B

15 4 0
                                    

•Hyuna's P.O.V•

Flashback <<8 years ago>>

Багш:За тэгэхээр хлор гэдэг нь бла бла
Багшийн удаан хугацааны хичээлийг үл тоон би дууны үг бичиж байлаа.Дууны үг ч гэж дээ.Зүгээр л уйдаагаа гаргах зүйл шүү дээ.

Дрр дрр дрр

Би завсралгаанд дургүй.Хүүхдүүд намайг дээрэлхдэг цаг болж байгааг илтэгнэ.
Манай ээж клүбт ажилладаг.Нэг шөнийн хамтрагчаас нь болж би төрсөн.Хамтрагч ч гэж дээ манай аав шүү дээ.Энэнээс минь болж хүүхдүүд нүд үзүүрлэж,дээрэлхэж,*нхан,биеэ үнэлэгчээр минь дууддаг.Дунд ангид орсноос хойш.
Гэхдээ дараа жил би төгсөнө.Тэр үед намайг дээрэлхэх хүн гарч ирэхгүй биз.

Улиг болсон ихэрхүү охид миний сууж байсан ширээн дээр ирэн "Дээвэр дээр" гээд яваад өгөв.Би угаасаа исэргүүцвэл энэнээс илүү цохиулах учир зүгээр л дагаж явав.

Дээш гармагц л тэдний нэг нь намайг цохин унагав.Би газар хүчтэй унаж нүдэнд минь нулимс цийлгэнэсэн ч тэсэн дээш босох гэтэл гэдэс рүү хүнд цохилт орж ирэв.Тэгээд бүр л босоход хэцүү болж газар гэдсээ тэврэн хэвтэв.

Гэтэл хаанаас ч юм "Болиоч" гэж орилох сонстов.Би тэр зүг рүү харахад хүүхдүүдийн яридаг Хүи ч билүү Хүитэк ч билүү манай сургуулийн хамгийн царайлаг,мөнгөтэй хөрөнгөтэй залуу зогсож байв.

Гэтэл нөгөө охид айсандаа шууд яваад өгөв.
Тэгээд Хүи ирж над руу гараа сунгаж "Тэд их дээрэлхүү байгаа биз?Чи мэдэх үү?Тэдний бүгдийнх нь аав ээжийн аль нэг нь үхсэн байдаг.Гэхдээ хэн ч мэддэггүй.Би л чамайг гэж хэлж байгаа шүү" гээд инээгээд "Алив л дээ.Миний гар өвдөөд байна" гэв.Би сая л газар хэвтэж байгаагаа анзааран гарнаас нь барин босов.
Хүи инээснээ "Чи намайг таних байх тийм үү?" гэхэд нь би толгойгоо дохилоо.Хүи "Тэгвэл чамайг хэн гэдэг юм?" гэхэд нь би "Ким Хёна.Ахлахын 2-1т сурдаг" гэлээ.Хүи дахин инээмсэглэн "Та надаас эгч юм байна тийм үү,би танийг нүүна гэж дуудаж болох уу?" гээд нүдээ томруулав.Би толгойгоо дохин "Тэг дээ,Бас баярлалаа" гээд толгойгоо доош тонгойлголоо.Хүи миний энэ байдлыг харснаа "Та үнэхээр эгдүүтэй юм.2-уулаа одооноос найзууд байцгаая.Би танийг үргэлж хамгаалах болохоор одооноос тайван явж байгаарай" гээд тэр нэгэн аз жаргалтай инээмсэглэлээрээ мишээх нь тэр.

Энэ өдрөөс хойш би НАЙЗ гэх зүйлийг ямар гайхалтай вэ гэдгийг ойлгож эхэлсэн юм.

Нэг жил маш хурдан өнгөрч би ч төгсөх боллоо.Уг нь ахлах сургуулиа амжилттай төгссөн ч их сургуулид ороход оноо,гэр бүлийн асуудал зэрэг хүрээгүй юм.

Ингээд би шалгаруулалтанд орсон.Тэрэндээ тэнцэж 5 жил бэлтгэгдсэн.Үүний хажуугаар бас би цагийн ажил хийж байсан.

Гэвч энэ олон жилийн хөдөлмөр нэг л өдөр алга болж миний бэлтгэгчээр орсон компани дампуурсан юм.

Ингээд 1 жилийн турш ажил хайж одоо яг энэ кафэд анкетаа өгөхөөр иржэд байна

Flashback end

Энэ кафэд орж ирээд ямар ямар гэнэтийн бэлэг хүлээж байгааг тааварлашгүй.Яагаад гэвэл амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн шүү дээ.Энэ гэнэтийн бэлэг бас надад ирэх нь тодорхой.

365 FRESHWhere stories live. Discover now