Intro

14.4K 813 21
                                    

"Салцгаая..."

     Урьд өмнө нь сонсож байгаагүй хамгийн хүйтэн хөндий хоолой, түүний минь амнаас урссан хамгийн хэрцгий үг энэ байсан юм.

"Ж..Жонгүг-а... Юугаа яриад байгаа юм? Б..Би---"

Тэр бол миний нөхөр. Жон Жонгүг...

"Салъя гэж байна."

"Хөөе! Жонгүг... Чи чинь яачхаад байгаа юм бэ?"

     Түүнийг тэврэхээр ойрттол тэр намайг хойш түлхээд цааш харан зогсов.

     Бүх зүйл эхэлж байхад тэнгэр цэлмэг, амьдрал хайр энхрийллээр дүүрэн байж билээ.

     Харин одоо харанхуй дунд хар үүлс бүрхэж, уур хилэн, өдөр бүрийн хэрүүлээр дүүрчхэж...

Би итгэсэнгүй.

     Үргэлж л нандигнаж, хайрлаж байсан тэр хүн минь энэ удаа намайг өөрөөсөө түлхэж байна гэж үү? Бидний хайрын баталгаа хүртэл дэргэд минь өсч, том болж байхад тэр ингэж чадаж байгаа хэрэг үү?

Хөөх! Гайхчихлаа.

Яг л интоорын мод шиг цэцэглэн ургаад, хатан унаж байгаа юм шиг л санагдаж байна.

"Чи ч бас мэдсэн биз дээ? Би одоо өөр хүнд хайртай..."

     Тийм ээ... Би мэдсэн ч итгэхгүй байсан юм.

     Зүгээр л чадаагүй. Дэлхий ертөнц тэр чигтээ Жонгүгийн эсрэг байсан ч би худлаа гэж хэлээд түүний талд зогсож чадах байсан.

Гэтэл тэр өөрөө хэлчихлээ.

Яаж чадаж байна аа?

Үнэхээр яаж энэ үгсийг зүрх рүү минь хайр найргүй шидэж зүрхэлнэ вэ?

"Чи намайг боддоггүй байж болох ч Сүбинийг бодох хэрэгтэй. Яаж ингэж амархан хэлж чаддаг байна аа? Үнэхээр...гомдмоор юм! Тэр эмэгтэй чинь чамд бид хоёроос илүү чухал юм уу? Чи үнэхээр..."

     Намайг арайхийн түүний гарт хүрэхэд зүрх минь түг түг хийн цохилж, нулимс өөрийн мэдэлгүйгээр урсаж эхлэв.

Түүний гар хүйтэн байна...

Түүний намайг гэх хайр ч гэсэн хөрчихсөн бололтой...

"Жонгүг-а~ Н..Намайг дахиад хайрлаж болохгүй юу? Гуйя..."

***

     Энэ бол миний амьдралдаа анх удаа бардам зангаа уландаа гишгэн байж хэлсэн үг байсан юм.

     Тайлбар нь ердөө л ийм байсан. Би түүнд хайртай. Харин тэр намайг хайрлахаа больсон.

     Тэр үед л түүнд нулимсаа ширгэтэл уйлан гомдоллож, түүнд аймшигтай их уурлаж, түүнийг тэсэхийн аргагүйгээр үзэн ядаж билээ. Дахиад харахыг хүсээгүй. Намайг зовоож байгаа болохоор түүний тухай сонсохыг ч хүсээгүй.

     Аюултай замбараагүй байдалд туйлдаж, зөв замыг хайх гэж хичээсэн ч тэр аль хэдийн шийдчихсэн байлаа. Миний шийдвэр түүний шинэхэн хайранд хамааралгүй байсан юм.

Тэр орхисон. Би үлдсэн.

Эхнэр бас нөхөр...

Аль хэдийн дуусч, төгсчихсөн харилцаа.

Буцаад байрандаа орох болов уу?

Тэр буцаад миний нөхөр болох болов уу? гэж бодсон ч үгүй гэж л хэлмээр байна.

     Дуусашгүй гомдол, түүнийг үзэн ядсан сэтгэл минь Жонгүгийг гэсэн хайрыг бага, багаар үгүй хийнэ.

Даан ч...

Бага багаар бүдгэрэх ч алга болохгүй байгаа нь харамсалтай!








>>>

HUSBAND ||JJK [Completed]Where stories live. Discover now