5. Ким Жунин

1.4K 90 8
                                    

"Мину С-Сүёон хоёр уу?" Ари итгэж ядсаар Ханагаас асуув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Мину С-Сүёон хоёр уу?" Ари итгэж ядсаар Ханагаас асуув.

Хана бах нь ханасан царайгаа гаргасаар "Хоёр?? Чи энэ үгийг одоо л хэлж байгаа хэрэг үү?" Хана чангаар инээсээр "Хэзээ нэгэн өдөр чамайг ийм байдалтай үлдэхийг хэн ч таашгүй шүү!"

Гэнэт л Ханагийн нүүрэн дундуур ямар нэгэн зүйл цохиод авсанд тэр ярвайв. Ари түүн рүү дэр шидэн "Там руу яваач Кан Хана! Чиний эмээ чинь чамайг яг л биеэ үнэлэгч шиг хувцаслан байгааг хараад лав баярлахгүй байх!"

Хана дэрийг эргүүлэн Ари луу шидлэн "Ким Ари чи ерөн хэдтэй юм бэ! Бусдыг залхаахаасаа залхахгүй байна уу чи?"

Ари дэрээ барьж аван юу ч дуугаралгүй зүгээр л үхлийн харц шидэх аж. Хана энэ өрөөнд удвал амьд үлдэхгүйгээ мэдсэн мэт үүдлүү дөхсөн ч хөгийн зангаа хаяхгүйгээр "Пххх~ чиний л төлөө гэж ирсэн юмсан! Итгэх үгүй ээ өөрөө л мэд гэхдээ би үнэнийг л хэлсэн шүү!"

Хана гарсны дараа Ари орноосоо бууж ирэв. Мира гэмшингүй харна "Ари яаа миний түрүүн хэлэх гэж байсан зүйл саяных юм шүү. Би ч бас өчигдөр тэр хоёрыг номын санд заваарч байхыг харсан. Хана новшийн аашилсан ч үнэнг л хэлэх гэж ирж"

Ари 2 давхар орноосоо буун шатнаас нь барьсаар шүдээ зуусаар "Бид өчигдөр салсан. Гэхдээ би Минуг өчигдөр зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө хэлчихлээ гэж бодсон ч намайг хуурч байж ээ. Муу мангас!"

Мира ханцуйгаа шамласаар "Очоод сургаад өгье л дөө!" Ари инээсээр

"Хэрэггүй ээ! Гэхдээ би түүнтэй үнэхээр ярилцах хэрэгтэй байна"

💔💔💔

Ари Минугийн дотуур байрны гадаа зогсон хүлээсээр нар жаргалаа. Ари явах талаар бодож байхад түүнийг хүлээж байсан хүн нь дуудах аж. Ари өдөржин түүнийг хүлээсэн уураа гарган "Чи яаж ийм орой ирж чадав аа? Чи дуудлагийг маань ч тоолгүй..." Ари налж байсан баганаасаа сална эргэж харсанд Мину Сүёонтой хөтлөлцөн зогсож байв. Ари балмагдсаар том нүдлэхээс өөр зүйл хийж чадсангүй. Ари бүтэн биеэрээ эргэн харж тэдний хөтлөлцөх гар луу ширтэхэд Сүёоны нарийн хоолой түүний нэрийг дуудав. Арид энэ нөхцөл байдал үнэхээр хөгийн санагдах аж. Төгсөх курсийн оюутан Ким Ари. Түүний найз залуу байсан охидын хүсэл болсон 3р курсийн оюутан У Мину. Найз залуугийнх нь шинэ найз охин сэтгэл зүйн хувьд эмзэг, чимээгүй байдалтай 2р курсын охин И Сүёон.

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now