02. Согтуу Жонгүг...

8.9K 770 61
                                    

"Жонгүгийг ирсэн гэж сонссон."

     Аяга халбаганы хорших чимээ өрөөнд сонстож, би аавыгаа тайван хоолоо идэхийг харан суухдаа ийн асуув. Харин тэр хаа нэг тийшээ ширтэн хэсэг бодолд автаад над руу харан ядарсан нүүрэндээ жижигхэн инээмсэглэл тодруулна.

"Жон хүргэн үү? Ирээд явсан..."

Түүний хариуд толгой дохиход аав үргэлжлүүлэн "Миний охин... Түүнтэй буцаад нийлвэл сайн сан." гэсээр үсийг минь илэв.

    Түүнээс бага байхаас минь хойш л үнэртдэг байсан зөөлхөн үнэр ханхалж, том гар нь мөрөөр нь тэврэхэд нулимс цийлэгнээд ирлээ.

Айлын ганц охин байсан ч гэр бүл минь тийм ч хангалуун байгаагүй.

     Гэхдээ би энэ хүний далай шиг их хайр халамжинд загас аятай сэлж өссөн болохоор их эмзэг бас уйланхай болчихсон юм.

"Зүгээр дээ... Бүх зүйл сайхан болно~ Миний жижигхэн охин яасан том болчихсон юм бэ? Мм?"

Тэр намайг эрхлүүлэн инээд алдахад би ч бас даган инээв.

     Энэ дэлхий дээр хамгийн тайван эр хүн гэвэл аавыг минь л хэлэх байх...

     Тэр бүх зүйлийг өнгөцхөн биш илүү алсаар сэтгэж, гүн дүгнэхээсээ нааш түрүүлж алхам хийдэггүй тийм л мундаг хүн.

***

Эмнэлэгээс гарахад сэтгэл санаа нэг л уужраад ирэв.

Аавтайгаа чин сэтгэлээсээ ярилцчихсан чинь их сайхан байна.

Утас минь дуугарах чимээнээр би хэн гэдгийг нь тааж ядсаар утсаа авлаа.

"Байна уу?"

"Кан Сэра мөн үү?"

"Тийм ээ..."

"CJ компаниас ярьж байна аа... Та ирээд уулзаж чадах уу?"

***

     CJ гэдэг бол миний анкет өгсөн газруудаас хамгийн том, олон хүрээг хамарсан байгууллага юм.

     Би зомпаний урд багагүй сандралыг тээн ирээд гүнзгий амьсгаа аван дотогш орлоо. Гаднаасаа ч дотроосоо ч бараг гялалзах нь уу гэлтэй цэвэрхэн, тохилог орчинтой байх бөгөөд ажилчид нь ч гэсэн их дэгжин харагдана.

    Намайг шууд захирлын өрөөнд нь очоорой гэсэн болохоор би түүний өрөөг зүглэв.

"Захирал Мин Юнги..."

HUSBAND ||JJK [Completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon