A

19 4 0
                                    

Гудамжаар өөртөө итгэлтэй алхан нэгэн кафе руу орох энэ эмэгтэй бол Ким Хёна.Түүнийг хүмүүс хараад мөнгөтэй,хөрөнгөтэй,халуухан,залуухан хүүхэн л гэж боддог.Гэвч хэн ч түүнийг энэ кафенд ажилд орох гэж ирснийг мэдэхгүй.Энэ кафег "199Х" гэдэг ба залуучуудын дунд их алдартай.Хёна орж ирэн кофе худалдагчид нэг зүйл хэлчихээд суув.Тэрнийг суумагц нэгэн эр түүнд цаас өгөв.Хёна үзгээ гаргаж ирэн тэр цаасан дээр юм бөглөж байгаад цаасыг өнөөх залууд өгөн кофе уун сууна.Тэр ажлын анкетаа бөглөсөн юм.Түүнийг халуун кофегоо уун сууж байхад гаднаас ямар ч сүр хүчгүй сүүмийсэн нүдтэй ,шаргал үстэй ,өндөр залуу орж ирэн текэн дээр очоод americano авав.Тэр кофегоо авсан даруйдаа ууж орхив.Халуун бас гашуун американог уухад нь Хёна үнэхээр их гайхав.Түүнийг харан сууж байхад тэндхийн менежер бололтой нэг эмэгтэй Хёнаг дуудав...
Ямар ч цоггүй нүдээрээ гол руу ширтэн суух энэ эрийг Ким Хёжон гэдэг.Түүнийг найзууд,ойр тойрных нь Идон гэж дууддаг ч одоо түүнийг ингэж дуудах хүн үлдээгүй нь харамсалтай.Тэр үхэх үү,амьдрах уу гэдэг сонголтон дунд гацсан байсан ба одоо нэг мөсөн дуусгахаар шийджээ.Нэг гараа хашилган дээрээс аван үхэх гэсэн боловч тэр чадсангүй.Яагаад гэвэл тэр өөрийн гараа тавих алдад өөр нэгэн түүнийг аварсан юм.Хёжон ууртайгаар "Яах гэж намайг аварч байгаа юм??" гэхэд түүнийг аварсан залуу "Үхэх хэрэггүй" гээд яваад өгөв.Тэр дахиад л үхэж чадаагүй тул гэр рүүгээ алхална.Замд нэгэн кафе байх ба тэр кафены нэрийг "199Х" гэдэг.Идон тийшээ орж американо захиалав.Кофегоо хүлээж байх зуур нэгэн эмэгтэйг харж амжив.Улаан бор үстэй,давхраатай алаг нүд,нүдний доорх мэнгэ,улаан уруул нь түүнийг үзэсгэлэнтэй харагдуулна.Ийнхүү бодон зогсож байтал кофе болсныг худалдагч охин хэлэхэд л тэрхүү үзэсгэлэнт эмэгтэйгээс харцаа салгав.Идон бэлэн болсон кофег тэр доор нь уугаад яваад өгөв.Гарахад тэр эмэгтэй кафены менежертэй уулзах гэж явж байгааг нүднийхээ булангаар харав.Магадгүй энд ажиллах байх...
Гүүрэн дээгүүр алхах цоглог залуу бол И Хүитэк.Тэрнийг алхаж байхад гүүрний хашилтны нөгөө талд гарчихсан шаргал үст залуу харагдав.Тэр яг үхэх гэж байгаа учир Хүи хамаг хурдаараа очив,Тэр залууг нэг гараа тавихад нь Хүитэк шууд татаад авав.Тэгэхэд шаргал үст уурлан "Яах гэж намайг аварч байгаа юм??" гэж хэлэхэд нь Хүи "Үхэх хэрэггүй гээд урагшаа явлаа.Хэсэг алхаж байтал утсанд нь дуудлага ирэв.Түүн рүү залгасан хүн нь бол ахлах ангид байхад найзладаг байсан дээд ангийн эгч Хёна байв.Утсаа авахад Хёна "Би тэр кафед ажиллахаар болчихлоо.Би энэ кафенд ямар их дуртай гээч" гээд бөөн баяр болон хэлэв.Хүи хариуд нь "Тайвшир нүүна.Би одоо очлоо.Хүлээж байгаарай.Гэрт чинь хүргээд өгье" гэхэд Хёна "Хурдан ирээрэй,би хүлээж байя" гээд таслав...

365 FRESHOpowieści tętniące życiem. Odkryj je teraz