E

12 5 0
                                    

Олон хүмүүс дундаас улаан бор үстэй,давхраатай алаг нүдтэй тэр нэгэн ялгарч харагдана.Тэр нэгэн гэдэг нь Хёна нүүна шүү дээ.Би түүнийг дуудан гараа даллана.Нүүна ч нааш эргэн харж инээмсэглэн гүйж ирэв.Ирээд шууд л намайг тэврээд авах нь тэр."Би тэнцчихсэн.Үнэхээр гоё байгаа биз.Одоо чи л ажил олох хэрэгтэй.Алийн болгон ээж аавынхаа мөнгийг хэрэглэх юм" гээд тэврэлтээ салгав.Би дуугүй л инээмсгэлэн толгойгоо дохилоо.

Бид 2 байнга очдог 'Retro Future' бекари руу явлаа.Тэнд бид үргэлж л очдог.Найз болсноосоо хойш л.
Бид тэнд очоод дасал болсноороо эклер,bubble tea,cheese cake,matcha latte-аа авлаа.Тэгээд бид хувааж иднэ.Үнэхээр хөгжилтэй.Нүүна matcha latte-нд үнэхээр их дуртай.Магадгүй түүний нялуун ч юм шиг амт нь таалагддаг байх.

Биднийг тэнд сууж байтал өнөөдөр гүүрэн дээр амиа хорлох гээд зогсож байсан эр орж ирэв.Нүүна "Тэр эрэгтэйтэй би таарсан.Халууг американог шууд уучихсан" гэлээ.Би хариуд нь "Би бас харсан.Өнөөдөр гүүрэн дээрээс унах гэж байхад нь би тусалсан юм" гэв.Биднийг ярилцаж байтал тэр залуу бидэн рүү чиглэн ирлээ.Тэгээд "Сайн уу?Та нар намайг таниж байна уу?" гэв.Бид 2 "Бараг л" гэж зэрэг хэллээ.Гэтэл тэр "Нэг ахлах сургуулид байснаа ч уу?" гэлээ.Тэр мөчид би саналаа. Манай ангийн Хёжон гэх хөвгүүн байв."Ким Хёжон биз дээ" гэлээ.Тэр ч "Санаж байх шив.Дахин уулзсандаа таатай байна" гээд инээмсгэлэх аядав.Нүүна "Мм тэгэхээр манай Хүигийн ангийн хүү байх нь ээ.Намайг Хёна гэдэг.Танилцахад таатай байна" гээд гараа сунгав.Хёжон хариуд нь гарыг нь бариад "Ким Хёжон" гээд инээмсгэлэв.Бид ч ойр зуурын яриа ярьцгааж оройг өнгөрүүлэв.Тэр газар хаах болж бид ч яриагаа өндөрлүүлэн гэр гэрийн зүг харилаа.

365 FRESHWhere stories live. Discover now