11. Нэвтрүүлгийн урилга

1.1K 94 4
                                    

"Кай! Чи дүрмээ зөрчөөд байна!" Кай дээш Ёонми менежерийг харсаар "Өө хён! Олоод ирлээ шүү"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Кай! Чи дүрмээ зөрчөөд байна!" Кай дээш Ёонми менежерийг харсаар "Өө хён! Олоод ирлээ шүү"

"Чиний туслах чамайг олохгүй байна гээд тэнд уйлан дуугарч байхад чи энд байж байдаг"

"Би зүгээр л бага зэрэг ядраад. Ядаргаагаа тайлах гээд л..." Ёонми менежер ширээн дээр байх уух зүйлс дундаас нэгийн авч уусаар "Жунин! Би чамайг, Эксог хөвгүүд байхаас нь л мэднэ. Бэкхёнтой ам мурийгаа юу? Эсвэл Сэхүн? Кёнсүү?"

Жунин түүнийг тоолгүй босож тайз луу явсаар "Хён та хэтрүүлж бодоод байна!" Жунин явсаар тайзан очин дууг хамгийн чангаар нь тавьсан бөгөөд зүгээр л чөлөөт төрлөөр бүжиглэж эхэлсэн юм. Ёонми менежер бармэн дээр очно "Өмнөх шигээ л бүгдийн цэвэрлээрэй!"

Юмс нуран унах чимээ гарсанд Ёонми ах эргэж харав. Жунин сөхрөн суусан байх бөгөөд хүнд хүнд амьсгалсаар байв. Ёонми ах түүн дээр гүйж очно "Жунин! Жунин! Сонсож байна уу? Кай!! Яасан бэ?"

Кай-ийн толгой эргэн Ёонми ах түүнийг түшихэд нүд нь харанхуйлж эхлэв. Удалгүй түүний бие арай дээр болсонд Кай дээш өндийн Ёонми ах луу харна "Зүгээр дээ хён! Та эртхэн харихгүй бол хөөрхөн эхнэр чинь гайхан шүү!" Кай Ёонми менежерээс гараа татаж авна "Би явлаа хён!"

Ёонми менежер тэр үед л Жунины сэтгэл зүйн цохилт одоо хүртэл зүгээр болоогүйг мэдсэн бөгөөд олон жил эмчилгээ хийлгэсэн ч дээрдсэн зүйл нэг ч байхгүйг мэдсэн юм.

🌌🌌🌌

Жунин Аригаас салан паркаас яваад чадахаараа нуугдсан ч Ёонми ах түүнийг олоод ирсэн нь тэр байсан аж. Тэрээр одоо хүртэл нуугдах хүч чадалгүйдээ бага зэрэг уурсан гэрийн зүг чимээгүй л алхах аж. Гэртээ орсонд чимээгүй байдалтай байх бөгөөд Жунин Бэкхёны өрөөний үүдэнд очин хаалгын тогшив "Хён! Бие чинь яаж байна? Хён?" ямар ч хариу алга байсанд санаа нь илүү зовон өрөөний хаалгыг онгойлгох. Тэр мөчид Жунин ахин дахин бутарч унасан мэт мэдрэмжид автав. Тийм шүү дээ! Одоо хён хайраа олсон учраас бид нарын арчлалт ямар ч хэрэггүй! Бэкхён Ариг чанга гэгч нь ороон тэвэрч хоёул шигд амьсгалан тайван унтах аж. Жунин өрөөний хаалгыг эргүүлэн хаахынхаа өмнө газар хэвтэх дэвтрийг авав. "We Are Together" нэвтрүүлгийн зохиол байх аж. Жунин дэлгэсэнд Ёонми ахын бичиг байв. Бичиг дээр Бэкхёны нэвтрүүлэгт Им Хэритэй хамтрагчаар орох болсон талаар бичигдсэн байх бөгөөд компаниас эсэргүүцсэн ч арга байхгүй талаар дурдсан байв.

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now