12. Эригийн нууц...

6.1K 549 41
                                    

-Эригийн талаас-

"Ойролцоогоор 6 сар үлдсэн."

Урьд өмнө нь сонсож байгаагүй хамгийн хүйтэн хөндий хоолой, эмчийн амнаас урссан хамгийн хэрцгий үг энэ байсан юм.

"Г..Гэхдээ эмч ээ... Өөр ямар нэгэн арга үнэхээр байхгүй юу?"

Эгчийн хоолой хажууд ийн сонстоход би найдвар тээсэн жижигхэн зүрхээ тайвшруулж ядан эмч рүү харав.

"Харамсалтай нь хорт хавдар эмчлэх боломжгүй шатандаа орчихсон учраас... бидний хийж чадах зүйл байхгүй гэж айж байна."

Ойлгомжтой...

Хэсэг хугацааны дараа эгчийн минь зөөлхөн гар нулимсыг минь арчиж өглөө.

Гэхдээ би амьдармаар байна.

"Эгч ээ... Б..Би үхмээргүй байна. Б..Би үнэхээр үхмээргүй байна."

Намайг амандаа дахин, дахин бувтнахад тэр нулимс унагаасаар намайг тэвэрнэ.

Мөнгөөр амьдрал худалдаж авч болохгүй нь харамсалтай юм даа...

***

     Би дунд сургуулиасаа л нэг хүнийг зүрхэндээ тээж ирсэн юм.

     Түүнийг хараад тийм гэхийн аргагүй ихээр догдолж, сандралаар бүрхэгдсэн зүрх минь тэрүүхэн тэндээ байж яддаг юм.

     Түүний инээмсэглэл миний өдрийг жаргалтай болгож, түүний гуниг сэтгэлийг минь уйлуулдаг байв.

Даан ч тэр хэзээ ч намайг хайрлаж байгаагүй. Яагаад гэвэл түүнд өөрийнх нь хайртай охин бий.

Кан Сэра...

     Хөөрхөн, ухаалаг, сэтгэл татам...

Түүнд над шиг баян гэр бүл, үнэтэй хувцас, чанартай эд зүйлс байгаагүй. Надад байдаг шиг дээд зэргийн зүйлс ч байгаагүй.

     Гэтэл тэр түүнийг сонгосон. Хэзээ ч над руу харж байгаагүй тийм л нандин харцаараа өдөр бүр тэр охиныг ширтэж байгааг би анзаарсан. Олон жил түүний дэргэд байсан надад ганц ч анхаарал тавьж байгаагүй хэрнээ хаанаас ч юм гэнэт гараад ирсэн тэр охинд бүх зүйлээ зориулаад эхэлсэн.

HUSBAND ||JJK [Completed]Where stories live. Discover now