16. Тэр миний талаар юу гэж боддог бол?

970 74 5
                                    

Бэкхёны нүүрэн дээр өглөөний хурц нар тусаж тэр сэрсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бэкхёны нүүрэн дээр өглөөний хурц нар тусаж тэр сэрсэн юм. Суугаагаараа унтсан болохоор тухгүй байсан ч хажууд нь түүний хүрэмийг өмсөн унтах Ариг хараад санаа нь амрах шиг болов. Тэр анх удаа л Ариг тухтай нь аргагүй харж сууж байтал Ари ч нойрноосоо сэрэв. Бэкхён өөрийгөө яагаад эргээд унтсан дүр эсгэснээ мэдэхгүй ч нүдээ анин дуугуй л суув.

Ари сайтар суниаж аваад "Өглөө болчихож ээ. Дулаахан..." түүний ингэж тайван царай гарган унтаж байхыг ахин харж байна. Бурхан минь эхний удаа ч би өөрөө хэтэрхий дэлбэрчихсэн байсан шүү дээ, инээдтэй юм. Байзаарай! Бид зөндөө олон адармаатай зүйлс туулсан байна шүү дээ. Тэр ерөн миний талаар юу гэж боддог юм бол.

Ари Бэкхёныг цоо ширтэн түүнийг сэрсэн ч анзаараагүй байх аж. Бэкхёны хацар хэдийн улайж.

"Ямар нэгэн юм болоо юу?"

"Бюн Бэкхён чи бидний анхны уулзалтыг санадаг уу?"

"Ммм~ гэхдээ яасан юм?" Бэкхёнд Ариг үнсэх хүсэл ахин төрөв. Тийм ч болхоор тэр Аригийн нүүр лүү ойртон суусан байлаа.

"Би чамаас юм асуух гэсэн юм"

"ЭЦЭСТ НЬ ОЛЛОО!! Бид та хоёрыг олохийн тулд галзуу мэт л хайлаа" тэрүүгээр нэг У Минугийн хоолой хадсан нь энэ байлаа. Гэхдээ Бэкхёнд дэлхий сөнсөн ч хамаагүй мэт л царайлан Аригаас юу асуух гэж байсан талаар лавлан асуух аж. Ари олон хүн харсандаа шууд л ичиж орхив.

"Юу ч биш дээ~ дараа нь боломж олдвол асууяа"

Бэкхён санаа алдан үхлийн харц У Мину руу шидсээр "Ким Чанхун хүлээтэй байгаа болхоор түүнийг олж аваарай!"

🦋🦋🦋

Тэд эргэн кампус дээр эргэж ирсэнд Им Хэри менежертэйгээ бүх ачаагаа баглан зогсох аж. Тэрээр худлаа инээсээр

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now