөрөв. Жимин бяцхан охины толгой дээр гараа тавиад "Миний асрагчийг битгий их норгоорой тэр өвдчихвөл би хэцүүднэ шүү" гэж нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар хэлэхэд бяцхан охин Бокхигийн зүг харцаа шилжүүлээд "Та найз бүсгүйгээ ханиад хүрчих байх гэж айгаад байгаа юм уу?" гэхэд Жимин охины зүг ширтэхдээ "Тийм ээ, тийм болохоор өвтгөж болохгүй шүү" гэж уруулаа мушилзуулан хэлэхэд нь өнөө охин толгойгоо дохин хариулчхаад цааш гүйн одлоо.

"Яагаад түүнд худал хэлж байгаа юм?. Би найз бүсгүй чинь биш байхад" Бокхи Жиминд өөрийнхөө хүрмийг өгөхдөө ингэж хэлэхэд Жимин "Чамайг битгий өвдөөсэй л гэж хүссэн юм" гэж хариулаад Бокхи руу өмнө нь гаргаж байгаагүй дулаахан инээмсэглэл тодруулахад Бокхи зөрүүлэн инээмсэглээд "Баярлалаа...Баярлалаа гэж хэлэх хэрэгтэй биз дээ. Миний төлөө худал хэлсэн байхад" хэмээн түүнийг орхин цааш явав.

Үс болон хувцас нь тэр чигтээ норсон ч хүүхдүүдийг орхиж явалгүй инээмсэглэл тодруулсаар тоглох Бокхид Жиминий санаа зовж эхэлсэн юм. Жимин түүнийг тоглохоо болихыг хүлээн зогсож байхад гэнэт Бокхи тоглоомоо зогсоон савтай ус Жимин рүү барьж ирээд "Чи хамт тогломоор байна уу?" гэж асуухад нь Жимин хариулт хэлэлгүй Бокхи руу гүн бор нүдээрээ ширтэх аж.

CocainaWhere stories live. Discover now