9. Миний төсөөлснөөс илүү

1.3K 98 1
                                    

"Том унтлагын өрөөнд орохгүй байх

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Том унтлагын өрөөнд орохгүй байх. Чимээ их гаргахгүй байх. Новшнуудаа хаа хамаагүй тараахгүй байх" Ари буйдан дээр суусаар гэрээг уншив. Тэрээр сүүлийн хоёр өгүүлбэрийг анхааралтай гэгч нь уншин удаан хугацаанд харах аж. "3н сарын дараа энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус болох болно. Гэрээ дуусахад ямар ч өрнөл байгаагүй болно" Бэкхён Аригийн уншиж байгаа зүйлийг харсаар ёжтой инээн "Яасан? Чи явмааргүй байгаа хэрэг үү?" Ари Бэкхёны хоолойгоор бодит байдал дээрээ ирсэн ба "Юу...ЮУ?? Үгүй ээ үгүй" Ари харц буруулсаар "Гэрээ дуусах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Би энэ нөхцөл байдлыг чамайг намайг дарамтлаад байсан учраас л зөвшөөрсөн" Ари одоо хүртэл Бэкхёны хэлсэн үгсэд гомдол тээж байсан юм. Бэкхён түүний хажууд буйдан налж зогссоор "Зөв. Тийм болхоор битгий илүү төвөг удаарай!" Ари ийм хүйтэн үгс хэлээд тайвнаар аяга кофе ууж байгаа Бэкхёныг цохилтод орсон царайгаар харах аж. Энэ залууг би ийм аймшигтай гэж яаж ч мэдэх билээ. Гэнэт Аригийн дургүй хүрэн худлаа инээсээр Бэкхён луу эргэн хараад "Битгий санаа зовдоо! Гэрээ дууссаны дараа би азгүй байдлаас минь салгаж өгнө үү гээд залбирах болно оо!" Бэкхён дөлгөөн инээсээр эргэж харна өрөө лүүгээ алхсаар "Хэлснээрээ хийсэн нь л дээр байх даа"

"Хүлээ!" Түүний ардаас Ари боссоор дуудсанд Бэкхён бүрэн залхсан царай гарган "Бас юу вэ?" Ари түүн рүү харсаар "Хэдий чи муухай аашлаад бас надтай байх нь хэцүү байгаа ч..." Бэкхён түүний урдаас доод зовхио таталдуулсаар харна Тэр яаж намайг муухай ааштай гэж хэлж чадаж байна аа?!!!

"Өнөөдөр оюутны байрны гадаа болсонд зүйлд үнэхээр их баярлалаа" Ари 90н градус бөхийсөөр түүнд талархсанаа илэрхийлэх аж. Бэкхён саяхан л түүнд дургүй нь хүрж байсан ч түүнийг ингэж их бөхийж хүндлэл үзүүлэн талархал илэрхийлж байгаад бүрэн гайхшралд орох аж. Ари түүнийг ямар ч хариу өгөхгүй байгаад гайхан дээш харсанд урд нь халаатайгаа зогсож байсан Бэкхён өрөөнийхөө хаалгыг онгойлгон зогсох аж. Аригийн уур шууд л цухалдсаар "ХӨӨЕ!!! ХҮНИЙ ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЖ АВЖ МЭДЭДГҮЙ ХЭРЭГ ҮҮ!!!" Бэкхён өрөөний хаалганаас зуурсаар "Хамтран амьдрах гэрээний дүрмийн нэг 'Хэт их чимээ гаргахгүй байх!" Ари бүр их уурласаар "ЮУ?? БУРХАН МИНЬ МИНИЙ ХАЙРТАЙ АЙДОЛ ИЙМ БАЙХ ЁСГҮЙ, ХӨГИЙН АМЬТАН!!" Ари амандаа үглэсээр ачаа дүүрэн чемоданаа чирсээр өөрийнхөө өрөө рүү явав. Бэкхён түүн рүү хялам хийсээр хаалгаа хаасан ба тэр өрөөндөө орно хаалганы дотор бариулаас барин мишээн зогсох аж.

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now