|00|

2.3K 190 13
                                    


-Cocain гэдэг зүйл бол хар тамхины нэг хэлбэр. Хар тамхи гэдэг хүнийг өөртөө донтуулдаг зүйл. Харин хайр гэдэг яг л тийм. Өдөр бүр хамт байхыг хүсэж илүү шунаж ганцхан өдөр л тэр хүнгүйгээр амьдрахад галзуурах шахам болгодог тийм мэдрэмж. Гэхдээ хайр их олон өнгөтэй. Хайрын нэг тал нь ийм байхад нөгөө тал нь өөрийнхөө хайраас илүү нөгөө хүнийхээ хайрыг илүүд тавьдаг ийм нэгэн хайрын тал ч гэсэн бий. Үүний жишээ нь Жимин Рүри хоёр бие биеэ хэмлэж яг л хар тамхи шиг хайрладаг бол Юнги Рүриг өөрөөсөө илүүтэй хайрладаг шүү дээ. Хайрлах хайрлуулах амттай ч гэлээ энэ бүх зүйлийн төгсгөл ирэхэд тэр хүнгүйгээр амьдарч чадахаа больсон байдаг. Түүнтэй учрах хүртлээ ганцаар амьдарч ирсэн хэр нь. Сонин юм шүү хайр гэдэг зүйл. Хүнийг яаж ганцаараа амьдарч байсныг нь хүртэл мартуулж чаддаг. Гэхдээ та бүхнийг шархалж үлдэхээс хэзээ энэ бүхэн дуусах бол гэж айлгүйгээр хэн нэгнийг зүрхээ дүүртэл хайрлаж хэн нэгэнд өмнөх өөрийгөө марттал хайрлуулаасай гэж хүсэж байна. 11сарын турш бичигдсэн бичвэр минь энэ хүрээд төгсөж байна. Төгсгөл хэсэг маань таалагдахгүй байж магадгүй. Хайр ганцхан ийм өнгөтэй биш маш олон өнгөтэй байдаг гэсэн санааг гаргахыг хичээсэн болохоор хайрыг ганцхан ийм гэж битгий бодоорой. 20хэсгийн турш надтай хамт байсан уншигчиддаа маш их баярлалаа.

-Засварлан бичихдээ сүүлчийн хэдэн хэсгүүдийг яг л тэр хэвээр нь орууллаа. Тэр үедээ хайрлаж бичсэн учраас. Дараагийн бичвэрээр уулзацгаая.

Хүндэтгэсэн: Anna_lien

CocainaWhere stories live. Discover now