16 (End)

557 49 10
                                    

Охиноо нас барагсадын бүртгэлээс хасуулан гэрчилгээг нь авчихаад ажилруугаа явлаа.

Би "Сайн байцгаана уу?" Гээд ажлынхантайгаа мэндлээд захиралын өрөөрүү орлоо

Захирал "Өө Сони ямар хэргээр ирээв? Даалгавар нь амжилттай болсон гэж сонссон баяр хүргэе"

Би "Баярлалаа захирлаа, би халагдах өргөдөлөө өгөх гэж ирсэн юм" гээд ширээнд дээр нь халагдах өргөдөлөө тавьлаа

Захирал "Уг нь чамайг явуулмааргүй л байх юм. Би танилцаад үдээс өмнө цохчих болохоор санаа зоволтгүй одоо юмнуудаа янзал"

Би "За баярлалаа захирлаа... аан тийн энэ сарын цалин бас өнгөрсөн сарын илүү цагийн цалинг бас нэмж өгөөрэй баярлалаа" гээд гарлаа

Ширээн дээрээ очоод эхнээс нь сулаллаа. Амьдралынхаа талыг зориулж ажилласан газар минь...

Ахлах "Сони гарах гэж байгаа юм уу?"

Би "Тийм ээ, туслаж дэмжиж байсан та нартаа бүгдээрэнд нь баярлалаа"

Шин менежер "Заавал явах хэрэг байгаа юм уу?"

Би "Одооноос амьдралаа бодох хэрэгтэй" гээд инээмсэглэлээ

Хан менежер "Хөөх манай мөсөн хатан инээчихлээ харсан уу? Гайхалтай яг дуралчихаж тийм үү?"

Гэхэд нь толгойгоо дохиход бүгд л шуугилдацгаан баяр хүргэнэ. Ширээгээ суллан бүгдэнтэй нь салах ёс хийгээд гарлаа

Машинд хайрцагтай юмнуудаа үлдээгээд кофе шоп ороод карамел аваад түр зуур цонхоор ширтэж суув.

Миний амьдрал өнөөдрөөс цоо шинээр эхлэх болно. Гээл аягүй өөртөө итгэчихсэн байж байсан чинь хэлхэлдсэн 2 хүүхэн ирээд кофег минь асгачихав. За яахав ээ

"Яана аа, үнэхээр уучлаарай"

"Та зүгээр үү? Бид 2 харин ярилцаж байгаад таныг анзаарсангүй бид 2 дахиад аваад өгье"

Би "Үгүй дээ хэрэггүй би зүгээр"

"Яаж дээ Юүри өөрсөддөө кофе захилаад бас энэ бүсгүйд кофег нь захиалчих"

Би "Жинхэнээсээ хэрэггүй дээ баярлалаа"

"Бид 2 их сонин хүмүүс байгаа юм заавал өөрөө төлж байж санаа амардаг юм тийм болохоор зүгээр ээ, кофег чинь асгасан нь бид 2-ийн буруу шдээ. Та хүн хүлээж байгаа юм уу?"

Би "Үгүй ээ ганцаараа яваа"

"Ашгүй тэгвэл бид 2 энд суучихъя дургүйцэхгүй биздээ? Бид 2-оос санаа зовох хэрэггүй 3лаа сайхан танилцъя" гээд хажуу суудалд суулаа

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now