F

22 6 4
                                    

●Hyuna's P.O.V●

Энэ ажилд ороод удчихажээ.Бараг 2 сар болсон байх.Хүи,Хёжон 2той ч цагийг их өнгөрүүлэх болж.

Орой болж ихэнх ажилчид явж менежир бид 2 л үлдсэн байсан юм.Тооцоогоо хийж байсан хэрэг л дээ.Бид 2 зэрэгцэж суугаад өнөөдрийн орлогоо нягталж байлаа.Гэтэл миний гуян дээр халуун зүйл мэдрэгдэв.Тэр бол менежирийн гар.Тэр явуулсаар шортны минь тэнд ирэхэд би "М-м-менежир ним я-я-яагаад байгаа ю-юм б-бэ?Га-гараа миний г-гуянаас авж бо-болох уу?" гэж эвтэйхнээр бөгөөд сандран хэллээ.Менежир "Чи ийм халуухан байхад тэгж яах юм?" гээд мушилзах нь нүдний үзүүрт харагдаж байв.Би ч аясандаа болоод босоход менежир ч дагаж босох нь тэр.Би айсандаа хажууханд байсан хутгыг аван "Н-надад ой-ойртох юм бол э-энүүгээр а-ал-алчихна шүү" гэж сандрангуй өгүүллээ.Тэр чи чадахгүй гэсэн шиг илүү ойртоход би нүдээ аниж байгаад гэдэс рүү нь хурц эртэй мөнгөлөг хутгыг гараараа бүлж орхив.Тэр доороо цагаан байсан хормогч маань цусаар будагдаж,газраар түүний цус гол мэт урсана.Тэрхэн зуур би ямар ч бодолгүй хүн алчихлаа.Харин одоо яаж үүнээс мултрах аргаа л бодно.Юу ч гэсэн гээд алчууд авчран газраар нэг урсах улаан хүрэн цусыг арчиж эхэллээ.Тэгээд түүний хэвлийнээс цусанд будагдсан хутгаа аван арчаад,дараа нь тэр хавьд миний мөр үлдсэн байж магадгүй гэсэн бүх газрыг л нэг бүрчлэн арчлаа.Тэгээд сая л санан Хүи рүү залгав.Тэр утсаа аван:Юу болсон нүүна гэж хэлэв.Ард нь чанга хөгжим эгшиглэхийг бодоход тэр клүб орсон бололтой.Гэхдээ одоо энэ надад хамаагүй надад тусламж л хэрэгтэй гэж бодоод амаа нээв "Б-би хүн алчих шиг боллоо" гэтэл Хүи хэсэг дуугүй байснаа "Хүлээж байгаарай.Бас наад хавийнхаа өөрийнхөө байсан гэсэн бүх л тэмдгийг устгаарай" гэж хэлээд тасаллаа.Би ч Хүитэкийн хэлснээр камер нэг бүрчлэнг шалгаж бичигдсэн хэсгүүдийг устгаж байтал утсанд дуудлага ирэв.Тэр бол Хүи байлаа.Би аван ярихад "Гараад ир нүүна.Хурдлаарай" гээд тасалчихав.Би ч шууд арын хаалгаараа гаран хартал тэр нэг танихгүй машин дотор суугаад гараа даллаж байв.Би ч түргэхэн шиг тэр машин руу орон суулаа.
Нилээн удаан дуугүй явсны эцэст Хүи түрүүлж ам нээлээ:
-Юу болсон юм гэж хэлэв.Би ч бүх учир явдлаа тайлбарлаж байхад машин гэнэт хүчтэй тооромслов.Гэтэл урд 2 хүн зодолдож байх нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 20, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

365 FRESHWhere stories live. Discover now