7. Чи найз охин нь биш биз дээ!

1.3K 83 2
                                    

Камерны анивчах гэрэл, тал талаас халуу дүүгэн асах гэрэлнүүд дунд Ари бие барьсаар чичрэн суух аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Камерны анивчах гэрэл, тал талаас халуу дүүгэн асах гэрэлнүүд дунд Ари бие барьсаар чичрэн суух аж.

"Ким Ари-ши тайвширна уу! Бид та хоёрыг хос гэдгийг батлах зураг авах гэж байгаа учир бага зэрэг ойртоод өгнө үү". Үнэндээ Ари Бэкхёны хажууд байсан ба тэр зүгээр дотроо л ганцаараа зураг авхуулах гэж баыгаа мэт мэдрэмж аваад байсан билээ. Ари сандарсаар Бэкхёны луу харна "Б-би ямар байрлалтай ямар поз авах ёстой юм бэ?" Аригийн нүд нь томорч амьсгаа нь давхцах аж.

Холоос тэдний харж байсан Ёонми ах санаа алдсаар барьж байсан цаасаараа Бэкхёны толгой луу цохиод авав "Найз охиноо ичгэвтэр байдалд оруулах нь тийм сайхан байна уу!" Бэкхён толгойгоо илнэ муухай харсаар "Хён!! Битгий миний толгой руу цохь л доо!" зурагчин залуу ЭсЭм-д олон жил ажиллаж байгаа бөгөөд Эксог дэбют хийх үеэс нь л эхлэн мэдэх билээ. "Ёонми яа! Тэр одоо насанд хүрчихсэн том хүн шүү дээ! Дэбют үеийн бяцхан Бэкхён мэт битгий бодоод бай. Тэр юу хийх ээ мэдэж байгаа" Бэкхён зурагчин ахтай санал нийлсээр Ёонми ах луу хошуугаа унжуулан эгдүүтэй нь аргагүй суух аж. Ари түүний энэ төрхийг хараад өхөөрдөх сэтгэл нь давамгайлаад эхлэв. Тэгхээр энэ камерын ард байдаг Бэкхён байх нь ээ. Тэр тоглолтуудын чөлөөт хэсэг дээр үргэлж ийм байдаг ч өнгөрсөн хоёр хоногийн турш надаа хүйтэн хандсан болохоор энэ сэтгэлд нь татагдаж хайрлаж эхэлснээ ч мартаж орхиж. Түүний энн эгдүүтэй байдлыг ийм ойроос харах завшаан олдох нь үүрийн цолмонг шүүрсэнтэй адил байх. Ари зөөлөн инээмсэглэн зогсож байхад Бэкхёны хүйтэн хоолой Ариг эргүүлэн тавгүй болгов "Яагаад инээгээд байгаа юм? Суухгүй хэрэг үү?" Бэкхён өөрийгөө түүнд зөөлөн хандах ёстойгоо мэдэж байсан ч өөрийн мэдэлгүй хөндий үгс урсгаж байгаадаа өөрийгөө зэмлэх шиг болов тэр үүнийгээ залруулахыг оролдон хажуудаа суу хэвээн товшив.

Ари хажууд нь суусаар "Би иймэрхүү зүйлс дээ бага зэрэг муу болхоор намайг уучлаарай" Бэкхён түүний үгийг тоолгүй гараа сунгасаар толгойноос нь барин өөрийнхөө мөрийг дэрлүүлэв. Арид хэтэрхий гэнэтийн туссан учир Ари бүлэгнэсээр гарыг нь түлхээд хаяв. Бэкхён түүн лүү харсаар "Бид үүний дараа ч ажилтай учир хүн болгоны үнэтэй цагийг үрэхгүй нь тулд би чамд зааварчилга өгөх болхоор үгэнд орно гэж найдаж байна!" Ари түүн рүү гэмшингүй харах ч хацар нь улаа бутрах аж. "Бэкхён! Би чиний фэн гэдгийг чи үргэлж санах хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс ойртох ч юмуу надаа хүрхээсээ өмнө дохио өгвөл дээр байх" Бэкхён Аригийн яриад байгаад зүйл илүү хүйтэн харж эхлэв Ари айсаар "Үгүй бол миний зүрх хаагдах байх"

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now