D

12 4 0
                                    

Hui's P.O.V•

Flashback

8 years ago

Хичээлийн хонх дуугарч жоохон агаар амьсгалахаар дээш дээвэр дээр гарав.Тэнд гарч сургуулийн эргэн тойрныг ажиглан зонсох ямар сайхан гээч.Заримдаа би сэтгэлээ сэргээхээр энэ дээш гарч ирдэг юм.
Дээвэр дээр зогсож байхад миний ард алгадах чимээ гарч тийш очвол 2 хүүхэд 1охиныг зодож байв.Би иймэрхүү зүйлийг тэвчдэггүй тул "Болиоч" гэж орилов.Тэд ч айсандаа яваад өгсөн.Хараад байхнээ нөгөө ээжийн яриад байсан өнчин 2 байсан юм.
Тэгээд би очин гараа сунгаж "Тэд их дээрэлхүү байгаа биз?Чи мэдэх үү?Тэдний бүгдийнх нь аав ээжийн аль нэг нь үхсэн байдаг.Гэхдээ хэн ч мэддэггүй.Би л чамайг гэж хэлж байгаа шүү" гээд инээлээ.Тэр миний ярианаас болоод ч юм уу,саяын шокноосоо болоод газар байгаагаа ч мартжээ.Тэгээд "Алив л дээ.Миний гар өвдөөд байна" гэсэн юм.
Би дахин инээгээд "Чи намайг таних байх тийм үү?" гэхэд тэр толгойгоо дохилоо.Мэдээж шүү дээ.Би чимээгүй ч гэсэн алдартай сурагч."Тэгвэл чамайг хэн гэдэг юм?" гэхэд маань тэр "Ким Хёна.Ахлахын 2-1т сурдаг" гэлээ.Би дахин инээмсэглэн "Та надаас эгч юм байна тийм үү,би танийг нүүна гэж дуудаж болох уу?" гээд нүдээ томруулав.Тэр толгойгоо дохин "Тэг дээ,Бас баярлалаа" гээд толгойгоо доош тонгойлголоо.Тэр үнэхээр хөөрхөн юм.Маш эгдүүтэй. "Та үнэхээр эгдүүтэй юм.2-уулаа одооноос найзууд байцгаая.Би танийг үргэлж хамгаалах болохоор одооноос тайван явж байгаарай" гээд би хэллээ.Би хэзээ ч ингэж яриж байгаагүй.Яагаад гэвэл би их хаалттай хүн л дээ.Гэхдээ энэ эгч намайг өөртөө татаж байсан юм.

Сургууль төгсөх дөхөхөд би клүб хэсэж,мансууруулах бодис,согтууруулах ундаа зэрэгт донтсон юм.Тэрнээс болж миний сурлагын чанар эрс муудаж,зүс царай ч алдаж эхэлсэн.Түүнээс болж би их сургуулид орж чадаагүй.Уг нь нүүна намайг боль гэсэн ч би зогсоогоогүй юм.Гэхдээ тэгж их хэлээгүй ээ.Яагаад гэвэл бэлтгэгдэгч байсан шүү дээ.

Манай эцэг хар тамхи нууцаар хэл давуулдаг байсан болохоор манайх гэдэг айл их баян.Тэгээд ч аав маань надад энэ ажлыг өвлүүлнэ гэсэн учир сургуулид орох хэрэггүй байсан.Ингээд л би буруу зам руу орсон.

Гэвч нүүнаг хараад би энэ байдлаа ойлгосон.Түүний хичээл зүтгэлийг хараад би бас ингэх хэрэгтэй л гэж бодсон.Тэр эгч намайг үргэлж зөв зам руу оруулдаг.

Flashback end

Эрдэс бодис дутагдахад тэр миний витамин болдог
Инээд хөөр дутагдахад тэр миний инээмсгэлэх шалтгаан болдог
Хээр газар төөрөхөд тэр миний газрын зураг болдог
Тэрэнгүй бол миний амьдрал хэзээ ч урагшилахгүй

365 FRESHWhere stories live. Discover now