15. Нөхөр...

9.8K 677 55
                                    

(Төгсгөлийн хэсэг)

-Сэрагийн талаас-

"Хонгор минь... Одоо орохгүй бол даарах нь!"

Жонгүг цахилгаантай цамцаа надад нөмрүүлэн хацар дээр минь үнсэнгээ ийн хэлэв.

"Гадаа сайхан байна. Жаахан байж байгаад оръё. Тэгэх үү?"

Намайг түүн рүү харан хошуугаа унжуулахад тэр нүдээ анин инээд алдсаар толгой дохино.

"Ийм эгдүүтэй эхнэртэй байх гэж дээ..."

Түүний хоолой намуухан байх агаад намайг инээмсэглэхэд хүргэнэ.

Гадаа аль хэдийн орой болж, жиндүүхэн салхи үлээх ч надад сайхан санагдаж байв.

"Уншчихсан уу?"

Би Жонгүгийн халаасанд байх ягаан дугтуйтай захидал болон хавдаж, улайсан нүд рүү нь ээлжлэн харвал тэр урагш харсан чигтээ ам нээлээ.

"Тийм ээ... Яагаад ч юм. Би их муу хүн юм шиг санагдсан."

"Хөөе... Чи муу биш шүү дээ. Зүгээр л хэтэрхий сэтгэл татам!"

Түүний үгэнд би толгой сэгсэрсээр мөрийг нь дэрлэвэл тэр инээвхийлэх аж.

     Инээж байвал л жаргалтай байна гэсэн үг биш шүү дээ. Тэр гунигтай байгааг би мэдэрч байна.

"Гэхдээ би чамайг хайрласнаа буруу гэж бодохгүй байна. Ер нь яаж чамайг хайрлахгүй байх юм? Бид анхнаасаа л эхнэр, нөхөр байхаар төрсөн хүмүүс... "

"Тэгвэл чи ер нь яагаад намайг хайрладаг юм бэ? Мм?"

    Би үргэлж л гайхдаг байсан.

    Жонгүг бол миний хувьд нөгөө ангийн царайлаг, авьяаслаг, спортлог хөвгүүн л байсан. Бүх зүйл нь төгс мэт л санагддаг байлаа. Тэр бол охин бүрийн л хүслэн болсон залуу...

     Гэтэл би түүнтэй учирснаасаа хойш гэнэт л байн байн таарах болж, тэгэх бүртээ зүрх минь цээжиндээ тогтож яддаг болчихсон байсан. Нэг л мэдэхэд тэр надад сэтгэлээ илчлээд зогсож байсан юм даа!

Ёстой гайхмаар... Тухайн үедээ ийм царайлаг залуу очиж, очиж надад уу? гэмээр л санагдаж байсан юм.

"Чамайг анх харах үед л миний амьдрал тэр чигтээ чи болчихсон. Энгийн зүйлсийг чи энгийн биш болгодог. Зүгээр алхаж байгааг чинь хараад л би сандраад эхэлдэг. Тийм байхад өөр шалтгаан хэрэгтэй гэж үү? Эхнэрээ болгосны дараа л сэтгэл ханаж байсан. Гэхдээ муу нөхөр байж чамайгаа дандаа гомдоож, зовоож, уйлуулж байдагт уучлаарай----"

HUSBAND ||JJK [Completed]Where stories live. Discover now