5

452 33 0
                                    

Сэүн "Юундаа инээгээд байгаа юм! Чамаас болж уначихла... байздаа чи инээсэн... ТИЙМЭЭ У СЭҮН 100 ОНОО"

Би буцан төв царай гаргалаа. Яагаад инээчихэв? Би иймэрхүү тэнэг юманд инээхээ болиод удаж байгаа шд. У Сэүн чи үнэхээр намайг өөрчилж эхэлж байна гэж үү? Галзуурмаар юм

Сэүн "Чамд инээх зохиж байна, ингээд дандаа инээж бай"

Над шиг хүүхэдтэй хүнийг сэтгэл хөдлөлтэй болгох гэж хийчээж байгаа анхны хүн нь чи У Сэүн!? Чамд үнэхээр итгэж болох болов уу?

Би "Чи ер нь яагаад иймэрхүү юм хийгээд байгаа юм?"

Сэүн "Чамайг уйтгартай амьдралаа хөгжилтэй бас утга учиртай болгоосой л гэж"

Би "Чамд итгэж болох уу?"

Сэүн "Айн?"

Би "Итгэж болох юм уу гэж байна"

Сэүн "Мэдээж итгэж болно би чиний даалгавар бас захирал шүү дээ"

Би "Яг биз?"

Сэүн "Амлаж байна, бага багаар чамайг урьдийн хэвэнд чинь оруулна"

Нэг санаа алдчихаад "Юу ч байсан нүүрээ цэвэрлэ-" гэхийн завдалгүй дахиад гурил цацчихлаа.

Энэ удаад уурлах биш сэтгэл дотроо инээж байлаа

Би "Чи өөрөө эхлүүлсэн шүү" гээд гурил цацав. Ингээд гал тогоонд гурилны дайн эхэллээ
.
.
.
Сэүн "Болж байна уу? Өлсөж үхлээ"

Би "Одоохоон чи өөрөө яах гэж гурилаар тоглож хамаг цаг үрсэн юм!"

Сэүн "Хамт тоглосон байж"

Би "За болчихлоо" гээд тавагласан шарвангаа ширээн дээр тавьлаа

Сэүн "Дахиад л тэнэг төв царайгаа гаргаад байхын гоё мишээлтэй байлдаа"

Би "Дуугүй хоолоо ид ээ"

Сэүн "Надад итгэж байна гэсэн биздээ? Наадах царайгаа бүр мөсөн нүүрнээсээ авч хая!"

Би "Ойлголоо" гээд инээмэр аядлаа

Шарвингаа идэн ойр зуурын ажилаа ярин шарвингаа идэж дуусгалаа.

Сэүн "Жоохон юм уувал яаж байна?" Гээд хөргөгч ухсанаа Сөжү гаргаад ирлээ

Би "Болж байна"

Сэүн "Найз болсон эхний өдрийн мэнд"

Би "За баярлалаа л гэдэг байгаадаа"

Сэүн надад хундагалаж өгөөд "Надад чам шиг ингэж хамт ууж суулдаг найз байгаагүй ээ, бүгд л баян айлын нэр хүнд хөөсөн хүмүүс байдаг байсан. Нөхөрлөл гэдэг чинь итгэлцэл итгэж байж л сайн найздаа амин чухал яриануудаа ярина... надад тийм хүмүүс байгаагүй гэхдээ одоо чи байгаад баяртай байна"

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now