Бонус.

6.8K 631 25
                                    

00:00 цаг...

Учир битүүлэг зурвас болон толгойд минь эргэлдэх гэгээлэг дурсамж...

~~~

"Сэра~ Яагаад ийм дуу муутай байгаа юм?"

Жонгүгийг ийн асуугаад ардаас минь тэврэхэд би хөнжилдөө шигдэнэ.

"Өнөөдөр ажил дээрээ алдаа гаргачихсан... Бодогдоод болохгүй байна аа."

Тэгэхэд түүний том гар биеийг минь эргүүлэн өөр лүүгээ харуулав.

"Энэ зүгээр дээ! За юу? Тэглээ ч удахгүй 00:00 цаг болох нь..."

Тэр дулаахан харцаараа төөнөн ингэж хэлвэл би түүний энгэрт наалдана.

Тухтай байна...

"00:00 цаг боллоо гээд яахав дээ. Би өөрийнхөө мэддэг зүйл дээр их хайнга хандчихсан байсан. Дараа нь их харамссан. Өөртөө урам хугарч байна."

Хичээнгүйлэн гүйсэн ч санаснаар болохгүй юм. Жижигхэн зүйл дээр ч алдаа гаргаж, хялбархан ажлуудыг ч чадахгүй. Үнэхээр хүссэнээр болж байгаа юм нэг ч алга...

"00:00 цаг болохоор хорвоо ертөнц хэдхэн хором амьсгаагаа түгждэг юм."

"Яагаад?"

Хүүхдийнх гэмээр гайхширсан хоолойг минь тэр сонсоод хөнгөхөн инээд алдав.

"Бүх зүйл шинээр эхэлж байгаа болохоор өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь орхиод яг л бударч байгаа шинэхэн цас шиг анхных мэт амьсгаа авах хэрэгтэй~~ Юу ч болж байсан чи миний хувьд хамгийн шилдэг нь байна. Тийм болохоор битгий гунигла. Чамайг хичээснийг би мэднэ ээ!"

00:00 цаг...

Гайхалтай юм аа~

~~~

     Ингээд бодоход тэр үед их сайхан байсан юм байна.

     Заримдаа үнэхээр хичээж байгааг минь хэн ч мэдэхгүй, хийх ёстой мэт зэмлэхэд сөхрөөд уначихмаар санагддаг. Гэтэл Жонгүг үргэлж миний ард байдаг байсан. Алдаа гаргаж, хэн нэгэнд загнуулах бүрт тэр надад муу гэж биш үргэлж сайн гэж хэлдэг байсан юм.

     Миний хичээснийг тэр үргэлж мэддэг байсан. Ямар ч байсан би түүний хувьд шилдэг болохоор...

Тэр үед л жинхэнэ эхнэр, нөхөр шиг байж.

Харин одоо энэ зурвас...

Толгой эргэм хэцүү юм.

Тийм амархан буцаад түүний эхнэр болно гэж үү? Үнэхээр үү?

Үгүй л болов уу?

Нэмээд хэлэхэд би ч бас хүн...

Миний сэтгэл бодит! Тийм амархан өөрчлөгдөж, буцаж байрандаа орохгүй шүү дээ...

Өчнөөн олон хоног нойргүй хонож, уйлж, санаж, гомдсон... Тэр бүгд юу болж үлдэх вэ?

Намайг тэгж орхиж явсан ямар нэгэн шалтгаан байлаа ч би гомдож байна.

***

     Маргааш нь амралтын өдөр байсан тул Сүбинийг аав дээр аваачиж өгөв.

     Аав Бусанаас ирчихсэн. Сүбин ч өвөөтэйгөө байх их дуртай...

"Тэхён-а."

Удаан залгаагүй дугаар луугаа итгэлгүйхэн залгахдаа дотроо багахан найдлага тээнэ.

"За..."

"Надтай уулзаж чадах уу?"

***

     Тэхён бид хоёр гэрийн ойролцоох жижигхэн кафед уулзав.

"Надад асуух зүйл гараад..."

Би урдаа байх кофе руугаа ширтэн хэлэхэд тэр толгой дохино.

"Өчигдөр надад ийм зурвас ирсэн. Надад хэлээд өгөөч... Ямар нэгэн зүйл нуугаад байна. Тийм үү?"

     Өчигдөр Жонгүгаас ирсэн тэр зурвасыг үзүүлэхэд Тэхён тийм ч их гайхсангүй.

     Хэрвээ үнэхээр ямар нэгэн зүйл байгаа бол надад хэлж чадах хүн нь Тэхён л байх болно. Учир нь Жонгүгийн хамгийн сайн найз нь Тэхён!

Тэгээд тэр санаа алдан над руу нухацтай хараад яриагаа эхлүүлэв.

"Бүгдийг нь эхнээс нь яриад өгье. Сайн сонсоорой..."













>>>

Era❤

HUSBAND ||JJK [Completed]Where stories live. Discover now