03. Нүд...

8.1K 743 33
                                    

"Орой зургаан цагт ирж авъя..."

     Жонгүг над руу харан тайвнаар хэлчхээд ажил руугаа явах замаараа Сүбинийг цэцэрлэгт нь хүргэхээр гэрээс гарлаа. Өчигдөр орой яаж ирснээ ч санахгүй байгаа хүн юу хэлснээ санана гэж юу байхав дээ...

     Энэ тухай бодон санаа алдсаар хаалгаа хаачхаад хийх ажлуудаа эхнээс нь төлөвлөв.

     Маргаашнаас ажилдаа орох тул удаан суулгүй босч гэрээ цэвэрлэж, зарим нэг зүйлийг угааж, янзалсаар нэг л мэдэхэд өдөр дууслаа.

Өөрийгөө завгүй л байлгахгүй бол элдэв зүйлс бодогдох болж дээ...

Цагийн зүү тав руу дөхөхөд би өөрийгөө бэлдэхээр шийдэв.

     Сүүлд нилээн жин нэмчихсэн байсан чинь одоо бүр их турчихсан харагдаж байна.

     Жонгүгийн аав, ээж хоёр биднийг анх үерхэж эхлэхэд л их дуртай байсан. Тэдэнд манай гэр бүлийн ар гэрийн байдал ямар ч хамаа байгаагүй. Үнэхээр чин сэтгэл мэдрэгдсэн дулаахан гэр бүл...

     Гэхдээ сүүлд тэдний гэр бүл Америк явсан болохоор бид хэсэгтээ л уулзаагүй юм.

***

"Ээж ээ... Бид хаашаа явж байгаа юм?"

     Сүбин цонхоор ширтэнгээ эгдүүтэйгээр инээмсэглэнэ. Гэр бүлээрээ удаан ингэж яваагүй учраас өнөөдөр тэр их баяртай харагдаж байна.

"Өвөөгийнх рүү нь явж байна."

Миний үгэнд Сүбин толгой дохиод над руу нэг Жонгүг руу нэг харан инээх аж.

     Бид арын суудалд суух бол урд Жонгүг машин барьж байгаа учраас жолоочийн суудалд сууж байсан юм. Тэр үе, үехэн машиныхаа толинд намайг харах нь бидний эхний болзоог санагдуулав.

     Тэр үед их сандарч билээ. Харц тулгарчхаад л байдгаараа ичиж улайгаад хоёр тийшээ харчихдаг хүүхдүүд байсан сан. Бие, биедээ хүрэхээс ч эмээдэг байлаа. Өвтгөчихвий, буруу хийчихвий гээд л...

Ингээд бодоход цаг хугацааг ухраах юмсан. Тэр намайг хайрладаг байсан үе рүү буцаж болдог бол сайхан даа...

***

Удалгүй бид зорьсон газраа ирлээ.

Хоёр давхар тохилог, цэвэрхэн байшин...

"Өвөө..."

Сүбин чангаар орилсоор дотогш ороход Жонгүг бид хоёр хоёулаа хаалганы ард хоцров.

HUSBAND ||JJK [Completed]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin