1

1.1K 44 2
                                    

"ЭЭЖЭЭ БИ АЙГААД БАЙНА" гэсээр дөрөвхөн настай охин сандланд хүлүүлэн уйлна

"Новш гэж! ДУУГҮЙ БАЙГААЧ чихэнд чийртэй зулбасага вэ!!"

"Ахаа яах уу? Сони ирэхгүй юм шиг байна охиныг дуусгачих уу?"

"Охин нь энд байхад ирж л таарна, жоохон хүлээцгээе"

Энэ бол Солонгосын гэмт бүлэглэлүүдийн нэг Каладор. Хэзээ ч цагдаа нарт баригддаггүй мөнхийн гэмт хэрэгтэнүүд...

Жоохон охин барьцаалж ээжийг нь сүрдүүлэн хариугаа авах гэж буй тэднийг чөтгөр бүтээсэн үү? Гэлтэй!

"ХЁНИ!!!" Гэсээр нэг эмэгтэй орж ирэн хамгийн түрүүнд амьнаасаа ч илүү хайртай охиноо олж харлаа

Охин "ЭЭЖЭЭ! ИИ ИИ ИИ"

Босс нь бололтой сандал дээр сууж байсан эр босоод"Ирчихэв үү? Чамайг ирэхгүй нь л гэж болоо шүү хонгор минь"

"Там руугаа тонил Пак Гичол!!!"

Гичол "Ширүүн байх чинь уур нь хүрээ юу? Сони"

Сони "Хёниг сулал!"

Гичол "Хонгорхон минь дээ, эхлээд тохиролцоогоо биелүүлвэл яасан юм?"

Сони том цүнх Гичолруу шидэн "Болов уу? Яг одоо миний охиныг сулал!!"

Гичол "Болж байна одоо ингээд хэн хэндээ гай болохгүйхэн шиг амьдарцгаая, охиныг сулал" гэхэд хэдэн хүмүүс охины хүлээсийн тайлна

Охин ээжрүүгээ гүйн тэврүүлээд уйлна. Аргагүй шүү дээ балчир насандаа гэмт этгээдүүдэд 5 хоног барьцаалагдах аймшигтай хэрэг!!!

Сони "Ээж нь ирчихлээ одоо гэрлүүгээ явцгаая" гэсээр охиныгоо үнсэн тэвэрсээр тэндээс гаран шууд гүйж эхэллээ. Тэднийг гарав уу үгүй юу цагдаагийн машин дуугарахад бүгд зугтах талаар арга хайна

Гичол "Новш гэж Ким Сони! Муу өлөгчин охиныг нь ямар ч хамаагүй аргаар ал"

"Ойлголоо ахаа" гээд тэд хамтдаа машиндаа суун зугтлаа

༄༄༄

Би "Ээжийгээ уучлаарай Хёни ээж нь дахиж охиноо ганцааранг нь орхиж явахгүй за" гээд Хёниг тэврэн уйлна

Хёни "Ээжээ би маш их айсан тэр ах нар намайг ална гэсэн"

Би "Хэзээ ч тийм юм болохгүй за" гээд түүний үсийг илнэ

"Чанүг очих болж байна уу?"

Чанүг "Одоо бараг ирлээ, ингэхэд гайгүй байгаа цаад хэд чинь тийм ч амар чамайг зүгээр байлгахнүй дээ"

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now