C

16 4 0
                                    

•Hyojong's P.O.V●

•Flashback•

Дрр дрр

Завсарлагааны хонх дуугарснаар би дээд ангийн эгч болох И Юүри-ийн анги руу явсан юм.Яахав хайртай хүнээ харах гэж л явж байгаа хэрэг.
Тэр анги руу ороход улаан бор үс,давхраатай алаг нүд,нүдний доорх мэнгэ,улаан уруултай,сэвхтэй охиныг тойрон сургуулийн алдарт 2 атман охид зогсож байв.Би ч Юүри эгчийг хайж байсан тул тоолгүй өнгөрөн явлаа.
Хүүхдүүдээс сураглан Юүриг хайхад нэг нь дээвэр дээр байсан гэж хэлсэн тул дээш гарвал сая Юүри эгчийн ангид байсан сэвхтэй охин манай ангийн Хүитэктэй ярилцан зогсч байлаа.
Энэ өдрөөс хойш тэр эгч Хүитэк гэх ганцаардмал нэгэнтэй найзладаг болсон.Яагаад ч юм тэр өдрөөс хойш би Хүи тэр сэвхт охин 2ыг ихэд бодох болсон юм.
3 жил өнгөрч их сургуулид орох болоход би Сүжи их сургуулид тэнцсэн юм.
Тэр сургуулид миний танидаг маш олон хүн байсан.
Юүри эгч хүртэл байсан нь намайг аз жаргалтай болгосон.
Их сургуулийн амьдрал үнэхээр сайхан байлаа.Юүри эгчтэй үерхэж,найз нөхөдтэй болж,сайн ч сурсан.Ингээд л төгсчихсөн.
Гэтэл тэр нэг өдөр л энэ аз жаргалаас минь бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй аваад явчихсан.
Юүри эгч,манай найзууд,бас би төгссөн гээд аялалд явсан юм.
Бид очоод бүгд л наригиж цэнгэн,архи,мансууруулах бодис зэргийг хэрэглэсэн.Гэтэл миний утас дуугарч аваад ярихад ээж,аав минь ослоор нас барсан гэж хэлсэн юм.Би шууд л явах хэрэгтэй болоход манай хэд хамт явна гээд явахаар болсон.
Гэвч... гэвч...би машин бариснаараа осол гаргачихсан.Тэр дотроос би л ганцаархнаа амьд үлдсэн.
Ингээд л хэзээ ч Идон гэж дуудуулахгүй,бас сэтгэлээ уудлах хүнгүй,хайрлаж,хайрлуулах хүнгүй үлдсэн.
1 жилийн хугацаанд би маш олон амиа хорлох үйлдэл хийсэн.

•Flashback end•

Харин өнөөдөр би дахин амьдрах хүсэлтэй болчихлоо.Гэхдээ яагаад?
Магадгүй хэдэн жил уулзаагүй 2 хүнтэй уулзсанаас ч болсон уу?Үгүй байх.Тэр 2той яриж ч үзээгүй шүү дээ.Ийм байхад дахин амьдралын оч асаж байна гэдэг сайхан бус уу?Эсвэл Хүитэкийн хэлсэн үгнээс болов уу?Тэр эгчийн үзэгслэнтэй байдлаас болов уу?Бүр тэр кофений амтнаас болсон уу?
Мэдэх юм алга юу ч гэсэн үнэхээр их амьдрах хүсэл төрж байна.

365 FRESHWhere stories live. Discover now